II. Миний өмч

3.9K 332 24
                                    

Агентлагт ороод аль хэдийн долоо хоног өнгөрчээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Агентлагт ороод аль хэдийн долоо хоног өнгөрчээ. Энэ хугацаанд суралцах зүйл их байхын  хэрээр шантарч байлаа. Хүнд бэлтгэл сургуулилтийн дараа гэртээ харих зам үнэхээр жаргалтай санагдана.

Харин өнөөдөр захирал сайн хичээснийг минь урамшуулан анхны минь шоунд оруулахаар болсноо хэллээ. Гэхдээ би нэг талаараа магнай хагартал баярлаж нөгөө талаараа үхтлээ айж байсан юм.

Тиймээ шоу гэдэг бол намайг таалсан баян эрхэмтэй ойртох зорилготой зүйл. Хэрвээ амьдрал минь үүнээс арай дээр байсан бол өдийд ийм зам сонгохгүй  байсан биз. Гэвч миний төлөө өөрийн залуу насаа золигт гарган эрүүл мэнд, эрх чөлөөгөө сүйтгэсэн ээждээ бурууг өгч чадсангүй.

Шоу болоход ганцхан цагийн хугацаа үлдэж. Тайзны ард охид ийш тийш гүйлдэн хөлдөө тээглэсэн зүйлийг ч харах завгүй байх аж. Би нүүрээ хөнгөхөн будуулаад тайзан дээр гарахад аль хэдийн бэлэн болсон бөгөөд хөшигний цаана суух хүмүүсийн нууцаар харахад сандрал минь улам нэмэгдэнэ.

Шоу эхэлж тайзан дээр охид ээлжлэн гарсаар миний ээлж болоход өөртөө итгэл өгөх шиг гүнзгий амьсгаа аван тайзруу гарлаа. Анх удаа ийм олон хүмүүсийн өмнө гарж үзэж байгаа учир ихэд сандрана. Гэхдээ өмнө хэзээ ч байгаагүй их итгэлээр тайзны зүг алхлаа. Хүн бүхний харц над дээр тусч байгааг мэдэрч байсан ч би ертөнцөөс тасарсан мэт урагш ширтсээр тайзны үзүүрт очлоо.

Өөдөөс минь харан суух нэгэн эрхэмтэй харц тулгарахад яагаад ч юм хамаг хөдөлгөөн минь царцсан мэт удаашран биеийн минь инч бүрийг шинжин харах харцанд нь живж орхих нь тэр.

Гэвч би тэнд удсангүй. Анхны зүйл хэзээ ч алдаа байх учиргүй гэх бодолдоо хөтлөгдөн тайзан дээрх сүүлчийн хөдөлгөөнөө төгс гэгч нь хийн тайзнаас буулаа.

Хойшоо ороход хүн бүхэн надад урмын үг хэлэх нь эд эс бүрийг минь сэргээх сэргээш шиг л үйлчлэх аж. Гэвч Крис ахын хэлсэн үг хамаг биеийг минь дагжин чичрэхэд хүргэв.

Daddy is coming/ repubWhere stories live. Discover now