III.Тоглоцгооё

3.4K 286 18
                                    

Жан Ишин гэх эрхмийн үлдээсэн мөнгө түүний хувьд нэг шөнийн явдлынх нь хөлс байсан бол миний хувьд амьдралыг минь өөрчлөх зүйл байсан юм.

Өнөөх буудлын өрөөнөөс нулимс дуслуулан гарахдаа би битүүхэн дотроо баярлана. Саарал дэвтэр миний мөрөөдөлд хөтлөх зам байсныг өөрийн биеэрээ мэдэрсэн хойноо ойлголоо.

Эмнэлгийн зүг алхахдаа би нүүрэн дэх гунигаа авч хаян инээмсэглэл цацруулан ээж дээрээ орохыг хүслээ.

Надаас бусад арван долоотой хүүхдүүд хичээлд дарагдаж, чөлөөт цагаа найзуудтай хөгжилдөж, харж явдаг хөвгүүндээ таалагдах гэсэн үйлдлүүд хийх бол би дөнгөж арван долоон насыг зооглохдоо охин биеэ золиосонд гаргав.

___________

Эмнэлгийн хаалгыг нээн ороход эм тарианы хурц үнэр үнэртэх нь надад тийм ч таагүй санагдсангүй.

Эмчийн өрөө рүү хөлөө хурдан зөөн алхахдаа цүнхээ энгэртээ наана. Учир түүний өгсөн чек тоглоом биш шүү дээ.

Эмчийн өрөөний хаалгыг зөөлөн тогшиход дотроос нь "ор ор" гэх эрэгтэй хүний дуу сонсогдоно.

"Сайн байна уу эмчээ. Би ирлээ. Ээжийн бие ойрд гайгүй юу?"

"Сайнуу Жина? Намайг зүгээр Лухан ахаа гэж дууд гэж хэлсэн биздээ. Ээж нь гайгүй ээ. Гэхдээ тайвширч огтхон ч болохгүй гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэднэ шүү дээ." тэр үнэхээр эгдүүтэй инээмсэглэнэ.

"Лухан ахаа. Мөнгө байвал хагалгаагаа шууд хийнэ биздээ?" болгоомжлонгуй асуухад тэрээр дахиад л инээмсэглэн толгой дохино.

Би түүний ширээн дээр өнөөх чекийг тавихад надруу гайхширсан бас сонирхсон харцаар харна.

"Чи хаанаас мөнгө олсон юм?" түүний хоолой түрүүний ярьсан шигээ тайван бас аялгуу шиг зөөлөн сонсогдсонгүй. Эсэргээрээ ширүүн бас түгшүүртэй сонсогдоно.

"Би загвар өмсөгч болсон Glamour-г та мэднэ биздээ? Тэнд. Би үнэнээ хэлээд тусламж гуйсан юм. Харин оронд нь би тэнд цалингүй гурван жил ажиллана." би хэзээдээ хүний өмнөөс хараад цурам ч гүй худлаа хэлж чаддаг болчихсон юм бол? Би ч өөрчлөгдөж ээ.

_____________

Лухан эмчид өнөөх мөнгөө өгчхөөд ээжийн хэвтэж буй өрөөрүү орлоо. Нүднийх нь доогуур хар зураас татан, уруул нь хатан хорчийж, тураалдаа орохоо шахсан харагдана. Ээжийгээ хараад уйлах шахсан ч хөмхийгөө зуун нулимсаа тэвчлээ.

Daddy is coming/ repubWhere stories live. Discover now