Chapter 010

2.3K 233 6
                                    

Өнөөдөр амарч байгаа тул дормдоо хийх юм олдохгүй зүгээр л буйдан дээр хэвтэж байлаа.

Жин ах хоол хийх бол Юнги ах утсаараа оролдож Жонгүг Жимин хоёр хөөцөлдөн тоглож, Хусог ах миний хажууд хэвтэж байлаа.

Аан Намжүүн ах...

Гэрт аяга хагарах чимээ болон Жин ахын орилох дуу сонсогдлоо.

"Ким Намжүүн!"

Кхм Намжүүн ах дахиад аяга хагалсан бололтой.

Хусог ах босон зурагт асаагаад хажууд суулаа.

Зурагтаар мэдээ гарч байх бөгөөд

"Ойрын үед маш томоохон үйл явдлууд өрнөөд байгаа билээ. Америкийн томоохон уран бүтээлч TJ БигХит энтэртайнмэнт-тэй гэрээ байгуулж олныг шуугиулаад амжсан. Харин өнөөдөр БигХит компани нь BTS болон TJ-нарыг хамтарч дуу гаргахыг баталлаа..."

Хусог ах суваг солиод гал тогоо руу явлаа.

TJ... Хоолойны өнгө нь хүртэл тийм адилхан байх боломжгүй. Үнэхээр Южин мөн гэж үү? Гэхдээ яах гэж?

Би TJ гэгчийг анх ирсэн өдрөөс нь л ажигласан. Хийж байгаа үйлдэл нь хүртэл түүнтэй адилхан. Хоёр жил үерхсэн байж танихгүй байна гэж үү?

Санаа алдаад утсаа гарган түүн рүү зурвас илгээлээ.

K_TaeV
-Сайн уу?

TJ_
-Сайн.. Сайн уу?

K_TaeV
-асуух зүйл байна завтай байна уу?

TJ_
-Тийм ээ одоохондоо завтай байна

K_TaeV
-Lusinda Lounge-д уулзъя. VIP өрөөнд

Би түүн рүү ийн биччихээд хувцсаа солихоор өрөө рүүгээ орлоо.

Маск болон малгайгаа өмсөөд гарах гэтэл Намжүүн ах "Тэхён-аа хаачих гэж байгаа юм?" гэв.

Би машиныхаа түлхүүрийг аваад "Гялс гарчхаад ирье" гээд гарлаа.

Хагас цаг явсны эцэст Lounge-ын гадаа зогсов.

Нууцлал өндөртэй мөн ихэнх алдартнууд энд ордог болохоор айсангүй.

Өрөөнд ороод сууж байтал удалгүй TJ орж ирлээ.

Бид хоолоо захиалчхаад хэсэг чимээгүй байв. Үнэндээ яаж ярихаа мэдэхгүй байсан юм.

"Юу асуух гэсэн юм?"

Тэр тайвнаар ийн асуухад би хоолойгоо засаад "Южин гэдгийг чинь мэдэж байна, гивлүүрээ тайлж болно" хэмээлээ.

Тэр хальт инээгээд өнөөх тороо авахад үнэхээр миний бодол зөв байлаа.

Таван жил....

Түүнийг дурссан таван жил

Нүд нь илүү гүн мэт болж яагаад ч юм өмнөх шигээ гялалзахаа больж, уруул нь ягаарч илүү үзэсгэлэнтэй болжээ. Миний дурсамжинд байх тэр гэнэн охин байхаа больж.

"Яах гэж? Ямар зорилготой ийм зүйл хийсэн юм" гэхэд тэр тайвнаар "Ким Тэхён, дөнгөж уулзчихаад хэлж байгаа зүйл чинь ердөө энэ үү? Тийм дээ би юу хүлээсэн юм бол" гээд хальт инээмсэглээд "Чамаас болж ирээгүй болохоор санаа зоволтгүй" гээд бослоо.

"Х-хүлээ!" гарахаас нь өмнө хурдхан шиг гараас нь атгахад тэр миний гарыг хүчтэй тавиад "Өмнө нь хүлээх байлаа одоо бол үгүй, чиний хэлсэн бүгдийг хийх тэнэг охин байхаа больсон" гээд гарч одлоо.

Ингэж мэдрэгддэг байх нь ээ. Хайртай хүн нь эргэж ч харалгүй орхиод явах.

Тооцоогоо хийчхээд гарлаа.

Машиндаа суугаад гэр лүүгээ явав.

Уучлалт гуйхыг хүссэн юмсан.
Ганцхан түүнээс үнэртдэг онцгой үнэрийг нь цээжээ дүүртэл сороод өмнөх шигээ үсийг нь илбэхийг хүснэ.

Бид өмнө нь дууссан байж болох ч

Би дахин бүхнийг эхлүүлэх болно.

His woman|| KTH [Completed]Where stories live. Discover now