•1•

330 56 11
                                    

2 жилийн өмнө:
Би өмдөн дээрээ малгайтай цамцаа өмсөн, маскаа зүүгээд бээлий өмссөөр өрөөнөөсөө гарлаа. Харин ээж намайг зогсоон санаа зовсон харцаар харна.

"Миний охин үнэхээр зүгээр үү? Болгоомжтой яваад ирж чадна биз?"

"Ээжээ би одоо жоохон охин байхаа больсон шүү дээ."

   "Ойлголоо доо. Эмээ авсан уу?"

   "Мэдээж хэрэг!"

Ээж намайг гэрийн багш ав гэсэн боловч би бусад хүмүүсийн адил жирийн сургуульд сурч, жирийн амьдрахыг хүссээр ирсэн тул зөрүүдэлсээр байгаад ахлах сургуульд орж буй минь энэ байв.

   Сургуулийн хашаа руу ороход олон хүмүүс намайг шүргэн өнгөрсөн ч би битүү хувцас өмссөн тул миний биед өөрчлөлт гарсангүй.

   Манай сургууль дүүргийнхээ хамгийн бага хүүхэдтэй хувийн сургууль учраас би энэ сургуулийг сонгосон. Олон хүнтэй газраар явж болохгүй болохоор л тэр.

   Хүн бүр миний битүү хувцсыг гайхан харж байсан ч би одоо болтол баярлан инээмсэглэж байлаа. Би анги руугаа орон суудлаа эзлэхэд ангийн хүүхдүүд бүгд шинэ сурагчид учир нэгэнтэйгээ танилцаж эхлэв.

   Нэг охин над дээр ирэн "Танилцаж болох уу? Е Жи гэдэг." гээд гараа сунгахад нь би бээлийтэй гараараа гарыг нь атган "Рёжин гэдэг." хэмээгээд сулхан инээмсэглэлээ.

    Багш намайг дүрэмт хувцас өмсөөгүйг гайхсангүй, бүх шалтгааныг мэдэж байсан тул юу ч асуулгүй хичээлдээ оров. Дараагийн цаг нь сонгоны цаг тул бид ангиа солих боллоо.

   Би сургуулийн хонгилоор аль болох хүмүүст хүрэлгүй болгоомжлон яваад ангидаа орон хаана суух эсэхээ шийдэн харж зогсоно. Ангийхнийнхаа царайнд дасаагүй байтал дахиад л холилдсон хүүхдүүд...юу вэ?

   Би арын суудалд чимээгүй суух хөвгүүний хажууд очоод "Энд сууж болох уу?" хэмээн асуулаа.

   Тэр ч гайхан харж байснаа толгойгоо дохих нь тэр. Би нйилсэн ширээгээ түүний ширээнээс бага зэрэг зайтай болгон хажууд нь суув.

Математик-н сонгон эхэлж багш самбарт олон төрлийн гурвалжин зурна.

    Багш "За хүүхдүүд ээ. Одоо мохоо өнцөгтэй гурвалжныг улаан өнгөөр ялган будаарай." гэж хэлэхэд хажуугийн минь хөвгүүн толгойгоо майжаад "Ахх улаан л биш шүү." гэж шивнэх нь сонстов.

𝙲𝚘𝚕𝚘𝚛𝚋𝚕𝚒𝚗𝚍 | csb.Where stories live. Discover now