The End

3K 246 6
                                    

Yujin P.O.V

Түүнийг орхиод явах шийдвэртээ эргэлзсэн ч би явж чадсан. Зүгээр л зургаа зураад тайван амьдрахыг хичээсэн ч тэр нэгэн бодлоос хэзээ ч салаагүй ээ.

Тэгээд л түүний хайртай урлагт хөл тавьчихсан юм.

Хэцүү байсан. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй их бэлтгэл. Өдөржин бэлтгэл хийснийхээ дараа өөрийгөө толинд харан шоолох би.

Бүхий л цаг хугацаанд түүнийг бодоогүй өнгөрсөн өдөр гэж үгүй. Тэр эмэгтэйтэйгээ одоо хүртэл үерхэж байгаа болов уу? Эсвэл өөр хүнтэй болсон болов уу? Намайг мартчихсан байх даа гээд л.

Тэхёныг намайг хааяа ч болов дурсдаг байгаасай хэмээн дотроо горьддог болсон.

Хоёрхон жилийн дотор бэлтгэгдэж дуучны гараагаа эхлүүлсэн. Дардан байгаагүй ээ, зовж үзээгүй алдартан гэж үгүй шүү дээ. Шүд зуугаад тэвчсэн, тэр хүний өмнө нүүр бардам зогсохын тулд.

Бүх сошиал хаягаа хааж зөвхөн дуундаа л бүхнээ зориулдаг байлаа. Тэр нэгний мэдээллийг харахаас айсандаа утсаа ч асааж зүрхэлдэггүй байсан юм.

Хоёр жилийн дотор хангалттай амжилтанд хүрсэн. Гэвч тэр нэгнийг орлох хүн байсангүй. Сон У үргэлж миний хажууд байж дэмждэг ч би зөвхөн Тэхёныг л үгүйлнэ.

Солонгос руу нисэх онгоцоо хүлээж байх зуур Сон У надаас асууж байсан юм.

"Тэр хүнийг харахдаа итгэлтэй байна уу?" гэж

Мэдээж үгүй. Тийм ч учраас таван жилийн турш торон гивлүүр зүүж тайзан дээр дуулсан шүү дээ.

БигХит компанитай гэрээ байгуулж байхдаа тэр компани хэр том эсвэл алдартай байх нь надад хамаагүй. Зөвхөн Ким Тэхён гэх хүнийг л харах хамаатай байлаа.

Смеральдо, яасан их санасан гээч.

Таван жилийн турш бэтгэрсэн сэтгэлийг минь түүнээс үнэртэх смеральдо л тайтгаруулж байв.

Уулзсан даруйдаа хэлсэн ширүүн үгс, нухацтай харц.

Түүнд гомдсон гомдолдоо баригдан бүхэл шөнөжин уйлсан ч маргааш нь инээгээд фэнүүдтэйгээ мэндлэх би.

Тэр үед л Тэхён-ыг ойлгосон юм. Ядарч байсан ч фэнүүдийнхээ өмнө зүгээр мэт жүжиглэж завгүй байсан ч тэд нарын сэтгэгдэлд хариу бичиж.

Одоо дахиад л нэг асуудал. Бид үерхлээ маш удаан нууна эсвэл зарлана.

Хэрвээ зарлачихвал Тэхён хамтлагаасаа гарах магадлал өндөр. Үнэхээр хэдэн өдөр энэ тухай бодсон ч...

Яаж байж эргэж нийлсэн билээ дээ, гэхдээ Тэхён урлагт юу юунаас илүү хайртай.

"Юу бодож байгаа юм?"

Тэхёны баргил хоолой сонсогдоход би түүн рүү хараад "Одоо ч шийдвэрээ өөрчилж болно шүү дээ" гэлээ.

Тэр толгой сэгсрэн намайг тэврээд "Би маш удаан бодсон, чи л хажууд байвал бүх зүйл надад хамаагүй болохоор айх хэрэггүй" хэмээлээ.

"Хоёулаа ярьдаг байсан шигээ байнга хамт байж чадна, олон улсаар аялж аз жаргалтай байх болно, одоо л энэ бүхнийг биелүүлэх боломж гарч байна, би чамтай хамт өтөлмөөр байна Юнжи"

Тэр миний уруул дээр үнсээд ийн хэлэхэд нь би түүнийг татан илүү удаанаар үнслээ.

-

"ОНЦЛОХ МЭДЭЭ!
Бангтан Сунёндан хамтлагийн Ким Тэхён хамтлагаасаа гарч буйгаа мэдэгдлээ. Тэрээр сошиал хаяг дээрээ "Бүхий л цаг хугацаанд хамт байсан хүмүүстээ маш их баярлалаа, намайг хайрлаж өгдөг арми нартаа с бас баярлалаа, та нар үргэлж миний зүрх сэтгэлд байгаа шүү" хэмээсэн байна. Хувийн шалтгаанаас болж гарч байгаа гэдгийг компани нь мэдэгдлээ"

"Хөөх галзуу юм аа, нэг л өдөр дэлхийн алдартай хамтлагийн нэг гишүүн хамтлагаасаа гарчих гэж"

"Түүнд юу дутсан гэж гарч байгаа юм?"

"Тэр бусад гишүүдээ хөлдөө чирж байна гэдгээ мэдэж байгаа болов уу? Урам хугарч байна"

"Би шалтгааныг нь сонсмоор байна"

Тэхён утсыг минь унтраагаад цааш тавилаа. Тэрээр гишүүдтэйгээ уулзахаар гарсан юм.

"Хэцүү байна уу? Гишүүд чинь юу гэж байна"

"Тэд анхандаа итгээгүй л дээ, тэгээд мэдээ гарсны дараа над руу залгаад "Яаа новшоо юу яриад байгаа юм? Алив хүрээд ир зодоод өгье" гэсэн, очсон чинь бүгд уйлаад намайг тэврээд байсан, хүүхэд шиг хүмүүс шүү, би ямар хол явах гэж байгаа биш дээ"

Түүний нүдэнд нулимс цийлгэнэсэн ч инээсээр л байлаа.

"Гэхдээ золиос хэрэгтэй шүү дээ, чамтай хамт байгаадаа баяртай байна. Үнэхээр үнэхээр их хайртай Южин-аа, надаас салж болохгүй шүү би амьдарч чадахгүй байх, одоо хоёулаа хүүхэдтэй больё, хоёр эрэгтэй нэг эмэгтэй байвал яаж байна? Гэхдээ ихэр байвал гоё л доо бас би зөндөө хүүхэдтэй болмоор байна"

Би инээгээд түүний уруул дээр үнслээ.

"Зөндөө их хүүхэд гаргаж өгнө өө хайртай шүү Тэхён-аа"

Тэр сая л санаа нь амрав бололтой хөнгөхөн инээмсэглээд "Би чамд хэлсэн бил үү? Хэр их хайртайгаа"

A/n:Аа ингээд дуусчихлаа шүү дээ. Хамт байж дэмждэгт баярлалаа💜 та нарийн сэтгэлд нийцэхийг мэдэхгүй ч төлөвлөснөөрөө дуусгасан тул сайхан байна аа. Энэхүү бичвэрээрээ алдартан хүн тэр тусмаа айдол хүний амьдралыг харуулахыг хичээсэн шүү. Бас айдол чинь хүнтэй үерхвэл дэмжиж өгөөрэй мм?💜Love butterflies,

His woman|| KTH [Completed]Where stories live. Discover now