9

771 115 1
                                    

Бид үнсэлтийн дараа бие биерүүгээ харан зогсож байтал утас хангинан түүнээс багахан зай бариад түүн рүү харахад :

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бид үнсэлтийн дараа бие биерүүгээ харан зогсож байтал утас хангинан түүнээс багахан зай бариад түүн рүү харахад :

' Ярь даа. '

Би толгой дохин ногоон товчин дээр дарвал Вэнди хөөрч ядан дуугарах нь тэр.

' Эми! Эми чи сонсож байна уу? '

' Тийм ээ. Би дүлий биш, яагаад орилоод байгаа юм бэ? '

' Аав Эми! Тэр ирэх нь!! Аав маргааш ирэх нь ээ!!! '

Аав...

' Амаа тат. '

' Би тоглоогүй ээ. Энэ удаа жинхэнэ. Тэр ирнэ. '

Түүнд хариу өгөлгүй утсаа таслаж орхиод хэсэг бүхнийг эрэгцүүлэн гөлөлзөж зогсосноо одоо л нэг юм ухаан орлоо.

Би шуудхан л Жошуаг тэвэрч аваад :

' ААВ, ААВ, ААВ ИРЭХ НЬ!! АААА~ '

Жошуа над руу яг л хүссэнээ авсан жаахан охин руугаа харж байгаа мэт инээмсэглэн :

' Тийм их жаргалтай байгаа хэрэг үү? '

' Тийм ээ!! Нисэж байгаа юм шиг л... Золиг гэж би өрөөгөө цэвэрлэх хэрэгтэй юм байна, үгүй ээ бодоод байсан өөр хийх юмс ч олон бололтой. Би явлаа. '

' Тэгвэл би хүргээд өгөе. Өчигдөрхөн машин авсан юм. '

Түүнийг бахдалтай нь аргагүй хэлсэнд би ч бушуухан түүнийг чирсээр сургуулиас гарлаа.

Би түүний машины урд суудалд эзэрхэн суух бөгөөд ФМ -ээр ямар ч хогийн дуу гарсан дагаж дуулсаар байх бөгөөд тэр үе үе солгойроход минь шоолж би ч хэтэрхий жаргалтай байсан тул үргэлжлүүлэн дуулсаар.

' Аавдаа үнэхээр хайртай бололтой. '

' Harry Styles- аас ч их. '

Тэр над руу гэнэт ярвайн харсанд :

' Энэ хорвоо дээр миний мэдэх хоёр л сайхан залуус бий. Нэгт аав харин хоёрт тэр. Аав бол мэдээж миний аав хэвээр үлдэнэ харин Харри бол миний арван хүүхдийн эцэг. '

DON'T KNOW WHAT TO DO [Completed] Where stories live. Discover now