7

1.7K 148 4
                                    

Одоо үүрийн таван цаг болж байгаа ч нар аль хэдийн мандсан харагдана. Шөнө унтаж чадаагүй болоод ч тэр үү? нойр хүрч байна. Угаасаа яаж ч унтаж чадах вэ дээ? Өчигдөрхөн л уулзсан хүнийхээ гэрт хонож байж. Бүр тэр хүн нь гэмт хэрэгтэн байхад шүү!

Ам цангаад байсан тул өөрийн байрлаж буй өрөөнөөс гаран эргэн тойрон дох зүйлсийг харж явсаар гал тогоонд орж ирэн ус уух гэж байтал хаанаас ч юм гэнэт

Чанёол "Их эрт боссон байх шив"

Би "Унтаагүй юм"

Чанёол "тийм байх нь" гэсээр миний аягалсан усыг аваад уучхав.

Би "Хөөе би уух гэж байсан шд" гэхэд тэр зүгээр л мөрөө хавчина.

Гайхмаар шүү. Гэмт хэрэгтэн бүр хүнд түвшний гэмт хэрэгтэн байж ийм энгийн байх гэж.

Би "Чи ажил хийдэг үү?" гэхэд тэр намайг шоолох мэт авиа гарган

Чанёол "Хийдэггүй байсан бол энэ байрыг ямар мөнгөөрөө авах юм?"

Би "та нарыг гэмт хэрэг үйлдэхдээ хангалттай хэмжээний мөнгө олдог гэж бодож байна"

Чанёол "Би бохир аргаар олсон мөнгө ашигладаг төрлийн хүн биш"

Би "Тоглоод байна уу? Тэгээд чи яах гэж тэдгээр хүмүүсийг алж, хар тамхи худалдаалдаг юм?"

Чанёол "Мэдэхгүэ. Зүгээр л зугаатай байдаг юм. Ерөнхийдөө миний хобби гэж хэлж болно"

Би "Хүн алхыг хобби гэж байгаа юм уу?"

Чанёол "Болохгүй зүйл байна уу? Чи мэдэх үү? Энэ дэлхий дээр хүн болгон далд хэлбэрийн аллага хийсээр байдаг. Тэд бие биендээ хатуу үг хэлж шархлуулдаг. Ингэж далд хэлбэрээр алж байснаас шууд алчихсан нь дээр биш гэж үү?"

Түүний хэлсэн үг үнэн. Мэдээж би хүмүүсээс зүрх өвтгөм аймшигтай үгс сонсож байсан. Тэр болгонд би гэдэг хүн бүх зүйлсийг сөргөөр бодох болж бүх зүйлсд илүү сэрэмжтэй хандаж хаагдмал болж ямар нэгэн буруу зүйл хийвэл хэн намайг ямар үгээр шархлуулах бол? гэхээс үхтлээ айдаг болсон. Гэхдээ Ким Жүнмён гэдэг хүн гарч ирснээс хойш миний амьдрал өөрчлөгдсөн ч амьдралыг минь өөрчилсөн хүн тэр өөрөө байтал зөвхөн тэр л намайг өвтгөж чаддаг болсон.

Чанёол " Чи цагдаа гэхэд их сэрэмжгүй сэжиггүй хүн юм аа"

Би "Ю.Юу? Чи яаж?"

Чанёол "Тодорхойл байна шдэ. Бидний ямар гэмт хэрэг хийдэг гэдгийг мэддэг байхад нэг бол цагдаа эсвэл өрсөлдөгч талын тагнуул. Гэхдээ чам шиг цагдаа гэж байхгүй ч чам шиг тагнуул гэж бүр ч байхгүй. Тэд цагдаа нараас хамаагүй дээд түвшин"

MONSTER [Дууссан]Where stories live. Discover now