15

408 73 11
                                    

Author

Далайн эргээр хүйтэн салхи салхилан давлагаа давалгаалхаас өөр чимээ үл сонсогдоно. Зэврүүн шөнийг нэг нэгэнрүүгээ харан зогсох гурван залуу бүр ч зэврүүн болгох шиг.

Тэд ердөө л хайрласан. Гэхдээ энэ хайр нь тэднийг галзуу мэт ч зовоож байгаа төдий.

Нуруугаа харуулан эсрэг зүгрүү даарчихвий гэж санаа зовсондоо авч гарч ирсэн цамцаа тэврэн алхах залуугын араас харан зогсох хар үст.

Түүний урдаас нь горьдох шиг ширтэн зогсох шаргал үст.

Уйлснаасаа болж улайж орхисон нүдээрээ шаргал үст залуу хар үст залууг удтал ширтээд харж байгаа зүгрүү нь харан хийстэл санаа алдав. Тэр атаархаж харамсаж бас үзэн ядаж байсан юм.

Хүсээд хүсээд авч чаддаггүй хайрыг нь цааш харан алхах хуучин найз нь инээмсэглээд л авч чаддагт атаархаж өөрийнхөө инээмсэглэлийг голно.

Анхнаасаа хэзээ ч өөрийн болохгүй тийм нэгэнд сэтгэл алдарч бүр ч болоогүй хайртай нэгнээсээ хайртай нэгнийг нь түлхэж зовоосондоо харамсана.

Хэргээр Хусогыг Юнгигээс холдуулах гэж Хусогын өмнө үргэлж Юнгигийн анхаарлыг татан салгах гэж оролдож байсан өөрийгөө... Тийм зүйлс харчихаад бууж өгөхгүй явж байсан Хусогыг... Өөрийнхөө сэтгэлийг ч ойлгохгүй байж өөрт нь найдлага төрүүлж байсан Юнгиг...

Гурван биенээ үзэн ядаж байлаа.

Харин нөгөө талд хайртай нэгнийхээ цамцыг тэврэн явах Хусог нэгэнт дасал болж орхисон үзэгдлээ харсан ч сэтгэл нь сийчүүлэх мэт өвдөж байлаа. Хичнээн хүсээд үнсэж чаддаггүй уруул... Хичнээн хичээгээд татаж чаддаггүй харцыг Жимин үзэсгэлэнтэй бүжгийн хөдөлгөөнөөрөө л татаж орхидог гэж бодсондоо тэр тахир дутуу өөрийгөө үзэн ядаж байлаа.

Бас өөрийгөө голж, болохгүй хүнд дурласан гэж эндүүрсэндээ хий л ганцаар шаналана.

Хэрвээ Хусог Юнгиг өөрт нь ямар их хайртайг мэддэгсэн бол... Өөрийгөө ингэтлээ голж үзэн ядахгүй байсан болвуу?

Хэрвээ Юнги Хусогыг өөрт нь тийм их хайртайг анзаарсансан бол тэгтлээ хулчгар загнаж хий төөрөлдөхгүй байсан болвуу?

Хусог ч тэр Юнги ч тэр өөрийгөө голж өөрийгөө төөрөгдүүлж бүхнийг ингэтэл нь хэцүү болгоогүйсэн бол зүгээр л дурлаж орхисон Жимин ч хамт зовохгүй байсан болвуу?

Нэгнийхээ төлөө цохилох зүрхнүүд. Харамсалтай нь атаархал, уур хилэн, айдсаар дүүрчихэж.

My Melody [completed] Where stories live. Discover now