"Жина ярилцаж болохгүй гэж үү?" Жина Луханаас ирсэн зурвасыг уншаад уртаар санаа алдах аж.
Тэр өөрийгөө Луханд аль хэдийн хайртай болсон гэж бодож байсан ч болоод өнгөрсөн зүйлсийн дараа түүний хийх үйлдлээс залхаж Лэеийг гэсэн сэтгэл нь илүү давамгайлах нь тэр.
Тэр утсаа ширээн дээр үлдээн ажилдаа орохоор амралтын өрөөнөөс гарлаа. Өнөө орой түүний хувьд хамгийн том шоу болох учир ус ч уулгүйгээр гоо сайхандаа анхаарах аж.
Гэвч тэр өмсөх хувцсаа хараад сэтгэл нь гонсойх шиг болсон хэдий ч гадагшлуулж зүрхэлсэнгүй. Өнөө оройн шоу дотуур хувцасных гэдгийг бусад охидоосоо өдөр ирээд сонссон хэдий ч өөрт нь ийм задгай хувцас байна гэж төсөөлөөчгүй биз.
"Охидоо хувцсаа өмсөөд нүүрээ будуулаарай" Крис ах нь ийн хэлээд өрөөнөөс гарах гэхэд нь би түүний араас гүйж очоод "Ахаа би энэ хувцсыг өмсмөөргүй байна." түүний хөмсөг зангиран "Яагаад?" гэж асуух бол би гартаа атгасан дотуур хувцсаа дээш өргөн түүнд харууллаа.
"Жина энэ бол дизайнерийн зохиосон хувцас шүү дээ. Ах нь мэдэхгүй. Шийдэх ч эрх байхгүй гэдгийг чи мэднэ шүү дээ. Энийг өмсөхгүй гэвэл чи энэ шоунаас хасагдах болно" тэр зовиуртай хоолойгоор ийнхүү өгүүлчихээд өрөөнөөс гарах үед надад өмнө нь мэдрэгдэж байгаагүй тийм сонин мэдрэмж төрөх нь тэр.
Энэ шоу миний хувьд хамгийн том зорилго минь байсан ч хувцаснаас болж энэ боломжоо алдах дээрээ тулсандаа харамсана.
Бусад охидуудтай солих гэж хичнээн гуйсан ч бүгд эрс эсэргүүцэж байсан учир өөрөө өмсөхөөс өөр аргагүй болов.
Өөрийгөө толинд харахаасаа өмнө Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр шиг харагдах байх гэсэн горьдлоготой байсан ч толины тусгалд үнэхээр бохир харагдах аж. Хөхөвч нь тэр чигтээ тор байх агаад хөхний толгойг минь далдах өчүүхэн хатгамал ч байхгүй байлаа. Харин дотоож минь хэлэхэд хэцүүхэн. Бензэн дотоож байх бөгөөд урд хэсэг нь торон материалаар хийгдэж эмзэг хэсэгт минь шүрээр халхлагдсан байлаа.
Бүх охидын харц над дээр тусах ба өмссөн хувцаснаасаа ичин халат нөмрөн нүүр будагч дээрээ очлоо. Үсийг минь долгионтуулж, нүүрийг минь даруухан будсан байх нь намайг арай тайвшруулах шиг болов.
Шоуны цаг болж өмссөн халатаа тайлан тайзан дээр гарахдаа бэлдэн зогсож байхад Крис ах тайзны арын өрөөнд орж ирлээ. Тэр намайг хараад нүүрэнд нь инээмсэглэл тодрох ба урд минь хүрч ирээд "Жина чи үнэхээр халуухан харагдаж байна. Тайзан дээр гараад бүх хүмүүсийг алмайруулаад өг. Чи энэ орой хамгийн төгс нь байх болно. Энэ хувцсыг чи л амьлуулж чадах байж" тэр мөрөн дээр минь зөөлхөн цохьчихоод өрөөнөөс гарлаа.
