12

430 82 31
                                    

Түр зуур ч гэлээ чи жаргалтай байсан уу?

Инээмсэглэл чинь ганц удаа ч болов жинхэнэ байсан уу?

Хийсэн тэнэг үйлдлүүд минь чамайг жинхэнээсээ инээлгэдэг байсан уу?

--——————————————-—-———

"Юнги өрөөний хувиарлалт таалаглахгүй байвал сольж болно шдэ"

Зочид буудлын том өрөөндөө орж ирэх үед шууд л Хусог ингэж хэлэх нь тэр. Яагаад ингэж хэлж... Яагаад надаас зугтаад байгааг нь мэдэхгүй ч гэлээ... 

Би лав түүнээс холдмооргүй байна.

"Таалагдаж байнаа. Яасан чамд таалагдахгүй байгаа юму? "

Аль болох хэнэггүй байхыг хичээн ийн хэлтэл Хусог байдгаараа сандран гараа савчсаар

"Үгүй! Үгүй! Зүгээр чамд л эвгүй байвал гэж бодоод..."

"Хусогаа... Чи надад дургүй болчихсон юму? Яагаад өмнөх шигээ байхгүй байгаа юм? Надаас зугтаад л өөр хүн шиг аашлаад байх юм."

Хэлхийг минь сонсон тэр надруу хэсэг харж зогссоноо хөнгөхөн инээмсэглэн толгой сэгсэрлээ.

" Тийм ичмээр юмнууд хэлчихээд яаж чамтай энгийн харьцах юм. Тэр үед би үнэхээр сэтгэл хөдлөлөөсөө болоод л тэгчихсэн. Уур хүрээд л тэр... Гэхдээ чи тэр явдлыг мартчих юм бол энгийн байж чадах байх."

Мартах... Мартах... Мартах...

Түүний талаар бүхий л зүйлийг нь санаж тархиндаа гүн сийлмээр байхад минь тэр яагаад үргэлж
" март" гэж хэлдэг юм бол?

Өөртөө тийм дургүй юм болвуу эсвэл хэн нэгний дурсамжид үлдэх эрхгүй гэж боддог юму.

"Би чиний талаар ганц ч зүйл мартхыг хүсэхгүй байна гэвэл чи надаас зугтсаар л байх уу?"

" Яагаад? "

Ганц л асуулт ганц л үг тэрхэн мөчдөө надад дэлхийн хамгийн урт хамгийг хэцүү асуулт шиг санагдсан юм.

Яагаад би түүний талаар мартхыг хүсэхгүй байгаа юм бол?

Тэрнийг гэх дурсамж... Мэдрэмжээ мартчих юм бол дотор минь хов хоосон болчих болохоор юм болвуу?

Гарнаас минь атгах дулаан... Нүдрүү минь харах харц.... Нэрийг минь дуудах хоолой... Биеийг минь дулаацуулах тэврэлт..сэтгэлийг минь дүүргэх инээмсэглэл энэ бүгд дурсамжаас минь ор мөргүй алга болчих юм бол би хэн ч биш мэт болох болохоор уу?

My Melody [completed] Where stories live. Discover now