Part timer

307 35 2
                                    



Саяхан орсон цагийн ажлаасаа халагдчихаад ихэд сэтгэлээр унасан амьтан сэтгэлээ сэргээх санаатай кафе орсон тэр өдөр намрын дулаахан өдөр байсан. Кассан дээр зогсох охинд захиалгаа өгөөд цонхны наахан ширээнд чихэвчээ зүүн суугаад энэ тэрийг бодолгүй цаг нөхцөөхөөр урдаа харагдах савтай давсаар тоглох аядан суухад тийм ч удалгүй захиалга минь ирлээ.

-Таны кофе, эрхэмээ.

-Аа, Баярлалаа.

Би чихэвчээ аван ширээнд кофе тавих урт хуруутай, цагаахан гарыг дагуулан харвал тэр дороо хэлээ залгичих шахав.

Би чихэвчээ аван ширээнд кофе тавих урт хуруутай, цагаахан гарыг дагуулан харвал тэр дороо хэлээ залгичих шахав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


-Зүгээр дээ ххэ.

Түүний цайвар үс, царайлаг төрх, ялдам инээмсэглэл, эелдэг байдал гээд тухайн үед би сахиусан тэнгэр харж буй мэт л санагдсан юм даг.

Түүний цайвар үс, царайлаг төрх, ялдам инээмсэглэл, эелдэг байдал гээд тухайн үед би сахиусан тэнгэр харж буй мэт л санагдсан юм даг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Новш гэж, Тэр үнэхээр хөөрхөн юм"

Энэ өдрөөс хойш би тэр кафед өдөр бүр түүнийг харахын тулд очсон ч дахин тэр хөөрхөн хүнийг олж харж чадаагүй юм. Ажлынханаас нь асуухад түүний ажиллах хугацаа дууссан бөгөөд танихгүй хүнд дугаарыг нь өгөхгүй гэсний дүнд би хоосон хоцорсон доо.Тэр хурдан хэдий ч хурц дурлалын дараагаар би ихэд л гунигласан даа.

🐱🐹

Шинээр байгуулагдаад удаагүй жижигхэн энтертаймэнтэд продюсерээр ороод удаагүй байв. Захирлын төрсөн өдөр тул цэцэг авах хэрэгтэй байх гэж бодоод ойрхон цэцгийн дэлгүүр орсон юм. Үүдэндээ төрөл бүрийн цэцгийг алаглуулан өрсөн харахад л загварлаг үүднийхээ шилэн цонхон дээр Jin's flower гэж бичсэн байв.

 Үүдэндээ төрөл бүрийн цэцгийг алаглуулан өрсөн харахад л загварлаг үүднийхээ шилэн цонхон дээр Jin's flower гэж бичсэн байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Намайг хаалга нээхэд үүдний хонх жингэнэн дуугарч үйлчлүүлэгч ирсэнийг мэдэгдэнэ.

-Сайн уу? Таньд юугаар туслах уу?

Харин яг энэ хоолойг сонсоод лангууны ард зогсох нэгэн рүү харахдаа л би дахин нэг удаа хэлээ залгих шахсан даа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Харин яг энэ хоолойг сонсоод лангууны ард зогсох нэгэн рүү харахдаа л би дахин нэг удаа хэлээ залгих шахсан даа. Ихээхэн хайж сураад сүүлдээ шантарч зүгээр л хором зуурын амтат зүүд, хэсэгхэн агшинд харах боломж олдсон үзэсгэлэнт сахиусан тэнгэр байсан гэж бодоод л орхихоор шийдсэн ч... Бүтэн жил гарны дараа дахиад таарах юм гэж огтоос зүүдэлсэнгүй.

Би түүнийг асуулт асуусан бас түүнд нь хариулалгүй хэт удаан ширтчихсэнээ ойлгохдоо байдгаараа ичсэн ч тайван байхыг хичээж догь байдлаа алдахгүйг зорив.

Би түүнийг асуулт асуусан бас түүнд нь хариулалгүй хэт удаан ширтчихсэнээ ойлгохдоо байдгаараа ичсэн ч тайван байхыг хичээж догь байдлаа алдахгүйг зорив

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Амм...

Би бодох зууртаа түүнээс харц салган өөр тийш харвал нэрийг нь огт мэдэхгүй мөн огт хараагүй үнэхээр хөөрхөн ягаан цэцэн олж харлаа.

-Чам шиг хөөрхөн цэцгийг авъя.

Би цэцэг рүү заан хэлсэн ч сая л юу хэлсэнээ ухааран дахин ичиж миний хацар халуу дүүгэхийг мэдрэнэ.

-Энэ бид хоёрыг зардаггүй юм аа. Гэхдээ та хүсвэл ирж харж байж болно шүү. Ийм хөөрхөн бид хоёрыг.

Тэр хөнгөхөн хөхрөн хэлээд надруу гайхамшигтай хөөрхнөөр инээхдээ миний зүрхийг булаачихсан юм.

Энэ бол миний хайр татам нөхөр, хамгаас хөөрхөн СокЖин болон царайлаг гоц ухаантан Юнги буюу би түүний араас хоёр сар тасралтгүй гүйн байж арайхийн үерхсэн тухайн үеийн бидний танилцсан түүх юм.

Цэнхэр байшинWhere stories live. Discover now