22

928 112 27
                                    

Юу гээч?

Ахлах сургууль аймшигтай байлаа.

Бүх зүйл шийдэгдсэн нь сайн хэрэг ч талархалын баярын ширээний өмнө бурханд гомдол мэдүүлсэн. Бас би ахиад ямар ч адал явдал, царайлаг залуус хүсэхгүй байгаагаа хэлсэн. Хангалттай.

Ямартай ч бүх зүйл дууссан. Вэрнон тун зоригтой алхам хийж манай мужид болон ойролцоох муж дах гэмт хэрэгтэнүүдийн байршил, мөн бүх л холбоо сүлжээ, захиалагчийн жагсаалтыг цуглуулж надаар өгүүлээд Лилигийн авсан хайрцагтай мансууруулагчыг түүнийг асуудалд орохоос нь өмнө авж, мөн ухаан ороод удаагүй байсан Бинээс ч уучлалт гуйсан. Бас аав нь түүний бодож байсан шиг бас л харааж зүхэж эсвэл өөр газар луу цөлнө гэж бодсон ч сайшааж ойлголцсон гээч. Эцэст нь Вэрнон баатар болсон. Тэр хар тамхины наймаачдын гар хөл болж барьцаалагдсан хүүхдүүдийг төдийгүй цаашид учирч болох аюулыг ч зогсоосон. Бас өнөөх матрикс цагдаа ч шагнуулсан гэж сонссон юм байна. Ямар ч гэсэн манай муж илүү тайван болох шиг санагдсан ч гунигтай нь бид удахгүй төгсөнө. Харин бусдын маань хувьд гэвэл Артур Ники хоёр эвлэрч Канад руу хамт явцгаахаар болсон. Харин ихэрүүд өөр өөр коллеж руу орсон. Лиз маань загварын салбарт орох юм гэсэн. Би түүнийг нэг их удалгүй сэтгүүл дээрээс харна гэдэгт итгэлтэй байгаа. Харин царайлаг ази залуу Мингюү хайраа олсон. Гайхалтай нь тэр манай сургуулийн хамгийн даруухан, чимээгүй охин Маяло байсан. Маяло түүнд түрүүлж сэтгэлээ илчлэхэд сургууль даяараа алмайрч билээ. Ямартай ч тэд их өхөөрдөм хос.

Хүсэхгүй байгааг чинь мэдэж байгаа ч энэ их томоохон сургамж юм шүү. Тиймээс амаа хамхиад сонс.

Ахлах сургууль заримдаа хогийн санагддаг. Тийм ээ бүгд л мэднэ. Мэдэж байгаачлан энд чи хайр дурлал, зөрчилдөөн, уйтгар гуниг, үзэн ядалттай тулгарч бүр хүрч болохгүй зүйл, явж болохгүй замаар өөрөө ч мэдэлгүй гишгэх нь  бий. Энэ үнэхээр эмзэг сэдэв ч бид бүгд л заримдаа амиа хорлохыг хүсдэг тийм үү? Зүгээр л хэнд ч хэрэггүй, азгүй амьтан юм хойно өөрийгөө өвтгөн байж оршин тогтнож байхаар зүгээр л яваад өгвөл амар юм шиг санагддаг. Гэхдээ боль доо, энэ чинь зүгээр л амьдралын эхлэл, бүр түүний жижигхээн хэсэг. Хэрэв чи өнөөдөр амиа хорлочихвол маргааш нь Харри Стайлес эсвэл BTSтэй уулзах байсан бол харамсалтай шүү дээ! Амьдралын таван хором ч урт удаан бас амттай. Хэрэв чи үнэхээр л тийм зүйл хийхийг хүсч байвал шоколодтай зайрмаг эсвэл зузаан кремтэй чийзтэй бялуу амсаад үз. Хараал идсэн амттай нь бүгд мэднэ. Чи амьд явж байж л үүнийг мэдрэнэ. Бас чи хөгшин хадагтай болчихоод ил галын дэргэдэх дүүжин сандал дээрээ суугаад ач зээ нартаа залуудаа ямар муу өлөгчин байснаа хэлэх хэрэгтэй.

DON'T KNOW WHAT TO DO [Completed] Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang