1

3.2K 151 3
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


2017оны 8 дүгээр сар. /New Jersey/

Ахлах сургуулийн сүүлийн жилийг хүлээн авах нэрийдлээр бүхий л зуны туршид бүжиглэж, үдэшлэг хэсч, ууж, наргиж өнгөрөөсөн арван долоон насны минь галзуу зуны өдрүүд үргэлжилж байлаа.

Хичээл дараа долоо хоногт эхлэх тул Вэндид үнэхээр сүүлчийн үдэшлэг гэж амлаад далайн эрэг дээрх фэстивал руу явахаар болсон юм. Энэ фэстивал насанд хүрэгчдэд зориулсан болохоор Вэнди зөвшөөрөхгүй нь мэдээж учираас жаахан чихэрлэг худал нэмчихсэн. Энэ чинь "17" нас шүү дээ.

Утас болон бас бус хэрэгтэй зүйлсээ үүргэвчиндээ хийгээд энэ өдөрт зориулж авсан богино даашинзаа ч мөн сэвтээхгүйхэн шиг эвхэн хийлээ.

' Эми, намайг юу олсоныг хараач. Чи үүнийг хоёр жилийн өмнө авч байсан. Одоо ч таарах байх. Охидын үдэшлэгт өхөөрдөм биш гэж үү? '

Туулайн унтлагын хувцас. Үүнийг хаячихдаг л байж. Худал хэлсэний минь төлөөс болог.

' Тийм ээ, энэ яг тохирно. Тэд ирчихсэн бололтой. Би явлаа. Бас та өнөөдөр Эндиг дуудаж болох юм. Тэгээд юу ч хайхрахгүй галзуу шөнийг- '

' Үдэшлэгтээ хайрцган дотрох цогцосоо явуулмааргүй л байвал амаа тат. '

' Тийм ээ таалагдажбайна. Өнөө шөнө Эндид ч бас наад хэрцгий авир чинь таалагдах байх. '

' Наанаа зогсож бай!! Чамайг одоохон- '

' Баяртай! Хайртай шүү~ '

Түүний ууртай царайг байшинд үлдээгээд гадаа хүлээх охид дээр гүйн очоод задгай дээвэртэй машиныг даван суугаад хөдлөв.

' Танайх нэлээн холдчихлоо бушуухан хувцасаа хольцгооё. '

Никиг ийн сануулхад бусад нь ч хөдлөн цүнхээ уудлахад Зоё инээд алдан :

DON'T KNOW WHAT TO DO [Completed] Where stories live. Discover now