Метро

307 44 1
                                    


-Бурхан минь. Царайлаг юм аа.

-Үнэхээр өө сэвгүй.

-Хөөе сая инээмсэглэлийг нь харсан уу?

-Сахиусан тэнгэр байхаа

Юнги хажууханд нь шивнэлдэх өсвөр насны охидыг сонсохдоо тэдний зүг хувиралгүй харцаараа цоо ширтэнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



Юнги хажууханд нь шивнэлдэх өсвөр насны охидыг сонсохдоо тэдний зүг хувиралгүй харцаараа цоо ширтэнэ. Тэгээд хажууд байх нэгэндээ ойртон зогсоод нүүрээ мөрөнд нь наахдаа өөрийгөө хүүхэд шиг аашилж буйг мэдэж байсан ч хорьж чадсангүй.

-Дэндүү олон хүнтэй юм аа. Би ядраад байна...

Согжин түүнийг гэртээ бус олон нийтийн газар эрх муужгай шиг аашилж буйд гайхширсан ч дуртайяа инээмсэглэн түүнийг зөрүүлэн мөрөөр нь тэвэрнэ.

Согжин түүнийг гэртээ бус олон нийтийн газар эрх муужгай шиг аашилж буйд гайхширсан ч дуртайяа инээмсэглэн түүнийг зөрүүлэн мөрөөр нь тэвэрнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Хөөе хөөе тэд тэврэлдээд байна.

-Хосууд юм байх даа. Харамсмаар юм аа.

-Харин ч гоё харагдаж байна. Хоёулаа царайлаг болохоор үнэхээр зохицсон хосууд шиг харагдаж байна даг.

Юнги дахин охидын чанга шивнэлдэхийг сонсохдоо өөрийн эрхгүй бяцхан инээмсэглэнэ. Харин түүнийг хэдийн гадарласан нөхөр нь зүгээр л түүний үсийг илэн хэр өхөөрдөм байгааг нь бодон инээмсэглэсээр.

Цэнхэр байшинWhere stories live. Discover now