Chapter 012

2.3K 231 5
                                    

Дууныхаа зураг авалтанд орсон тул маш завгүй байлаа.

Южин ч бас манай дууны клипэнд тоглохоор болсон.

Хальт завсарлах үеэр арын ажилчид бид нарт халуун уух зүйл өгөв.

Гадаа бороо орж маш хүйтэн байх бөгөөд дээгүүрээ хөнжил нөмрөн үсээ хатаалаа. Найруулагч "За одоо дахиад нэг хэсэг биччихээд л таръя, бүгд эрч хүчтэй байгаарай" хэмээхэд нь нэг гүнзгий амьсгаа аваад босов.

Южин хэт нимгэхэн хувцас өмссөн байх бөгөөд байн байн ханиалгаж байхыг нь ажиглалаа. Амархан өвддөг юмсан. Санаа зовсоор гадуурх цамцаа барин түүн рүү очих гэтэл менежер нь надаас түрүүлээд түүнд цамцаа тайлж өглөө.

Хараал ид.

Түүнийг ажиглаж байтал нэг арын ажилтан түүнд ногоон цай өгөх нь харагдав.Түүнийг хүчээр уухыг хараад тэсэлгүй хажууд нь очин өнөөх цайг нь булааж аваад балгалаа.

Южин над руу гайхан харахад нь би түүн рүү харалгүй "Ногоон цайнд дургүй байж хүчээр уух гэсний хэрэггүй, бас гэртээ очоод халуун ясны шөл уугаарай тэгэхгүй бол халуурна"

"Инээд хүргэж байх шив. Хэн болчхоод надад санаа тавиад байгаа юм?"

Би ногоон цайг ууж дуусгаад хуванцар аягыг хаян "Өөрийнхөө зүйлд санаа тавьж байна" хэмээгээд зураг авалтын талбай руу гарлаа.

-

"TJ Тэхён руу хараад жоохон инээмсэглээд өгөөрэй"

Найруулагч ийн хэлэхэд Южин арай гэж над руу харан инээмсэглэв.

Клипний нэг хэсэг дээр бид хоёр гар гараасаа барин бүжиглэж байгаагаар гарах юм л даа.

Бараг 30 гаруй оролдлогын эцэст арай гэж нэг юм дуусан тарахаар болов.

Южин инээмсэглэн бүх хүмүүст бөхийн "Өнөөдөр сайн ажиллалаа" хэмээж байлаа.

Улам ханиадаа хүндрүүлэх нь байна.

Санаа зовж байсан ч олон хүмүүс харж байсан тул аргагүйн эрхэнд машиндаа суулаа.

Жин ах найтаагаад "Ахх ханиад хүрсэн бололтой, маргааш яаж үлдсэн зураг авалтдаа орно оо" хэмээхэд Жимин "Жин ах ингэж байгаа юм чинь TJ бид нараас ч илүү нимгэхэн хувцас өмсчихсөн байсан. Гарцаагүй ханиад хүрчихсэн байгаа даа" гэлээ.

Жин ах түүнийг цохиод "Золиг чинь ахдаа санаа тавихгүй юм байж" хэмээв.

Бусад маань ч бас ханиад хүрсэн бололтой байн байн найтааж байлаа.

His woman|| KTH [Completed]Where stories live. Discover now