13.

512 60 5
                                    

Тоглолтууд дуусан бид солонгостоо буцан ирлээ. Бидэнд 7 хоногийн чөлөө өгсөн юм. Онгоцны буудалаас шууд л дормруу хөдөлцгөөв.

Дормдоо хүрч ирэн зарим гишүүд хэрэгтэй гэсэн зүйлсээ аван гэрлүүгээ явцгаасан юм. Би,Жина, Сэра эгч бид хэд л дормдоо үлдсэн байв.

Жина:та 2 гэрлүүгээ явахгүй юм уу? Гэж хэлэн бид 2луу харлаа

Сэра:оройхон явнаа

Би:маргааш явдаг юм билүү гээд л

Сэра:чи өөрөө гэрлүүгээ  явахгүй юмуу

Жина:би өнөөдөртөө эндээ хононоо аав ээж хоёр мань хөдөө байгаа маргааш ирнэ гэсэн

Сэра:зза тэгвэл би шүршүүрт орчихоод гараад ирье гэж хэлэн угаалгын өрөөрүү орлоо.

Утасанд мэссэж ирэн харвал жонгүг ах байв.

Солонгост ирчихснүү?

-тиймээ.

-Одоо завтай байна уу?

-мхн.Яасан?

-гараад ирээч

-та гадаа байгаа хэрэг үү?

-тиймээ. Хурдлаарай

Би ч хурдхан шиг хувцсаа солин өмсөж үсээ самнан гарлаа.

Үүдэнд жонгүг ах цаашаа харчихсан зогсож байв.

Би түүний дэргэд очин зогсвол намайг харснаа "өө мина гараад ирчихвүү?"

-тиймээ. Ямар хэрэг гарсан юм?

-чамтай хамт нэг газарлуу явмаар байсан юм.

-эндээс хол уу?

-нээх хол бишээ гэж хэлэн гарнаас хөтлөөд хаашаа ч юм бэ чирж эхлэв. Түүний гар үнэхээр зөөлхөн дулаахан байв. Бас том..

Намайг чирсээр хүн бараг байхгүй цэцэрлэгт дагуулаад ирэв.

-энэ бол миний ирэх дуртай цэцэрлэг байгаа юм. Гоё байна уу?гэлээ

-тиймээ гоё юм байна.

-орой харанхуй болоод ирэхээр бүр гоё болно.

Бид 2 цэцэгс мод дундуур алхсаар нэгэн саравчин доор суулаа. Энд үнэхээр тайван газар юм. Чимээ шуугиан ч байхгүй юм.

-энэ их тайван газар байгаа биз гэж яг л миний бодлыг уншсан мэт асуув

-тиймээ үнэхээр тайван юм.

-би энд тоглолтуудын дараа ирэх дуртай

-яагаад?

-тоглолтын үеэр үнэхээр их ядардарч байдаг юм. Энд ирэхээр яг л хэд хоног унтчихсан юм шиг санагддаг юм. Энд хэн ч саад болдоггүй юм.

-энд хүмүүс ирээд байдаггүй бололтой

-үгүээ өмнө нь ирдэг байсан. Би энэ газрыг худалдаад авчихсан юм.

-хөөх тийм гэж үү?

-мхн. Бас энд манаач нар байдаг болохоор хүмүүс бараг л ирэхгүй.
Энэ газарыг би чамд л ганц хэлж байна шүү.

-та гишүүддээ хэлээгүй юмуу

-хэлсэн л дээ. Гэхдээ тэд бараг ирдэггүй юм.

Нар бууж зөөлхөн салхилаж эхэллээ. Idol болсоноос хойш гадаа бараг л гараагүй юм байна. Нүдээ анин зөөлхөн салхийг мэдрэн бага зэрэг инээмсэглэв.

-жонгүг ахаа

-яасан?

-та idol болсондоо харамсдаг уу гэж асуухад жонгүг ах инээн

-үгүээ эсрэгээрээ баяралдаг

-тийм гэж үү

-тиймээ чи харамсаад байгаа юм уу

-үгүээ зүгээр л таниас ингэж асуусан юм.

-ммм

-таньд сайн хүн байдаг уу

-тиймээ гэж хэлхэд нь өөрийн эрхгүй гуниглаад эхлэв.

-үнэхээр хөөрхөн охин байдаг

-тэр охины юунд нь болсон юм

-хмм гэж хэсэг чимээгүй болон 'сайхан хоолойнд нь болсон байх

Дотроо тэр охиныг ямар азтайг бодон суув. Бага зэрэг атаархах шиг...  Хажуугаар нь уур хүрч байв.

Тэр газраас босон

-би ингээд явлаа гэж жонгүг ахруу харалгүй хэлхэд

Жонгүг ах 'хүргээд өгье' гэхэд нь би 'хэрэггүээ' гэж хэлэн эргэж харалгүй тэндээс явав.

Дормдоо эргэж ирвэл сэра эгч аль хэдийн явсан харагдана. Жина зурагт үзэн сууж байв. Өрөөрүүгээ орон орон дээрээ жонгүг ахын сэтгэлийг булаасан тэр охиныг бодон сууна. Тэр охиныг бодох төдийд л уур минь хүрч байв.

Утас дугаран хэн гэдэгий нь харалгүй шууд автал жонгүг ах

"Ууралчихсан юм уу?"гэв

-уурлаагүээ!

-худлаа ууралчихсан л байнашдээ

-....

-яагаад уурлаад байгаа юм

-....

Жонгүг ах санаа алдан
-чи гэлээ

-юу? Гэхэд

-миний сайн охин бол чи

...

IDOL lifeWhere stories live. Discover now