12

778 105 8
                                    

Аавд элдэв асуудал үүсгэж, хэрэг тарихгүй сайн охин байна гэдгээ амлаад өглөөгүүр New York-ийн зүг хөдлөв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Аавд элдэв асуудал үүсгэж, хэрэг тарихгүй сайн охин байна гэдгээ амлаад өглөөгүүр New York-ийн зүг хөдлөв. Уйтгартай юм. Миний ахлах сургуулийн жаргалтай мөчүүд хумслагдаж байгаад уур хүрч байна. Бас Жошуа бид хоёр харилцаагаа бодитой болгоод удаагүй байхад шүү. Мөн бид тэглээ гээд нялуун эсвэл илүү ил тод болоогүй. Тэр өмнөх шигээ л шалтаг зохиож надтай уулзаад сүүлд нь намайг санаснаа хэлдэг хэвээр өрөөр хэлвэл бидний дуртай энгийн харилцаа. Зүгээр л үерхэж эхэлсэн нь биднийг илүү жаргалтай болгосон хэрэг.

Онгоцноос буун ачаа авах хэсгээс цүнхээ авчихаад тэр эмэгтэйг олж харлаа. Брэнд хадагтай хэвээр харагдаж байхыг бодоход сайн л байсан бололтой.

Тэр шилээ аван инээмсэглээд над руу даллахад нь би төв царайлсан хэвээр өөдөөс нь алхан очиход тэр намайг тэврэн авсан ч би ямар нэгэн үйлдэл хийсэнгүй.

' Бурхан минь. Манай Эмили  үнэхээр том болжээ. Ээжээсээ ч өндөр болчихож. '

Яагаад ч юм түүний жаргалтай инээмсэглэл, нулимстай нүдийг харсан ч толгой л дохин хариу үзүүлэв. Тэр эвгүй байдалд орсноо анзаараад хоолойгоо засан :

' Тэгвэл явцгаая. Ядарч байгаа байх.  New York чиглэлийн онгоц хүн ихтэй байдаг шүү дээ. '

Тэр жижиг цүнхийг минь барьж, би түүний ард чемоданаа чирсээр даган явж машинд суулаа.

Аав түүнтэй бүдүүлэг харьцах хэрэггүй гэж хэлсэн ч би хангалттай хичээж байна.

Бид хотын төвийн орон сууцанд ирээд хорин долоон давхарт байрлах түүний гэрт ирээд дотогш орвол түүний мэдрэмж яг л Вэндиг санагдуулж байлаа. Бас Вэнди түүнтэй хамгийн адилхан нь. Том нүд, жижигхэн бие нь яг л түүнийг санагдуулам.

Намайг ийш тийшээ харсаар буйдан дээр нь суухад тэр шүүс аяглах зуураа надаас элдвийг шалгааж байлаа.

' Тэгээд хонгор минь, хичээл чинь сайн уу? Вэнди сайн биз дээ? Бас найзууд чинь одоо ч бий юу? Ники бас нөгөө шаргал үст гээд л. '

DON'T KNOW WHAT TO DO [Completed] Where stories live. Discover now