2

1.8K 165 6
                                    

ӨНГӨРСӨНД (ҮРГЭЛЖЛЭЛ)

Өнөөдөр бол амралтын өдөр. Бусад хүүхдүүд амралтын өдөрт их дуртай байдаг. Яагаад гэвэл тэд хүссэн бүхнээ хийж болно шүү дээ. Би ч тэгж болно л доо гэхдээ Жүнмён ийг харахгүй гэхлээр л амьдрал утгагүй болоод ирж байгаа юм. Бас би хүнтэй үерхэж үзмээр л байна. Би өдий 4-р курс байж амьдралдаа нэг ч хүнтэй үерхэж байгаагүй. Сургуульд байхад олон хүүхдүүд үерхэе гэж гуйж байсан ч өөрийгөө үерхэх насан дээрээ биш байна гэж хэлээд л зугтчихдаг байсан юм. Харин их сургуульд ирсэн цагаас хойш хэд хэдэн санал ирж байсан ч тэд бүгд маргааш нь алга болчихдог байсан. Үнэхээр сонирхолтой бүгд шилжчихдэг байсан. Заримдаа бүр өөрийгөө ойроос хархаар тийм аймар царайтай болоод тэднийг зугтчихдаг гэж бодоход хүрдэг шүү. Гэхдээ би үерхэхээр бол хайртайгаал үерхэнэ тэгээд мэдээж гэрлэнэ. Магадгүй ингэж бодоод л яваад байвал би амьдралдаа хүнтэй үерхэх ч үгүй гэрлэх ч үгүй л явах нь дээ. Ингэж бодсон ч эцсийн сонголт минь тэр л байх болно. Би түүний араас насан туршдаа гүйсэн ч чадна. Харин тэрнийг эхнэртэй болчихгүй л бол шүү дээ. Заза ийм зүйл бодохоо боль. Өнөөдөр амралтын өдөр болохоор цаг хурдан явуулах зорилготой жаал унтахаар хэвтлээ. Яг унтах гээд орондоо ортол есөн бусын юм толгой орж ирээд байв. Жүнмёнд анхаарал тавьж чадахгүй нь. Өчигдрийнх шиг нүүр ам нь шарх болчхоогүй байгаа. Өлсөж байгаа болов уу? Ингэхэд тэр хаана амьдардаг юм бол? Би ч ёстой муу хүн юмаа хайртай хүнийхээ гэрийн хаягийг ч мэдэхгүй. Уг нь дагаж яваад мэдэж болох ч тэр үнэхээр гярхай болохоор намайг шууд л мэдчихнэ гэж айсаар өдий хүртэл тэвчсэн бас хэрвээ түүнд баригдвал гаж донтон нэр зүүнэ шүү дээ би нуугдаж бултахдаа тийм ч сайн биш. Би ер нь яагаад ийм бүтэлгүй юм болоо? Ингэхэд би яагаад ийм аймхай юм бэ?гэх мэт бодлууд эргэлдсээр аль хэдийн унтаад өгчээ.







