•4•

222 55 9
                                    

Бүх хүмүүсийн харц бидэн дээр буухад хацар минь улайн доош харна. Гэсэн ч түүний гарнаас тавьбал хажуугаар минь намайг шүргэн өнгөрөх хэдэн зуун хүнээс болж би үхэж ч мэднэ шүү дээ.

Бид сургуулийн хонгилоор алхан хаалгаар гарахын даваан дээр Ёнжүн ахтай таарчхав. Харин тэр үнэхээр гайхсан харагдана.

"Хөөх Рёжин. Чи зүгээр байгаа юм шиг харагдаж байна."

"Тийм ээ. Би танд тайлбарласан шүү дээ."

"Харих гэж байгаа юм уу?"

"Тийм ээ."

"Ахыгаа ганцааранг нь явуулах юм уу?"

"Тэгж л таарах нь дээ."

Намайг ийн хэлэхэд Ёнжүн ах инээмсэглэн толгойгоо дохиод ард хоцорлоо.

Сүбин алхах замдаа түрүүлж ам нээлээ.

"Бидний гэр нэг зүгт юм шиг байсан. Чи нөгөө гарцаар гараад гэр лүүгээ явдаг биз дээ?"

"Тийм ээ. Гэхдээ чи намайг хүргэж өгөх юм уу? Аюултай биш үү?"

"Надад тэр гарцнаас өөр гардаг зам байхгүй ээ. Санаа зоволтгүй."

Сүбин намайг хөтлөн үргэлжлүүлэн алхлаа. Тэгээд өнөөх гарцны урд ирэв. Тэр гэрлэн дохио руу бус хүмүүс рүү харах ба хүмүүсийг гарч эхлэх үед нааш харлаа.

"Хөөе? Яагаад гэрлэн дохио руу биш над руу хараад байгаа юм?"
Би түүнийг ингэж хэлэхэд л ухаан орон гарцаар гарав.

Сүбин дахиад л яриа эхлүүллээ.
"Надад байнга хамт байдаг дүү байдаг юм. Би тэрэнгүйгээр бараг л гадуур гардаггүй. Гэхдээ одоо ингээд найзтай болчихсон чинь дүү маань байхгүй байсан ч байж чадах юм шиг санагдчихлаа."

   Би "Надад ч ялгаагүй. Яг тийм ах байдаг юм." гээд инээмсэглэлээ.

6 сарын дараа:

"Ирж байна! Ирж байна!"
гэсээр хүүхдүүд бүгд шуугилдан хажуугаар нь өнгөрөх бидэн рүү харцаа шиднэ.

Гайхалтай! Биднийг хамт амьдардаг болсноос хойш хүүхдүүд үргэлж л намайг "Хүмүүжилгүй" эсвэл "Дураараа" гэх мэтээр хочлох болсон.

Үнэндээ бид тэврэлдэхээс хэтэрдэггүй.

Сүбин гараас минь атган явах ба урд минь хэн нэгэн тулж зогсоход л би алхахаа зогссон юм.

"Өө Ёнжүн ах!"

Ёнжүн ах духаа үрчийлгэн нүд рүү минь хараад "Өө Ёнжүн ах гэнээ? Чи яаж ийм хэнэггүй байж болдог байнаа? Чүэ Рёжин ухаан орж болохгүй юу? Хэдий болтол аав ээжийн санааг зовоох юм?" хэмээн ууртай хэллээ.

"Та юугаа мэдэх юм?"

Энэ удаа Ёнжүн ах намайг алдгадлаа. Хэн хүнээс илүү нандигнаж явдаг охин дүүдээ гар хүрлээ!

Сүбин "Та чинь яаж байгаа юм бэ?" гэсээр Ёнжүн ахыг түлхэв.

Үнэндээ хэн ч намайг юу мэдэрдгийг мэдэхгүй шүү дээ! Таван жилийн турш хэнд ч хүрэхгүй, галзуу амьтан шиг амьдрана гэдэг ямар хэцүү билээ дээ?

   Би зүгээр л Сүбинтэй хамт байж, энэ бүгдийг үгүй хийхийг л хүссэн. Би зөвхөн эрх чөлөөг л хүссэн. Харин эрх чөлөөг хүссэнийхээ төлөө би ахдаа алгадуулчихлаа.

    Би "Сүбин зүгээр орхичихоо." гэж хэлсээр гараас нь хөтлөн алхах гэтэл Ёнжүн ах гараас минь барив.

   "Чүэ Рёжин! Чиний ахын хувиар ганц л зүйл хэлье. Аав ээжийг л битгий зовоогоорой."

Тэр ийн хэлээд цааш алхлаа. Хүүхдүүд бүгд бидэн рүү харах ба би ч үүнийг тоолгүй тэдний хажуугаар өнгөрөв.

    Сүбин бид хоёр нэг анги болсон. Учир нь тэрнийг байхгүй бол хүүхдүүд намайг буланд шахаж, биед минь хүрэхийг оролдох болно.

Галзуу өсвөр насныхан!

    "Чи зүгээр үү? Хацар чинь улайчхаж."

   "Зүгээр ээ."

Сүбин гараа хацранд минь хүргэхэд хорсолт нь тэр даруйдаа алга болох нь тэр. Тэр яг л намайг анагаадаг сахиусан тэнгэр шиг юм.

    Би "Миний сахиусан тэнгэр." хэмээн амандаа аяархан хэлээд Сүбины хацар дээр үнслээ.

   "Хөөе. Хүүхдүүд харлаа шдээ."

   "Хэнд хамаатай юм? Угаасаа тэд биднийг аль хэдийн буруугаар ойлгочихсон."


Түүнтэй учирснаасаа хойш би залхмаар амьдралаасаа бүрэн салахаар шийдсэн минь энэ байсан юм...

𝙲𝚘𝚕𝚘𝚛𝚋𝚕𝚒𝚗𝚍 | csb.Where stories live. Discover now