3

1.8K 162 3
                                    

ОДОО ҮЕ:

Тэгээд л би түүнээс зугтаан өөр сургууль руу шилжин түүний барааг харалгүй өдий хүрсэн ч өнөөдрөөс энэ бүхэн төгсгөл болж байгаа бололтой. Толгойгоо гудайлган явсаар өрөөндөө орж ирэн ширүүн төрх гарган чанга хоолойгоор
"ТА НАР БҮГД СОНССОН БАЙХ. БИД ОДОО ГЭМТ ХЭРГИЙН ТОМ БҮЛЭГЛЭЛ БОЛОХ ЕХО Г БАРИХ ЁСТОЙ ОДОО Л БИДЭНД БОЛОМЖ ГАРЧ ИРЖ БАЙНА"
Бүгд "ТИЙМЭЭ АХЛАХАА"
Би "Лим мөрдөгчөө сүүлд тэдний байсан газруудын мэдээлэл ирсэн үү?"гэхэд тэр "Тиймээ ахлахаа. Тэд сүүлд Ганнам дүүргийн ойролцоо байдаг эзэнгүй барилгад хохирогчдыг тамлаж байгаа бичлэгээ явуулсан байсан. Гэхдээ энэ тийм ч хэрэг болохгүй байх. Тэд нэг байсан газартаа дахиж очдоггүй шүү дээ" гэхэд нь би санаа алдан
"Мэдэж байна. Гэхдээ тэнд ямар нэгэн зүйл байх л ёстой. Пак мөрдөгчөө надтай хамт энэ газар луу хамт явах уу?"
Пак мөрдөгч "мэдээж ахлахаа"



=======================
5 цагийн дараа:

