•7•

240 53 9
                                    

   Өглөөний цайгаа ууж байхдаа Сүбинд хэрхэн Хятад руу явах талаараа хэлэхээ хэсэг бодлоо. Эцэст нь би шууд хэлэхээр шийдсэн юм.

   "Сүбин..."

   "Мм?"

   "Идэхээ түр зогсоож байгаач. Хэлэх зүйл байна."

   "За."
Тэр амандаа юм чихээстэй хэвэндээ ийн хэллээ.

   "Дараа долоо хоногт би хятад руу явна."

   Сүбин сонссон даруйдаа залгиж амжаагүй байсан хоолондоо хахаж эхлэх нь тэр.

   Би яаравчлан түүнд ус авч өгөөд нурууг нь иллээ.

   "Явна гэдэг чинь юу гэсэн үг юм? Хэр удаан?"

   "Аав ээж хоёр тэнд амьдрана гэсэн. Гэхдээ амлая. Би жил ч бололгүй заавал буцаж ирнэ!"

   "Чи тоглоод байгаа юм уу?"

   "Үнэндээ тоглоогүй ээ..."

   "Д-дараа долоо хоногт гэсэн үү?."

Намайг толгой дохиход тэр "Ойлголоо." гэж хэлээд намайг хөтлөн өрөө лүү ордоо.

   "Хичээлдээ явахгүй юм уу? Яагаад...?"

   "Хувцсаа сольчих. Би ч бас сольчхоод ирье."

Түүнийг ингэж хэлчхээд өрөөнөөс гарахад нь би балмагдаж орхилоо. Гэсэн ч түүний хэлснээр хувцсаа солиод тэндээс гарав.

"Сурснаараа явж гадилтай сүүгээ авч ууцгаая!" Сүбин ийн хэлээд намайг дэлгүүр лүү чирч эхэллээ.

   "Чамтай хамт уухаар ийм амттай байдаг юм уу? Эсвэл гадилтай сүү угаасаа ийм амттай юм уу?"
Сүбиныг асуухад нь би шоолон инээв.

   "Угаасаа л ийм шүү дээ."

   "Чамайг явчихаар энэ амт нь амтагдахгүй байх вий гэж байж байна."

   "Тэгэхгүй байх аа.

   "Гадилтай сүүний таглаа ямар өнгөтэй байдаг юм?"

   "Ногоон. Ногоон өнгөтэй. Сайн цээжлээд аваарай."

   "Би чамтай хамт парк ормоор байна."

   "Асуудалгүй! Явцгаая!"
Бид шууд автобусанд суун паркын хажууд буугаад тасалбар худалдаж авлаа.

   Бид өдөржин амттан идэж, паркыг тойрч дуусгахад нар жаргаж эхэлж байх нь тэр.

   "Сүбин."

  "За?"

   "Алсыг харагчин дээр сууцгаах уу?"

    Тэр хариу ч хэлэлгүй шууд намайг хөтлөн алхаж эхэлэв. Бид алсыг харагчинд суун дээрээс паркыг тэр чигт нь ямар үзэсгэлэнтэй болохыг нь харлаа. Үзэсгэлэнтэй юм. Яг Сүбин шиг. Би Сүбин рүү харахад тэр үзэсгэлэнтэй нүдээрээ доош ширтэж байлаа.

𝙲𝚘𝚕𝚘𝚛𝚋𝚕𝚒𝚗𝚍 | csb.Dove le storie prendono vita. Scoprilo ora