ДРРРР ДРРРР ДРРРРР гэх дуунаар босон утсаа хархад
❤️Жүнмён❤️ гэсэн дугаараас дуудлага ирж байлаа. Миний бүх нойр сэргээд л ирэх шиг боллоо. Тэр миний дугаарыг мэддэг хэрэг үү? Г.гэхдээ яаж? Бурхан минь миний зүрх яг дэлбэрлээ. Би түүний дугаарыг унтаж байхад нь нууцаар авчихсан юм л даа. Азаар түүний утсанд код байхгүй байсан юм. Энэ буруу зүйл гэдгийг мэдэх ч заза одоо энэ тухай бодохоо больцгооё одоо түүний дуудлагыг авах хэрэгтэй.
"Б.байна уу? юу байна даа ххэ хэх би чам руу яах гэж залгасан бэ гэвэл өөөө чи над руу залгасан шдээ нээрээ ХЭХЭХЭХЭ" гэсээр учир нь ойлгогдохгүй зүйл ярина.
Жүнмён "Чи надад хайртай гэсэн байхаа тэгвэл тэрнийгээ надад батлаж харуулахын тулд яг одоо миний явуулсан хаяг руу хүрээд ир" гэж хэлсээр утсаа тасалчихлаа. Бурхан минь тэр үнэхээр намайг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн юм байхдаа энэ бол том боломж би үүнийг алдаж болохгүй
"ТИИИЙЙЙЙЙМЭЭЭЭЭ ТИЙЙЙМ ТИЙЙЙМ" гэж хашхирсаар орон дээрээ гаран үсэрч эхлэв.
" Байз одоо ингэх цаг биш би ямар хувцас өмсөх вэ?" Гэхдээ би үнэхээр итгэж чадахгүй нь. Энэ олон жилийн дараа шүү дээ. Мөрөөдөл биелдэг юм байна. Удаан ноцолдсоны эцэст зүгээр л жинсэн хар өмд сул том ягаан цамцаа өмсөхөөр шийдлээ. Үнэндээ надад нэг ч плаж алга. Би яагаад олигтой хувцас өөртөө авч болоогүй юм бол оо? Гэрийнхнээсээ тусдаа Сөүлд нүүж ирснээс хойш үнэхээр шамир ч байна даа. Бусанд байсан бол ингэхгүй л байсан даа. Бас би машин барьж чаддаггүй учраас машин байхгүй. Надад такси барьхаас өөр сонголт байхгүй бололтой. Түлхүүрээ аван гэрээсээ гарахад үнэхээр харанхуй байсан ч хотод одоол амьдрал эхлэж байна уу? хүмүүс гудамжаар дүүрэн харагдана. Зам гаран таксинд сууж Жүнмён ий өгсөн хаягийг хэлэн хаашаа очихыг хүлээн бодол болон нүдээ аньлаа. Догдолж байна. Түүн дээр очоод би яг юу хийх бол? Тэр хайртайгаа батал гэсэн. Яаж? Мэдэхгүй л юм. Тест бөглүүлэх юм болов уу? Таашгүй хүн шүү нээрээ.
Жолооч "хэлсэн газарт чинь ирсэн ч энд тусгай хүмүүс л ордог юм шиг байна. Намайг ийшээ оруулахгүй нь ингээд буувал зүгээр үү?"
" Өө зүгээр дээ танд баярлалаа" гэж хэлэн түүнд мөнгөө өгчихөөд машинаас буулаа. Энд гадны машин оруулдаггүй юм байна. Цааш өөрөө алхан орох гэтэл хэдэн том биетэй залуус намайг оруулсангүй.
"Бүсгүй ийшээ та орж болохгүй"
"Намайг энд хүн дуудсан юм л даа"
"Өө шөнийн эрвээхий байх нээ ордоо" гэж хэлэн жуумалзсаар зам тавьж өгөв. Тэр намайг буруу ойлгосон гэдгийг хэлэхийг хүссэн ч барилга доторх орчин намайг хэтэрхий их гайхшруулав. Энэ газрыг юу гэж хэлэхийг мэдэхгүй ч энд тэндгүй нүцгэн явах хүүхнүүд гэхдээ тэд зөөгч хийж байна мөн ширээ болгон дээр нэг тайчигч бололтой хүүхнүүд бүжиглэнэ. Хаашаа явахаа мэдэхгүй зогсож байтал хослол өмссөн зохион байгуулагч нь бололтой хүн ирсэн ээ
"Танд юу хэрэгтэй вэ?" гэж их л боловсноор асуув
" Ю.юу би энэ өрөөг хайж байна л даа" гэсээр түүнд Жүнмён ий өгсөн хаягийг үзүүлтэл тэр нэг том харснаа
