•8•

338 68 36
                                    

Эндээс явах нь миний хувьд хамгийн зөв, эсвэл хамгийн буруу сонголт байсан байх. Гэхдээ яаж ч байсан энэ чинь миний сонголт биш шүү дээ!

      Аав ээжийн хажууд уйлчих вий гэхээс айн Ёнжүн ахын хажууд тэдний арын суудалд суулаа. Үнэндээ онгоцонд сууж үзэж байгаа минь анхных. Онгоц хөөрч эхлэхэд би ахын ханцуйнаас хамаг хүчээрээ зуурлаа. Үнэндээ онгоц ямар ч буруугүй ч яг л дуртай чихмэлээсээ зуураад салж чадахгүй байгаа хүүхдээс чихмэлийг нь булаах шиг намайг эндээс салгаж буй мэт санагдана.

Онгоцноос буугаад аль хэдийн нэлээд хэдэн цаг өнгөрч бид байрлах гэртээ ирсэн ч агаарт нь хүртэл нэг л дасаж өгсөнгүй. Эдгэрснээсээ хойш Сүбинээс холдож буй нь анхных. Үнэхээр баттай эдгэрсэн ч юм уу? Үгүй ч юм уу? Тааварлашгүй тул би байнга эмээ авч явж байгаа.

_____________________________

Хятдад ирээд аль хэдийнээ хоёр сар өнгөрчээ. Одоогоор биед минь өөрчлөлт ороогүй. Сүбин бид хоёрын харилцаанд ч бас. Би завсарлагааныг далимдуулж утсаа гаргаж ирээд сурсан зангаараа Сүбин рүү зурвас бичиж эхлэв.

"Сүбинаа. Юу хийж байна? Хичээл чинь тарчихсан уу?"

Хятдад хичээл нь өглөөнөөс оройн 7 цаг хүртэл ордог тул би одоо болтол сургууль дээрээ байсаар байсан юм.

Сүбинээс хариу ирлээ. "Тарчихсаан. Чамайг санаад гадилтай сүү ууж байна."

Намайг түүн рүү хариу бичих гэтэл хэн нэгэн утсыг минь булаагаад авчихав.

"Терри!"

Тийм ээ. Терри. Хичээл ороод дөнгөж долоо хонож байгаа бөгөөд тэр надад хамгийн өршөөлгүй ханддаг хүүхэд.

Терри хятдаар "Гараа хүргэж чадна гэвэл ав лдаа. Юу вэ? Найз залуу чинь уу?" гэсээр гараа хамаг байдгаараа дээш өргөнө.

Би хагас дутуу яриаг нь ойлгон түүн рүү муухай харан утсаа авах гэж хичээж байлаа. Гэтэл эсрэгээрээ надад хамгийн сайн ханддаг сурагч болох Кай ирснээр намайг энэ бүхнээс аварлаа. Үнэндээ би Кай гэдэг хүүхэдтэй дотно танилцаагүй ч тэр надад хангалттай сайн ханддаг байсан юм.

    Над шиг шилжиж ирсэн, хятад хэл ч сайн мэдэхгүй гадаад сурагчийн хувьд адилхан гадаад сурагч найзтай байна гэдэг сайн хэрэг гэж бодон Кай-тай дотно танилцаж үзэхээр шийдсэн юм. Магадгүй тэр Америкын иргэн байх. Би түүний хажууд аяархан очиж суулаа. Тэр над руу хараад Хятадаар мэндлэхэд нь би өөдөөс нь англиар " Би Хятад хэлдээ сайн биш ээ." гэхэд минь Кай "Oh okay." хэмээгээд инээмсэглэв. Тэгээд л бид англиар ярилцаж эхлэсэн юм.

    "Чи шилжиж ирэхдээ хаанаас ирснээ хэлээгүй шүү дээ. Магадгүй чи япон уу?"

   "Үгүй ээ. Би солонгосоос ирсэн."

Кай гэнэт уулга алдан солонгосоор " Үнэхээр үү?" гэхэд нь би гайхаж орхив.

   "Чи солонгос хэл яаж?..."

   "Би ирлийз юм лдаа."

   "Аан. Тийм байх нь ээ."

Миний утсанд дуудлага ирснээр бидний яриа өндөрлөв. "Ээж залгаж байна. Баяртай!"

"Байна уу?"

"Миний охин хаана байна?"

"Сургуулийнхаа гаднаас одоо очиж байна."

"Ёнжүны сургууль дээр очоод ахыгаа асуугаад өгөөч. Өнөөдөр эрт тарсан. Утсаа ч авахгүй юм."

"Ойлголоо."

Чүэ Ёнжүн бас хаашаа явчихдаг байна? Би түүний сургуулийн үүдэнд ирээд тэдний ангийхнийг хайж эхэллээ. Би ангийхнийг нь үнэндээ ялгахгүй байсан юм. Гэнэт мөрөнд минь хэн нэгэн хүрэхэд би цочин арагш харлаа.

   "Терри?"

    "Хэнтэй уулзах гээд оюутнуудын сургууль дээр ирчихсэн байгаа юм?"

   Түүнийг Хятадаар асуухад нь би балмагдаж орхив. Утсанд минь ахин дуудлага ирэхэд азаар энэ байдал дууслаа. 

"Байна. Та хаана байгаа юм бэ?"

"Ах нь одоо чамайг очоод авъя. Сая ээжтэй ярьчихсан. Чамайг манай сургууль руу явсан гэсэн."

"Тийм ээ. Би гадаа нь байна."

"Одоо очлоо."

    Намайг утсаа таслан Терри рүү харахад тэр нүдээ салгалгүй над руу ширтэж байв.

   "Чи солонгос байсан юм уу?"
Тэрнийг солонгосоор асуухад би бүр ч их балмагдлаа.

Сэтгэгдлээ үлдээвэл дараагийн хэсэг хурдан орноо❤️

   

𝙲𝚘𝚕𝚘𝚛𝚋𝚕𝚒𝚗𝚍 | csb.Where stories live. Discover now