"Ахлахаа гэхдээ энд үнэхээр ямарч сэжүүр алга" гэсээр над руу ядарсан нүдээр хархад нь
"чи явж байдаа би дахиад жаал эндхийг харах хэрэгтэй байна"
Пак мөхдөгч "үгүй дээ та цагдаа ч гэсэн эмэгтэй хүн шүү дээ одоо тэглээ ч орой болсон байна. Таныг ганцаар үлдээж байдаг нь би биш шүү" гэсээр эвшээлгэн хэлээд үргэлжлүүлэн сэжүүр болохоор юм хайхад нь түүнийг болиулан
" чи их ядарсан харагдаж байна энэ нөхцөл байдалд чи надад тус болох гэж ус болж байна яв даа би зүгээр" гэсээр түүн рүү хархад
"баярлалаа ахлахаа. Тэгвэл би машин үлдээгээд явлаа шүү"
"надад машин хэрэггүй ээ чи аваад яв"
"гэхдээ
"зүгээрээ яв битгий цаг хоргоогоод бай би өөрийгөө хамгаалж чадна" гэхэд тэр санаа алдан
"ойлголоо тэгвэл би явлаа шүү. Болгоомжтой байгаарай"
"мм" гэсээр машиндаа суун хөдлөхөд би ч хайгуулаа үргэлжлүүлэв. Үнэндээ тэр хүнийг хархыг маш их хүсэж байна гэхдээ бидний уулзалт зөвхөн гэмт хэрэгтэн болон цагдаа хоёрын дундах уулзалт байх болно. Чийдэнгээ тусган энд тэндхийг сайтар нягтлан явж байхад ард хөлийн мөрний чимээ гаран эргэж харах гэтэл хөлийн мөрний эзэн миний амыг таглан арагш эргэж хархааргүйгээр мөрийг минь өөртөө наан чихэнд минь ойртон ирээд зөөлөн хоолойгоор
"Удаан уулзсангүй шүү. На Союун"гэхэд хоолойны эзнийг би төвөггүй таньсан юм. Ким Жүнмён. Яг энэ үед цаг хугацаа зогсчихсон юм шиг л санагдаж зүрх минь хүчтэй цохилж эхлэв. Түүнээс салан цагдаагийн хувиар баривчлах ёстой ч би түүнийг дийлэхгүй мөн бие минь миний бие биш болчихсон юм шиг л хөдөлж өгсөнгүй. Гэнэт л мөрөөр минь тэвэрч байсан түүний гар сулран ямар нэгэн зүйл унах чимээ гаран арагш харвал тэр газарт унасан байх ба чийдэнгээ ойртуулан түүний биеийг харвал гэдсэн хэсгийнх нь хувцас бүхэлдээ цус болсон байх ажээ.
"Ж. Жүнмён оо" гэсээр доош түүнд ойртоход тэр ухаан алдсан бололтой. Яг одоо би түүнийг баривчлах хангалттай боломжтой байгаа ч би чадахгүй шүү дээ. Би түүнийг зовж байхыг харж чадахгүй.
Гэхдээ тэр одоо гэмтсэн ч эмнэлэг рүү явж болохгүй. Тэгэхээр түүнийг гэр лүүгээ авч явах хэрэгтэй. Түүн рүү ойртон гарыг нь мөрөндөө давуулаад явах гэтэл түүнийг арай гэж л дийлж байлаа. Одоо орой болсон болохоор хүн амьтан харахгүй гэж бодсон ч гол асуудал нь тэрнийг яаж гэртэй хүргэх вэ? Олон юм бодсоор барилгаас гарахад барилгын буланд нэг хар машин байв. Энэ түүний машин байж болох юм. Бас энд гэмт хэрэг болсон газар болохоор хориг тавьсан. Тэгэхээр энэ түүний л машин байх ёстой. Түүнийг хана түшүүлж суулгаад гадуур хувцасных нь харманд түлхүүр байна уу? Үгүй юу шалгатал тиймээ байна. Азтай байна шүү. Түүнийг буцан түшин явсаар машинд нь ирэн түүнийг арын суудалд суулгаад өөрөө түүний машиныг жолоодон гэр лүү гээ хөдөллөө. Тансаг сайхан машин байвч энэ бүхнийг тэр гэмт хэрэг хийгээд авсан гэж бодохоор энэ дотор сууж байгаадаа итгэж өгөхгүй арай гэж л гэртээ ирлээ. Түүнийг бараг л чирэн явсаар гэртээ орж ирэн тэрнийг буйдан дээрээ хэвтүүллээ. Доош суугаад цамцыг нь зөөлөн сөхтөл бурхан минь тэрнийг хутгалчихсан байна. Нулимс цийлгэнээд л ирлээ. Түүнийг нүүрэндээ шарх авах болгонд нь зүрх хүчтэй өвддөг байсан байхад ийм болчихлоор нь би яах юм. Хурдан босон гараа сайтар угаан эмийн сангаа барьсаар түүнд тос түрхэж өгтөл өвдөж байгаа бололтой бага зэрэг ярвайна. "Жаахан тэсчих ойлгов уу? Жаахан л тэсчих" гэж амандаа үглэсээр тосоо түрхэж дуусан шархыг нь маарлаар чанга гэх чинь ороож өгөөд түүний гадуурх хүнд хүнд хувцаснуудыг нь тайлахдаа цустай подволкыг нь ч мөн тайллаа. Тэр цээжин хэсгээрээ нүцгэрчихлээ. Сайхан биетэй хэвээрээ байна шүү. Жүнмёнд миний хувцас таарахгүй учраас хааяа нэг ирэхдээ өмсдөг дүүгийнхээ подволкыг өмсгөөд өвчин намдаах эм уулгалаа. Угаалгын өрөө орон алчуур усанд базаад түүний нүүрийг арчиж байхдаа анзаарвал тэр өмнөхөөсөө ч илүү царайлаг болчихжээ. Түүнийг асарсаар байгаад нэг л мэдэхэд нойр хүрэн суугаагаараа буйдангаа дэрлэн унтаад өглөө.

