Хорвоо ертөнц дэндүү хэрцгий. Баян цатгалан амьдрах нэгэнд улам л жаргалыг өгөх атлаа ядуу буурай хүмүүст зовлонгийн дээдийг хүртээх юм.
Хорвоо дээр түшиж тулах ээж минь хүнд өвчнөөр өвдөөд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Угаас ядуу төрсөн бидэнд хандах газар байсангүй.
Харин тэр гундуухан өдөр ганган эрхэм хүрч ирэн амьдралд минь хэзээ ч олдохгүй тийм санал тавьсан юм.
"Чи их хөөрхөн бас гоё биетэй юм. Манай агентлагт загвар өмсөгчөөр шалгуулаад үзээрэй. Тэнцвэл чи мөнгөтэй болох зам руугаа явж байна л гэсэн үг" үнэртэй усны хурц үнэр хамрыг минь цоргиох шахам хэдий ч тэр эрхмийн хэлж буй үг бүр сонирхлыг минь татаж байсан юм.
Гарт минь хулдаасан материалаар хийсэн нэрийн хуудсаа үлдээн эрхэмсэг алхах тэр эрхмийг би дотроо хүний наймаачин гэж бодъё гээд чадаагүй юм. Харваас тэр муу хүн биш.
Glamour загварын
агентлаг
Ерөнхий менежир
Крис ВуҮнэт цаасан дээр бичсэн энэхүү үгсийг хараад би гайхширч орхисон юм. Учир нь Glamour гэх загварын агентлаг бол Солонгос улсдаа битгий хэл дэлхийд алдаршиж байгаа алдартай агентлаг.
Над шиг хүний хувьд энэ боломж бол тэнгэрээс өгсөн бэлэг гэлтэй.
Хурдхан шиг тэр нэгэн эрхмийн араас гүйн очиж гарнаас нь татвал хөмсгөө зангидах хэдий ч намайг харан харц нь зөөлөрлөө.
"Ийм хурдан шийдвэрээ гаргасан хэрэг үү?" түүний асуултанд би итгэлтэй гэгч нь толгой дохьлоо.
Харин тэр намайг дагуулан машинруугаа алхаж эхлэв.
______________
Нэгэн тансаг зэрэглэлийн барилгын гадаа ирсэн нь Glamour агентлагийн барилга бөгөөд шил нь хүртэл дээд зэргийн харагдана. Алмайрч зогсоход өнөөх эрхэм намайг нудран барилга дотор орохыг хүслээ.
Сөүлийг алган дээр минь дэлгээд тавьчихсан уу гэлтэй цахилгаан шат давхар нэмэх тусам шилний цаанаас тодрон харагдана. Амьдралдаа ийм газарт хөл тавина чинээ бодож яваагүй миний хувьд энэ яг л зүүд зэрэглээ шиг санагдаж байсан юм.
Цахилгаа шат ирэх ёстой давхартаа зогсон урт хонгилоор алхахад Крисийн үнэтэй гутлын өсгий яг энэ мөчид хүнгүй хонгилд цуурайтна. Энэ барилгад орж ирээд бүх зүйлийг гайхсаар явсан миний хувьд гэнэт л муу совин татан эргээд яв ч гэж хэлэх шиг.
YOU ARE READING
Daddy is coming/ repub
FanfictionGlamour агентлагийн загвар өмсөгч Чүэ Жина. Luxury группийн захирал Жан Ишин. Тэдний хориотой хайр, аюултай харилцаа. Start writing-2020/10/10 End writing- 2021/01/13