Wanted

947 71 0
                                    


-Хонгор минь.
Бэлтгэлийн хар өмд өмсөж, булчинлаг цээжээ ил гаргасан залуу шаргал өнгийн чийгтэй алчуураа мөрөндөө тохон угаалгын өрөөнөөс гарч ирэхдээ чангаар дуудлаа. Дөнгөж ажлаасаа ирсэн тэрээр ядарсан мөрөө чангаар базалсаар гал тогооны өрөөнд оров. Түүний хайрт хэдхэн хоногийн өмнө тайлан буйдан руу шидсэн ажлын цагаан цамцыг нь өмссөн байх агаад тэрээр харьцангуй өргөн мөртэй ч булчин шөрмөсөөс илүүтэй жижигхэн гүзээ, туяхан гэмээр хөлтэй тул Жонгүүкийн дурыг хангалттай ихээр хөдөлгөнө. Эхний гурван товч задгайгаас үүдэн нэг мөр нь ил гарсан үзэгдэх агаад хийж буй хоолондоо төвлөрөн ханцуйгаа хойш шуужээ. Цагаахан гуя нь сувд мэт үзэсгэлэнтэй харагдах агаад Тэхён үргэлжид хайртдаа зориулан үсээ авдаг нь түүний бяцхан нууцуудын нэг билээ.
-Хайрт минь.
Шөрмөслөг гар бэлхүүсээр нь ороож, чүд чүд өндөр тул багахан бөхийн түүнийхээ чихэнд шивэгнэв.
-Гараад ирэв үү? Би хоол хийх гэж байлаа.
-Өнөөдөр эрт тарсан болхоор арай өөр зүйлс хийцгээе.
Түүний гар хөнгөхөн гүйсээр сул цамцных нь доогуур шурган орж арьсыг нь илбэн таална. Улаахан уруулаараа хүзүүнд нь жижигхэн үнсэлтүүд бэлэглэн, чихэнд нь янагхан үгсийг шивэгнэн, эрээ цээргүй жаргалын шөнөд уриаланхан дуудна.
-Бид үүнийг хиигээгүй бага зэрэг удчихсан байна.
Тэхён инээмсэглэн түүнийхээ уруул руу шунаглах агаад гар нь хүзүүгээр ороож тэд хүсэл тачаал нь оволзон байх янагхан амтыг удаанаар бие биендээ бэлэглэнэ.
-Өрөөндөө орцгооё.

Жонгүүк даруй өөрийн хайртыг өргөн, хоёр гар дээрээ тэврэн алхсаар хоёр өрөө жижигхэн байшингийнхаа унтлагын өрөөнд зочлов

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жонгүүк даруй өөрийн хайртыг өргөн, хоёр гар дээрээ тэврэн алхсаар хоёр өрөө жижигхэн байшингийнхаа унтлагын өрөөнд зочлов.

Цэнхэр байшинWhere stories live. Discover now