6.

647 68 1
                                    

Өнөөдөр бид бүжгийн бэлтгэлтэй тул өглөө эрт босч төв байрлуу яван бэлтгэлдээ орж эхэллээ. Манай дууны аянд яг тохирсон маш гоё бүжиг байлаа. Манай хамтлагийн төрөл нь бараг л blackpink ITZY тэй төстэй хамтлаг. Бүжиг нь ч тэр дуун ч тэр хоорондоо зохицрн их л cool харагдаж байлаа. Бүжиг нь халуухан бас янзтай. Бидэнд 10 минутын завсарлага өгж бид ч сулбайн унаж ус уулаа.

Биднээс хамгийн сайн бүжигэлдэг нь инми эгч
Дараа нь Сэра эгч
-Би
-Жина
-Жиён
Хамгийн сүүлд нь Бусон эгч ордог.
Би хамтлагааса хамгийн өндөрт нь ордог. Бараг л 170см хавьцаа. Бусад гишүүд мань 160-167 хоород байдаг юм.

Бидний 10 минутын завсарлага дуусаж буцан бүжгийн дэглэлтэндээ орлоо.

2 цаг хэртээ бэлтгэл хийн. Бүгд л ядарцгаан шалндээр унаад өгцгөөв. Мэнэжер орж ирэн 7 хоногийн дараа өөрсдийн клипний зураг авалт эхлэх болсоныг мэдэгдлээ.

Явах цаг болж бүжигийн багшид бөхийн дормруугаа явлаа. Явах замд ихэнх гишүүд унтсан байх ба зарим нь утсаар оролдон явцгаана.

Цонхоор харан явж байхад утас дугаран харвал ээж залгаж байв. Би ч утсаа авсаар.

-байна уу

-байна2 миний охин дажгүй юу?

-тийм ээ

-миний охин гэртээ хэзээ ирэх юм

-сайн мэдэхгүй байнаа ээжээ. Яасан ямар нэгэн юм болсон юм уу?

-үгүээ зүгээр. Ээж нь зүгээр л охиноо санаад залгасан юм. Ара хажууд чинь байгаа гэж сонссон.

-тиймээ ара манай  нүүр будалтын багийх

-мм зза ээж нь тасаллаа шүү.

-за~

Утсаа таслан гэр бүлийнхээ зургийг харан инээмсэглэн тэднийг маш их санаж байлаа. Нүдэнд нулмис цийлэгнэн гишүүддэ харуулхгуйг хичээн цонхоор харлаа. ' нэг л өдөр дэлхийд гарсан алдартай хамтлаг болно гэж ээж аавдаа амалсан. Гэхдээ зөндөө алдартай хамтлаг байдаг болхоор энэ зүгээр л мөрөөдөл байх.Тэгсэн ч гэсэн би хичээсээр л байх болно.'

_________

Дормдоо ирэн шүршүүрт орчихоод орондээрээ суун утсаа оролдож эхэллээ. Гэнэт утсанд танихгуй дугаараас мэссэж ирэх нь тэр.

'Сайна уу? гэсэн байлаа.
Би ч тоолгүй байж байтал.

-намайг танихгуй байна уу? Гэлээ.

Би 'үгү ээ' гэж хариултал

-жонгүг байна

-өө сайна уу сонбэ

-сайн2

-та яаж миний дугаарыг мэдсэн юм

-би чинь хэн билээ дээ  алдарт Жон Жонгүг шүүдээ!!

-😂 заза

-би

-гараад ир. Би танай дормийн ойролцоо явж байна

-за

Хувцсаа өмсөн хар маск зүүн дормоосоо гархад өөрийгөө мэдэгдүүлэхгүй гэж маск малгай нүдний шил зүүсэн харагдана.

-сайна уу?

-өө гараад ирчихсэн үү

-та яах гэж дуудсан юм?

-харин гадаа их гоё байхаар нь жаахан алхсан юм. Тэгээд нэг мэдхэд танай дормын гадаа хүрээд ирчихсэн байсан. Тэгээд л чамайг дуудсан юм.

-ммм

-дэлгүүр орох уу?

-тэгье

Бид 2 манай дормоос холгүйхэн байдаг дэлгүүр орон сүү авлаа.
Би шоколадтайг харин жонгүг ах бананатай сүү авсан юм.

Жонгүг ах зөрүүдэлсээр байгаад надад авч өгсөн. Хэрэггүй гэсэн ч надад авч өгж байгаа юм гээд авч өгсөн. Анх удаа л ааваас өөр эрэгтэй хүнээр юм авхуулж байна.

Зам дагуу алхан хэн хэн нь чимээгүй л сүүгээ уун алхана. Дормоос холгүй байх саравчинд суулаа.

-тэгхээр та нар хэзээ дэбүтээ хийх юм?

-мм. Бараг 3 сарын дараа байх.

-мм тэгвэл ахдаа дэбүтээ хийхээрээ нэг хүслээ хэлээрэй гээд миний үсийг сэгсийлгэнэ. Энэ нь үнхээр намайг догдлуулж байна. 'Хөөх би бас догдолдог л юм байна' гэх бодол төрж байлаа. Сонин ч гэсэн намайг өмнө нь хэн ч догдлуулж байгаагүй.

-Чи юу хүсэх вэ?

-мэдэхгүээ. Яг тэр үедээ л хэлье.

-за. Гадаа сэрүүхэн бас орой болчихож. Ордоо.

-за~. Болгоомжтой яваарай гээд гараараа далаллаа.

Жонгүг ах ч зөрүүлэн гараараа далалсаар цааш яваад өгөв.

...

IDOL lifeWhere stories live. Discover now