X.Нүгэл

2.2K 215 24
                                    

Нүүрэн дээр минь ямар нэг зүйл ирвэгнэх үед дургүйхэн шиг нүдээ нээлээ. Нүдээ нээх агшиндаа аз жаргалтай инээмсэглэж орхисон юм.

Луханы урт хуруу нүүрэн дээгүүр минь гүйсээр байх бөгөөд нүүрээ тулган "Сайхан амарсан уу? Унтаахай минь" хэмээн инээмсэглэх аж.

Би дээш өндийн суниасаар "Үүнээс дээр амарч үзсэнгүй" гэж хэлэн гал тогоог зорилоо. Онгорхой цонхоор сэвэлзэх салхи биеийн минь хэсэг болгоныг илэх мэт шүргэх үед би гайхшран зогсоно. Чармай нүцгэн алхаж буйгаа санахдаа би зүгээр л инээмсэглэсэн юм.

Хойно хөлийн алхаа сонсогдох үед яагаад ч юм дотор минь дахиад л түүний биеийг мэдрэх хүсэл төрнө. Эргэж харахад тэр өчигдөр өмсөж байсан саарал биеийн тамирын өмдөө өмссөн байх бөгөөд ёжтой инээмсэглэл нүүрэндээ тодруулан ойртсоор байсан юм. Би буцаад түүнрүү нуруугаа харуулан зогсоход

"Чи намайг яаж өдөхөө сайн мэддэг юм шиг байна" бэлхүүснээс минь зөөлхөн атган хүзүүг минь үнсэхдээ тэр ийн хэлсэн юм.

Аз жаргалтай өглөөг өнгөрүүлсний эцэст биднийг ажил гэх зүйл хоёр тийш салгалаа. Болдог бол үүрд хамт ингээд байх юмсан.

_____________

Ажил дээр очоод хийх зүйлгүй байсаар гэрийн зүг явах тийшээ хандлаа. Гэвч үүдээр Дари орж ирэх үед зүрх минь савлана. Тэр намайг харах бүртээ өөрийгөө Лэед хүчиндүүлсэн гэж надруу орилж надаас хариугаа авах гэж оролддог.

Энэ удаад ч бас тэгэх болов уу гэж бодтол тэр өөдөөс минь инээмсэглэн гараа даллана. Балмагдсандаа түүнрүү харан зогсоход тэр урд минь ирээд "Жина чамтай ярилцаж болох уу?" гэж асуун гарнаас минь атгалаа. Би зүгээр л толгой дохисон юм.

Агентлагийн доор байх кофешофд бид өөд өөдөөсөө харан сууна. Тэр сандарч байгаа бололтой гарынхаа алгыг өмдөндөө үрсээр байх аж.

"Тэгэхээр би чамд нэг зүйл залруулж хэлэх гээд" түүний хоолой чичрэх бол би дахиад л толгой дохилоо.

"Лэе яг үнэндээ намайн яагаачгүй. Би зүгээр л атаархсандаа чамд тэгээд хэлчихсэн юм. Намайг уучлаарай" ийм үг сонсоно чинээ бодсонгүй.

Бүр сонсоод сэтгэл уужрана чинээ ч санасангүй. Би зүгээр л хэтэрхий гайхширсандаа түүний өөдөөс харан хөмсгөө өргөнө. Тэр харин санаа алдчихаад намайг орхиод гарсан юм.

Lay's P.O.V

Ажлын минь өрөөнд хэн нэгэн дураараа орж ирэх хүртэл амар амгалан өдөр байлаа. Хаалга тогшилгүй орж ирсэн хүний царайг хармагцаа зүгээр л инээд хүрэв.

Ихэнх охид нэг шөнийг хамт өнгөрөөчхөөд салахгүй ингэж явдагсан.

"Яах гэж ирээв? Хэрвээ дахиад нэг шөнө хүсч байвал би чамд жолоочоо санал болгоё" зэвүүн бас хүйтэн инээмсэглэл тодруулан өнөөх охинруу харахад тэр харин ямар ч царайны хувиралгүйгээр ийн өгүүллээ.

"Би таны царайг ч харах хүсэлгүй байна. Тийм зүйл хийчихээд дараа нь танаас нэг шөнө хүснэ гэж бодооюу?" түүний яриаг сонсоод Лэе дээш өндийн чухал царай гарган яриаг нь чагнана.

"Тэгээд??" тэрээр асуулт дүүрэн харцаар харах бол Дари инээх аядаад "Та миний биеийг хүчээр эдэлсэн төлбөрөө өгөх ёстой юм биш үү? Үнэндээ энэ насандаа тань шиг амьтнаас мөнгө авахгүй гэж боддог байсан ч шаардлага гараад л ирлээ"

Түүний ярианы өнгө аяс Лэеийг уурлуулж орхилоо. "Чи хэнтэй харьцаж байгаагаа мэдэрвэл сайн байна. Намайг нэг муу жижиг компаний захирал гэж бодож байвал чиний буруу. Үнэн учраа хэлээд надаас гуйвал болох юм"

Дари цөхөрсөн харцаар түүн рүү хараад "Манай найз залуу их хэмжээний зээл авчихсан юм. Хэд хоног мөнгө хүүлэгч нар дарамтлаад. Та туслаад өгчих л дөө. Тэгвэл би бүх явдлыг мартаж чадна"

Лэе нүүрэндээ том инээмсэглэл тодруулан "Хэрвээ чи Жинад намайг яагаачгүй гэж хэлвэл би бүх зүйлд чинь тусалъя. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл намайг гэмгүй болгож өөрийгөө байдалд оруулаад алга бол! Тэгвэл хүссэн хэмжээгээр чинь мөнгө өгье" хариулт хүлээх мэт хөмсгөө зангидан суухад Дари яаж ч чадалгүй толгой дохин "ойлголоо" гэж хариулаад гараад явчхав.
_______________________

Хатагтай Чүэ аль хэдийн унтсан байх бол Лэе зочны өрөөнд дарс шимэн Жинаг хүлээнэ. Шөнө дунд болох үед гэрийн хаалга дуугарч Жина орж ирлээ.

Хацар нь улайж, ийш тийш гуйвсан байгааг харвал тэр уусан байх аж. "Яасан их оройтож байнаа" Лэе босон түүний зүг алхана.

Харин Жина түүний өөдөөс хараад "Яагаад унтаагүй байгаа юм" Лэеийн цээжээр гараа гүйлгэн асууна.

"Чамайг хүлээгээд" Лэе ийн хэлээд түүний уруулыг хүчтэй үнсэхэд Жина түүний хүзүүгээр чанга тэврэх аж. Лэе түүний хойш түлхэн ширээн дээр суулгах үед Жина түүнрүү хараад "Хатуурхаж байсан бол уучлаарай" гэж хэлэн хөлөөрөө түүнийг ороох нь тэр.

Тэр зүгээр л тархиа биш сэтгэлээ сонгосон биз. Энэ нь түүний амьдралын хамгийн том алдаа, нүгэл хилэнц болж эхлэсэн юм.

Гэгээнтэн бүхэн гэм нүгэлтэй, нүгэлтэн бүхэн ирээдүйтэй байдаг.

___________________________

Author's note: Та нар минь уншмаар байгаа гээд хальт засвар оруулаад оруулж байгаа. Ер нь бол ийм өгүүллэг яаж бичдэг байсан юм болоо ичээд байх юм :)

Daddy is coming/ repubWhere stories live. Discover now