5

525 93 18
                                    

Хөгжим тоглох онгод минь чи болсон... Дутуу орхисон ая бүрээ үргэлжлүүлж зохиох сэтгэл хөдлөлийг чи надад өгсөн. Чи миний алдагдсан аялгууг олж өгч сэтгэлийг минь хөглөн хамгийн нандин нот минь болж өгсөн.

Тийм атал... Яагаад чи надаас тийм их зүйл нуусан юм бэ?

Бүжгэнд хэтэрхий хайртай гэдгээ яагаад надад хэлээгүй юм? Чадахгүй байгаа ч бүжгэлхийг хүсч байна гээд хэлэхгүй яасан юм?

Хэрвээ чи надад бүхнээ хэлсэн бол...

Би чиний бүжиглэх хүч болох байсан.

Алдагдаж орхисон чадварыг чинь нөхөж өгөх нөхөөс чинь болох байсан.

Шархалж дууссан зүрхийг чинь эмчлэх эм болж өгөх байсан.

Ахин хөл дээрээ тогтох таяг чинь болох байсан.

Ердөө гуравхан л үг хэлсэн бол би чамтай дэлхийн төгсгөл хүртэл хамт тэмцэх байсан.

"Би бүжгэлмээр байна"

————————--—-————————

"Сайн байна уу Мин"

Театрын хаалгаар орж ирэв үү үгүй юу өнөөх Жимин гэх нөхөр над дээр гүйж ирэн мэндэллээ. Би хариу толгой дохихоос өөр зүйл үл хийнэ. Тэр гартаа байх кофегоо миний зүг сунган сандарч байна уу гэлтэй инээмсэгллээ.

"Өчигдөр танд үнэхээр их баярласан шүү. Та ёстой мундаг байсан."

"Аан за"

Тэрний надруу сунгасан кофег аван бэлтгэлийн өрөөнийхөө зүг алхлаа. Араас минь тэрний намайг ширтэх харц төөнөж байсан ч нэг их юм бодож эргэж ч хархыг хүсэлгүй бэлтгэлийн өрөөндөө яван орлоо.

Хамгийн түрүүнд надад будаг үнэртэх нь тэр. Гайхаж ядан эргэн тойрноо хартал Хусог ханан дээрх зургаа гүйцээж байгаа бололтой шатан дээрээ гарчихсан зураад зогсож байлаа.

"Өглөөний мэнд"

Гадуурх хувцсаа тайлангаа ийн хэлэх үед тэр эргэж харан инээмсэгллээ.

"Өдөр болж байна шдэ Юнги. Өдрийн. Мэнд. Гэх ёстой"

Тэр намайг шоолох шиг инээх үед би хий л араас нь харан зогслоо.

Тэр бийрээ аван зурж буй зүйлийнхээ нүдийг будчихаад шатан дээрээсээ бууж ирэв.

"За болчихлоо. Намайг магтаж болно шүү. Гоё зурсан гэдгээ мэдэж байгаа ч"

Тэр бахархалтай нь аргагүй инээмсэглэсээр хажууд минь орж зогсон зурсан зургаа харлаа. Би ч ханан дээр минь байх хачин зургыг нэг бүрчлэн харав.

My Melody [completed] Where stories live. Discover now