Тайзан дээр гарах ээлж минь болох үед гүнзгий амьсгаа авчхаад өөртөө итгэлтэй гэгч нь алхлаа. Учир нь Крис ахын хэлсэн үг надад маш том дэм болсон болохоор.
Олон хүний амьсгал нэгдэн бүгчим агаартай болсон байлаа. Ихэнх нь чинээлэг хүмүүс бололтой хээнцэр хувцас өмсөн дээгүүр харан сууна. Харин намайг тайзан дээр гарах үед эмэгтэйчүүд гайхширч, эрчүүд нь суудлаа засах аж.
Тайзны голоор өөртөө итгэлтэй алхаж яваад төгсгөлд нь ирэх үед түүнтэй харц тулгаран хамаг бие минь мод шиг хөшиж орхилоо. Харц нь өгүүлэмжгүй байх агаад асар их уур хилэн л харагдаж байлаа.
Тайзан дээр анх гарч ирэхдээ бялхаж цалгисан бардам төрхтэй байсан бол буцахдаа гуниж гутарсан аятай алхах минь хачин. Яагаад түүнээс айж, цоргиод байгаагаа мэдэхгүй ч буруу зүйл хийсэн мэт гэмшиж байгаагаа мэдэрч байлаа.
Шоу амжилттай болж өндөрлөсөн боловч дотор минь байх сандрал цаг минут тутамд үржиж байх шиг мэдрэгдэнэ.
"Бөөндөө хоолонд орцгооё" захирал ийн хэлэх үед бүгд дуу нийлүүлэн орилцгоох аж.
"Захиралаа миний бие муу байнаа. Та хэд явчих би дараа хамт явъя тэгэх үү?" дуу минь хүртэл сул гарах ба захирал "зүгээр үү?" гэж асууснаа "тэгвэл биеэ сайн тэнхрүүлээрэй" гэж хэлээд явах зөвшөөрөл өгсөн юм.
Би тэднээс холдоод агентлагийн хамгийн доод давхарт байх машины зогсоол дээр ирэх үед тэр намайг машиндаа хүлээн сууж байлаа.
"Чүэ Жина. Чи ч болохгүй зүйлээрээ тоглолоо доо" тэр ийн хэлээд машинаа асаан гэрээс өөр зүгт хурдлах нь тэр.
Хурдтай давхих түүнийг хараад айж байсан хэдий ч одоогийн нөхцөл байдалд чимээгүй байсан нь дээр гэдгийг би маш сайн мэдэж байсан юм. Гэхдээ дотроос минь гижигдэх догдлол, халуун оргих хачирхалтай мэдрэмжийг ч дарахад хүндрэлтэй.
Машинаас буун дээш өндийн ойр орчноо харахад Komota-н гадаа ирсэн байгаа харагдана. Тэр гарнаас минь хүчтэй атган хурдан алхах агаад би түүнд чирэгдэн гүйж байлаа.
Цахилгаан шатанд суун өмнө нь орж байсан өрөөндөө дахин орж ирээд тэр гарыг минь шидэх нь холгүй тавьж өөрөө буйдан дээр очиж суугаад "Нүглээ наминчил! Миний өмчийг бусдад харуулсан нүглээ наминчил" тэр ийн хэлээд хойш наллаа.
Харин би түүний урд өвдөг сөгдлөө. Тэр өвдөг дээрээ зөөлөн цохив. Түүний өвөр дээр суух гэсэн ч тэр суулгасангүй харин намайг өвдгөн дээрээ доош харуулаад өгзгийг минь хүчтэй алгадан "Чи daddy-гаа уурлуулчихлаа." гэж шүдээ зуун хэлсэн юм.
____
A/N:
TeamLu гонсойх хэрэггүй ээ. Lu is back🍃
YOU ARE READING
Daddy is coming/ repub
FanfictionGlamour агентлагийн загвар өмсөгч Чүэ Жина. Luxury группийн захирал Жан Ишин. Тэдний хориотой хайр, аюултай харилцаа. Start writing-2020/10/10 End writing- 2021/01/13