"Хадагтай та намайг дагаад явна уу?" хэмээн намайг замчлан явсаар бусдаасаа арай өөр хаалганы дэргэд ирээд яваад өгөв. Жүнмён энэ дотор байгаа байхнээ гэхдээ сайн совин татахгүй л байна шүү. Нэг амьсгаагаа авчихаад зөөлөн хаалга тогштол "Ор" хэмээх түүний минь дуу гарав. Өрөөнд зөөлнөөр яван ортол дахиад л зочирдолд орлоо. Жүнмён бас өөр хэдэн залуус урдаа маш олон согтууруулах ундаа тавин ууж суугаа харагдана. Мэдээж энэ эмэгтэйчүүдийг хэлэх хэрэгтэй байх. Түүний хажууд ч мөн хоёр эмэгтэй байх ба тэд Жүнмёнийг илж таалах болонд түүнд сайхан байгаа бололтой тэдэнд ч мөн адил хүрнэ. Сэтгэл зүрх минь олон хэсэгт хуваагдан  өөрийгөө яг л үхэж байгаа мэт мэдрэв. Би түүнийг буруу бодож явжээ. Нүднээс минь нулимс урсаж байсан ч хөл минь хөшсөн мэт л хөдлөхгүй зүгээр л зогссоор байлаа. Өөр би яах юм. Би үхэж байна. Гаднаасаа биш ч дотроосоо. Тэр одоо л намайг анзаарсан бололтой нөгөө хүүхнүүдээ түлхэн над руу ёжилсон байртай харсан аа
"Өө хэн ирснийг хараач намайг үхтлээ хайрладаг өнөөх тэнэг" гэхэд өрөөнд байсан бүх хүмүүс инээлдэнэ.
"За алив хонгор минь тэгээд надад хайртайгаа батлахгүй юм уу?"
"Я.яаж"
"Сонсов уу? Тэр надад хайртай гэдгээ харуулах гэж байна"
"Ж.Жүмён энэ газар надад таалагдахгүй байна" гэж ээрж муурсаар арай гэж хэлэхэд Жүнмён
"мэдээж өөр өрөө лүү явцгаая" гэсээр миний гарнаас татан хажуу өрөө лүү орон хаалгаа түгжин над руу бага багаар ойртож эхлэв. Энэ тийм ч зөв зүйл болохгүй нь гэдгийг мэдээд гарахыг хүссэн ч аль хэдийн тэр намайг хананд шахсан байлаа.
"Ж.жүнмён"
"чшш чимээгүй" гэсээр түүний зөөлөн уруул минийх дээр буулаа. Гайхалтай мэдрэмж бас догдлол. Тэр үнэхээр гайхалтай юм. Гэхдээ энэ нөхцөл байдалд энэ үг тохиромжтой биш байх. Тэр үнсэлтээ салган над руу ширтээд
Жүнмён "эхэлцгээе" гэж хэлэн хувцасыг минь нэг нэгээр тайлна.
"г.гэхдээ Жүмён би хүсэхгүй байна шүү дээ гуйя болиоч дээ" тэр намайг сонссонгүй
"КИМ ЖҮНМЁН ГУЙЯ БОЛИЛДОО" гэж хамаг чадлаараа түүн рүү орилтол тэр над руу аймшигтай харц шидэн
"Чи л өөрөө тамлалыг хүссэн шүү"

=======================


Өглөө сэрэн дээш харвал нэг л танил тааз. Тиймээ би гэртээ байна. Тэгэхээр өчигдрийн бүх зүйл зүүд байхана гэж бодсоор дээш босоход бие минь ямарч хүчгүй болон шууд л уначихлаа. Өөрийгөө хүчлэн байж босон толинд хартал бурхан минь энэ би биш байна биеээр минь дүүрэн хөх улаан шимсэн мөрнүүд. Өчигдөр зүүд биш байжээ. Тэр миний хайртай залуу намайг хүчинд чихэж. Нүднээс минь нулимс урсаж эхлэхэд нүд минь аймшигтай хорсож байлаа. Арга ч үгүй биз дээ түүнд хүчиндүүлж байхдаа өрөвдөлтэйгөөр тасралтгүй уйлан гуйсан юм чинь. Тэр хүний царайг хархаас айж байна. Үзэн ядаж чадахгүй байх вий дахиад тэнэгээр түүнийг хайрлах вий гэсэндээ би бууж өгөхөөр шийдлээ. Тиймээ би бууж өглөө. Чи намайг өөрөөсөө холдуулж чадлаа баяр хүргэе Ким Жүнмён.

MONSTER [Дууссан]Where stories live. Discover now