00|Prologue

5.1K 314 13
                                    

Өнөөдөр дахиад л утсаа авсангүй.

Түүний царайг хараагүй долоо дахь хоног, түүнээс зурвас аваагүй хоёр хоног.

Ийм л байсан. Үргэлж хайртай хэмээн шивнэдэг хэрнээ хажууд нь байхад хүртэл ганцаардуулдаг Ким Тэхён.

Алдартны найз бүсгүй байх сайхан гэж бодож байна уу? Үгүй дээ.

Ямар их зүйлийг тэвчиж хэчнээн их хайраар дутдагийг чи мэдэхгүй.

Фэнүүддээ хайртай хэмээн юу ч болоогүй мэт хэлдэг хэрнээ намайг үгүйсгэдэг хүнийг хайрлах ямар гэдгийг мэдэхгүй.

Фэнүүдийнхээ бичсэн пост дор сэтгэгдэл үлдээдэг хэрнээ над руу зурвас ч явуулах завгүй хүнийг ойлгох ямар тарчлалтайг та нар мэдэхгүй.

Тийм ээ та нарын бодож байгаа чинь зөв.

Түүний гэх тодотголтой хайраар дутсан түүний бүсгүй...

His woman|| KTH [Completed]Where stories live. Discover now