=======================

Хаанаас ч юм утасны ядаргаатай чимээ гаран орноосоо арай гэж өндийн утсаа авахад Пак мөрдөгч " ахлахаа та яагаад ирэхгүй байгаа юм бэ? Цаг хэд болж байгааг мэдэж байна уу? Эсвэл бие чинь өвдсөн юм уу?" гэж асуухад л бодит байдалдаа иргэн ирлээ. Би яагаад орон дээр байдаг билээ өчигдөр би Жүнмёний хажууд унтсан шүү дээ. Ингэхэд тэр хаана байна гэж бодсоор босон гэрээ гүйлгэж хархад тэрний байсан гэх шинж алга. Зүүд байх гэж бодсон ч буйдан дээр дуссан цус үгүй гэдгийг илтгэж өгнө. Тэр явчихаж. Санаа алдсаар цагаа харвал ээ бурхан минь би ажлаасаа хоцорч байна. Хамаг хурдаараа хувцсаа өмсөн нүүрээ ч угаалгүй ажлын зүг давхилаа. Дарга ч намайг ална даа цагдаа хүн байж гээд л өнөөдөр ч лекцтэй байх нь дээ гэж бодсоор өрөөндөө ороход
Пак мөрдөгч "Ахлахаа дахиад жаахан унтахгүй дээ"
"юу тэнэгтээд байгаа юм?"
"Дарга ирээгүй бас ехо ийн тухай дахиж олигтой юм олсонгүй"
Би "ойлголоо шантарч болохгүй шүү. Бүгд хийж байсан зүйлсээ үргэлжлүүл дээ"

=======================

Сарын дараа:
Тэр өдрөөс хойш дахиж тэр харагдсангүй мөн бид ямарч зүйл илрүүлж чадсангүй. Гэхдээ тэрнийг битгий баригдаасай гэж хүсэх ч бас баригдаасай гэж бодно. Урам муутайхан сууж байхад Лим мөрдөгч "ОЛЧИХЛОО ОЛЧИХЛОО ТЭДНИЙ БАЙГАА БАЙРШЛЫГ ОЛЧИХЛОО" гэсээр орилоход нь гайхан очиж харвал үнэхээр л газрын зураг дээр нь улаан цэг шиг зүйл анивчиж байлаа. Сонин л юм тэд хэзээ ч байгаа байршлаа хэлдэггүй харин явсныхаа дараа л бичлэгээ үлдээн алга болдог байхад шууд л ингээд байршлаа мэдэгдчихээр тэнэг хүмүүс гэж бодохгүй л байх юм. Ямартай ч тэр газар луу нь очих хэрэгтэй тул багынхаа бүрэлдэхүүнийг тэр газар луу авч явав. Гэхдээ яаж ч бодсон сэжигтэй л байна даа гэж сэрэмжилсээр
"Та нар эндээ хүлээж бай би ганцаараа оръё"
Лим мөрдөгч "Та чинь галзуураа юу? Амь насанд чинь ямар аюултай билээ дээ. Одоо ядаж ингэж битгий зөрүүдлэл дээ ахлахаа"
"Би тэрнийг мэднэ. Тэр яавч ингээд баригдчихгүй"
"Юу?" гэхэд нь би санаа алдсаар
" надад итгэ би мэдэж байна. Бас ямар нэгэн аюул гарвал би орилно за юу" гэсээр барилга
руу буу барьсаар яван орлоо.



Барилга руу цааш орох тусам бага багаар гэрэл алга болж бүх зүйл нэг л жихүүцэм болоод ирэв. Ард хэн нэгний дууг сонсох хүртлээ би зүгээр байсан юм.
"Сайн охин" гэхэд нь эргэж харах гэтэл толгойд хүчтэй өвдөлт мэдрэгдэж нүд минь аажим аажмаар анигдлаа.

MONSTER [Дууссан]Where stories live. Discover now