15

1.7K 135 8
                                    

Сайхан сэтгэлтэй захирлын ачаар өмнө нь ярьж байсан кафе даа сар гаран ажиллаа. Шинэ ажилд орсноос өөр сонин сайхан тохиолдсонгүй. Тэр хүн яг л зүүд шиг дахин надад харагдсангүй.

Амттай бүхнийг идэхийг хүссэн хүмүүс эсвэл өлсгөлөнгөө дархыг хүссэн, болзох гэж ирсэн хүмүүс гээд л янз бүрийн л хүн энд үйлчлүүлэх юм. Харин ч намайг уйдуулахгүй шүү! Зарим тохиолдолд гэр бүлээрээ орж ирсэн үйлчлүүлэгчдийн хүүхдийг харж өгөн тэдэнд хоёулханаа байх цаг гаргаж өгнө. Угаас тэдэнд тиймэрхүү цаг тийм ч их олдоод байдаггүй байлгүй.

Урьдын адил үүдний хонх жингэнэн үйлчлүүлэгч орж ирснийг илтгэхэд өөрийн үүрэгт ёсоор очин мэндлэн доош бөхийн инээмсэглэсээр түүн рүү харахад хуучны танил минь зогсож байлаа.

Пак мөрдөгч: "На ахлах аа? Энэ та мөн үү? " гэсээр над руу гайхсан харц шидлэхэд нь эв хавгүй инээмсэглэсээр

Би: Сайна уу?

Пак мөрдөгч: Та энд ажиллаж байгаа юм уу?

Би: "Та гэх хэрэггүй дээ! Одоо би тэр газарт ажиллахаа больсон шүү дээ." гэхэд тэр санаа алдан

Пак мөрдөгч: "Ярилцах уу?" хэмээн ятгасан аятай харахад нь эсэргүүцэж чадсангүй. Үйлчлэгч ч бас түүнээс өөр хүн байгаагүйд зөвшөөрч орхилоо.







Би: Юм захиалах уу?

Пак мөрдөгч: Шоколадтай мочи авч явахаар бэлтгээд өг.

Түүний захиалсан мочиг бэлэн болгон өөрийн зүгээс өөртөө болон тэрэнд кофе бэлтгэн хажууд нь очиж суув.

Пак: "Даргад тохиолдсон явдлыг сонссон уу?" гэсээр доош хархад нь түүн рүү гайхан харсаар

Би: Юу яриад байгаа юм?

Пак: "Түүний цогцсыг оффис руу явуулсан." гэхэд нь дотор пал хийгээд л явчихлаа.

Жүнмён ийг арай ч ийм зүйл хийхгүй байх гэж бодсон ч аль хэдийн тэдэн рүү явуулчихжээ. Тэдэнд их л хүнд туссан байх даа. Гэхдээ Пак мөрдөгчид энэ тухай мэдэхээ хэлж болохгүй. Хэнээсээ ч ийм зүйл сонсох бил ээ? Тиймээс худлаа дүр эсгэхээр шийдэн

Би: Ю.юу дарга-

Пак: "Тийм л зүйл болчихлоо. " гэсээр урдах кофегоо уухад нь хэсэг чимээгүй орчин биднийг бүрхэн авсан ч би түрүүлж ам нээн

Би: Пак мөрдөгчөө?

Пак: Намайг битгий тэгж дууд. Зүгээр л Пак Жимин гэж дуудвал илүү дээр байна шүү!

MONSTER [Дууссан]Where stories live. Discover now