10.

562 61 1
                                    

Өнөөдөр бол ууланд гарах өдөр. Би үнэхээр их догдолж бас их сандарч байна. Өглөө эртхэн босч кимбамб хийн хажууд нь жижиглэн бүрж шарсан тахианы махаа хийн бас шөл ч буцалган халуунаа баригч саванд хийлээ. Мөн гишүүддээ ч өглөөний цай болгон жааханг хийж тавив.

Хоолнуудаа боогоод цүнхэндээ хийн жонгүг ахын ирэхийг хүлээнэ.

Удалгүй жонгүг ахаас зурвас ирэн цүнхээ аван гархад жонгүг ахын машин бололтой хар машин байв.

-за явцгаая гэж жонгүг ах хэлэн замаараа дэлгүүр орж чипс мөн гадилтай сүү авлаа. Одоо хүртэл инээмсэглэх намайг харсан жонгүг ах 'чи тийм баяртай байгаа юмуу?'гэлээ.

-тиймээ

-гэхдээ яагаад заавал ууланд гарах гэж? Өөр юм хүсч болох байсаншдээ

-тиймлдээ. Гэхдээ таньтай хамт гадуур гарж болохгүйгээс хойш хамт ууланд гарья гэж бодсон юмлдаа гээд худал инээмсэглэв.

Жонгүг ах уур амьсгал эвдэн ирчихлээ гэж хэлэв. Би ч инээсээр машинаас буувал зөөлхөн салхи салхилна. Жонгүг ах өөрийн цүнхээ үүрсээр машинаа цоожилон явхыг дохив.

Энд нээх их хүмүүс байсангүй. Бараг хүнгүй шахуу газар байв.
Уулруу өгсдөг замд ойн голд барьсан байх зам зассан байв. Бид хоёр элдвийн юмс ярьсаар дээш өгсөн.

Ууландээр гархад л бүх юмс үзэсгэлэнтэй харагдана. Сөүл хотоос жаахан зайдуу ч хот харагдаж байв. Нүдээ анин зөөлхөн салхинй мэдрэн зогсоно. Энэ чинь л жаргал байхгүй юу...

Бид хоёр том чулуундээр суун хоолоо гаргаж ирэв. Жонгүг ах амттан авчирсан байв. Шоколадтай аяган бялуу. Би үнэхээр дуртай.

-та энийг дэлгүүрээс авсан юм уу.

-үгүээ өөрөө хийсэн юм.

Би том нүдлэн 'та хийж чаддаг юм уу?'гэхэд жонгүг ах инээн

-мэдээж. Чи намайг юу ч чаддаггүй гэж бодоо юу?

-үгүэ үгүй.

Жонгүг ах миний хийсэн кимбабнаас савхдан идэж эхлэв. Би ч амттанд дуртай болхоор аяган бялуунаас нь аван амсиал үнэхээр амттай.

-ямар байна?

-үнэхээр амттай. Таньд ер нь хийж чадахгүй зүйл гэж байна уу?

Гэхэд инээмсэглэн миний хийсэн хоолыг иднэ.

-чи ч гэсэн давгүй хоол хийчдэг л юм байна гэж шоглох маягийн хэлэв.

-хийж чадалгүй л яахав гээд инээлээ.

Нар дээш хөөр ч өдөр болсныг илтгэх шиг. Жонгүг ах камераар үзэсгэлэнтэй харагдах юмсын зургыг дарна.
Би зарим нэг үзэсгэлэнтэй цэцэгсийг харан баясана.

Нар шингэж орой болох дөхсөн байв. Бид хоёр явхаар доош уруудан явна.

-Баярлалаа

-Юунд?

-надтай хамт явсанд чинь

-чиний хүсэл шүү дээ. Би зүгээр л хүслийг чинь биелүүлсэн төдий.

______

Жонгүг ах дормд минь хүргэж өгөн

-за одоо ордоо. Дараа хамт зугаалья

-за. Баяртай

Жонгүг

Түүнийг буудган өөрийн гэрийн зүг хөдлөнө. Гэртээ орж ирэн компьютерлуугаа өнөөдрийн авсан зурагнуудаа хийнэ. Тэр зураг дунд минагийн жаргалтай инээмсэглэх зураг ч бас байсан юм. Харах төдийд л өөрийн эрхгүй инээмсэглэж байлаа.
Түүнийг бодход л зүрх минь хурдан цохилох юм.

Би түүнтэй хамт байхыг хүсч байна... Хэрвээ би түүнтэй  үерхвэл арми нар мань яах бол? Тэгж бодход л хүндээр санаа алдана.
Өнөөдөр үнэхээр сайхан байлаа.

Энэ өдрийг гэрэлтүүлж өгсөн чамд үнэхээр их талархаж байна.. Мина...

...

IDOL lifeWhere stories live. Discover now