07

1.6K 211 10
                                    

     Цаг орой болоход бид хотоос зайдуу байрлах Сэрагийн аав, ээж хоёрын байшинд хоноглохоор боллоо.

"Тэд унтчихсан уу?"

     Зузаан хүрмээ түүнд нөмрүүлвэл тэр үдшийн сарыг ширтсэн чигтээ надаас ийн асуув.

"Тийм ээ..."

    Түүнд дотор байх таалагдаагүй. Яагаад гэвэл тэр гэр бүлтэйгээ тийм ч сайхан харилцаатай биш. Бидний хүчээр батлуулсан гэрлэлтээс л ил харагдах зүйл байх.

     Тэр миний үгэнд толгой дохиод байшингийн дэргэд байх сандал дээр суув.

"Энд агаар их сайхан байна..."

     Түүнд эндхийн агаар их таалагдаж байгаа бололтой.

Гэхдээ юу гээч? Агаараас илүү тэр л сайхан байна.

     Би түүний хажууд суугаад өнөө шөнийн тэргэл сарыг ширтэхээр шийдэв. Ядаж л түүнтэй хамт нэг зүйлийг харж, мэдэрч байгаа нь ямар их аз вэ?

Гэхдээ...

     Харц минь шөнийн тэнгэрт тогтон байхдаа гоо үзэсрэлэнгээ гайхуулан гэрэлтэх саран дээр биш том хүрмэнд минь живчих шахахдаа хөөрхөн төрхөө нууж ядах түүн дээр л төвлөрч байлаа.

Хонгор минь, хичнээн үзэсгэлэнтэй байгаагаа мэддэг ч болоосой...

"Сэра~ Би чамд бүр өгье."

     Намайг гэнэтхэн ийн хэлсэнд тэр бага зэрэг гайхан, сая нэг юм надад анхаарлаа хандуулав.

"Юуг?"

"Миний гэсэн бүх зүйлийг..."

     Гараа удаанаар явуулан хүйтэнд жиндсэн түүний гарыг атгасаар хацартаа наавал тэр ямар нэг үг хэлсэнгүй. Бодол тээсэн харцаараа удтал ширтэх аж.

Унших юмсан...

     Энэ хүний юу бодож байгааг, юуг хүсч байгааг... Бүгдийг нь мэдмээр байна.

     Амьсгалаа аваад гаргахдаа, бодлоо шингээн ширтэхдээ, дэндүү үзэсгэлэнтэйгээр инээмсэглэх бүртээ, сэтгэл зүрхийг минь булиглуулах үедээ юу мэдэрдгийг нь мэдмээр байна.

Би түүнд зориулах болно.

Тэр л жаргалтай байна гэвэл бүх зүйлээ түүнд зориулъя.

"Байзаарай! Сая од харвасан уу?"

     Нүдний буланд од харвах шиг болоход би түүнээс арайхийн харцаа салган дээш босоход тэр ч дуу алдан намайг дагав.

BOY WITH LUV ||KTH [Completed]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon