Номын сан

548 50 0
                                    

Сургуулийн номын санд оройн цагаар тийм ч олон хүн байсангүй. Цөөхөн хэдхэн сурагч энд тэндхэн суугаа үзэгдэх бөгөөд номын санч өвгөн ч мөн хэдийн үргэлжид уншдаг сонингоороо нүүрээ хаан дээш харан зөөлхөн сандалдаа дугжирчээ. Гагцхүү энэ л үед номын сангийн захад байрлах хэсэгт гурван залуу зэрэгцэн суух агаад ихэд чимээтэй байх юм гэнэ. Тодруулбал захад сууж буй хоёр залуу л  эдгээр чанга чимээг гаргах бол дунд суух залуу чимээгүйхэн бүлтгэнэн суусаар.

 Тодруулбал захад сууж буй хоёр залуу л  эдгээр чанга чимээг гаргах бол дунд суух залуу чимээгүйхэн бүлтгэнэн суусаар

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Би үүнийг хиичихнэ, Жимин аа. Чиний хэрэг огтоос байхгүй.

Саарал өнгийн цэмцгэр янзалсан үс, нарийхан шил зүүж, дүрэмт хувцасаа жигдхэн өмссөн залуу дэвтэрт ямар нэгэн зүйл бичихээ түр азнан ийнхүү хэлэв. Түүний хөмсөг зангирч хоолойны өнгө нь хүйтэн байх аж.

-Тэгэж бодохгүй л байна шүү, Хён.

Харин нөгөө талд суух ягаан үст дасал бус шилийг хүүхдээс зээлдэн зүүсэн ч гайхалтай зохих бөгөөд дүрэмт хувцасны зангиаг л зүүсэн байх аж. Тэрээр саарал үстээс харандааг булаан авах бөгөөд мөчөөгөө өгхийг хүсээгүй бололтой шүдээ сийгүүлэн хариулж, хөмсөг зангидан, ширүүн харц шидэлнэ.

-Ах нараа? Яг яагаад байгаа юм бэ?

Гайхсан хүү тэдний дунд яахаа мэдэхгүй суусаар. Энд юу болоод байгааг эхнээс нь товчилбол энэ бүхэн тэдний дунд суух нэгнээс үүдсэн юм. Жон Жонгүүк өөрийн шинэхэн сургуульд шилжин ирээд ангийхантайгаа ч сайтар танилцаж амжаагүй байлаа. Тэр энэ жил ахлах ангид орсон тул бүгд л таньж мэдэхгүй хүүхдүүд байсанд эхэндээ багахан жийрхэж бусдаас тусдаа хооллодог байв. Ингэж явахдаа сургуулийн хамгийн хэнэггүй ч царайлаг гэгддэг сээтгэнүүр дээд ангийн ахтай танилцсан билээ. Пак Жимин бол ахлах 2-р анги бөгөөд бусдыг үл тоодгоороо алдартай нэгэн. Хэнтэй ч хайр дурлал үерхлийн асуудлаар холбогддоггүй хэдий ч тэр анх харсан мөчөөсөө ч Жонгүүкийг өөрийн болгохоор шийдсэн. Ингэж л Пак Жимин түүнийг хараандаа авсан юмдаа. Харин нөгөө талын залуу бол сургуулийн хамгийн тачаангуй тархитай залуу. Тэр гоц ухаантан бөгөөд хайр дурлал зэрэгт огтоос туршлагагүй нэгэн. Гэсэн хэдий ч тэр өөрөөс нь зам асууж, хааяахан нэг тааралдахдаа дэндүү хөөрхнөөр инээмсэглэн мэндэлдэг тэр л хүүд дурлачихсан билээ. Тэгж л тэр зориг шулуудан түүнд хичээлийг нь давтуулахын хажуугаар өөрт дасгах төлөвлөгөөнд орсон юм. Тийнхүү өнөөдөр Жонгүүк дээр хичээл зааж өгхөөр ирсэн ч өнөөх өөрийн дургүй гэгдэх  шалиг хэмээн зэвүүцдэг Пак Жиминтэй таарсан нь цаанаа мөн учиртай. Өдрийн цайны үеэр ягаан үст Жонгүүкаас хамт гадуур гарахийг асуусан ч тэрээр номын сан орно гэсэн тул боломжийг ашиглахаар шийдэн хамт давтахыг асуусан билээ. Ингэж л өрсөлдөгчид нэн даруй нүүр тулж, одоо ийнхүү хоорондоо уралцан сууж байгаа юм.

Цэнхэр байшинWhere stories live. Discover now