11

1.4K 195 17
                                    

"Хоёулаа хаашаа явах юм?"

     Сэра миний бэлдсэн өглөөний цайг уунгаа ийн асуухад нь би түүнээс харц буруулав.

     Өнөөдөр бол Жонгүгийн тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж үлдээснээс хойш өнгөрч буй найм дахь хоног...

Ингээд дуусч байна.

"Нэг тийшээ... Бага зэрэг хол шүү."

     Түүнийг амралтын өдрөөр гэрээсээ гарах дургүйг мэдэх ч гэсэн энэ удаа тэр заавал явах хэрэгтэй.

"Яг хаашаа юм? Надад хэлэхгүй юм уу?"

"Очоод хараарай. За юу?"

Гэхдээ хонгор минь, битгий уйлаарай.

***

"Яг хаашаа яваад байгаагаа хэлэхгүй хэрэг үү? Ер нь яах гэж явж байгаа юм?"

     Сэра цонхоор ширтэнгээ бараг арав дахь удаагаа ийн асуух аж.

Чиний хайрыг эргүүлж авчрахаар явж байна шүү дээ. Болдог бол ингээд хэлчих юмсан...

"Энэ нөгөө хэд хоногийн өмнө бидний ирсэн газар мөн үү?"

     Тэр машин барих намайг нудрахад би тэр зүг рүү нь харав.

     Тэнгэр өнөөдөр сүүлийн удаа ийм үзэсгэлэнтэй байгаа юм шиг л мэдрэгдэж байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

     Тэнгэр өнөөдөр сүүлийн удаа ийм үзэсгэлэнтэй байгаа юм шиг л мэдрэгдэж байна. Сүүлийнх болохоороо урьд өмнөхөөсөө илүү үзэсгэлэнтэй...

"Мөн байна аа..."

"Тэр өдөр ч ёстой гоё байсан шүү."

     Сэра хөнгөхөн инээд алдчхаад сул байх гараас минь атгалаа.

Магадгүй би "битгий уйлаарай" гэх үгээ өөртөө л хэлсэн нь дээр бололтой...

Битгий уйлаарай. Ким Тэхён~ Түүнийг уйлахгүйгээр явуулах хэрэгтэй шүү... Дараа нь тэр чиний зүрхийг чин сэтгэлээсээ хайрлах болохоор жаахан, жаахан л тэвччих~

***

     Машин зорьсон газраа ирэхэд Сэра дэвхцэх шахсаар машинаас яаран буув. Харин би гунигласан харцаа ширүүн болгохыг хичээсэн ч шүлсээ гүд хийтэл залгиад шийдсэн шийдвэртээ нэг удаа эргэлзэж, хоёр удаа хүлээн зөвшөөрнө.

BOY WITH LUV ||KTH [Completed]Where stories live. Discover now