08

1.5K 192 10
                                    


     Хар хавтастай тэмдэглэлийн дэвтэр чичирсэн гарт минь одоо ч байх агаад сульдаж, хоцорсон Жонгүгийн хэдэн өгүүлбэр чихэнд цуурайтах шахна.

"Би зүгээр дээ. Түүнд л битгий хэлээрэй..."

Тэр яг ингэж хэлсэн.

     Харин эмчийн хэлж байгаагаар түүнд зүрхний донор хэрэгтэй. Тэр нь даан ч олдохгүй байгаа. Хугацаа тун бага үлдсэн...

Тодруулбал тэр үхнэ.

     Би түүнд дургүй. Дахиад хэлье. Би түүнд үнэхээр дургүй.

Гэхдээ би ч гэсэн хүн шүү дээ... Миний сэтгэл өвдөж байна.

Чи үнэнээсээ!

     Үнэндээ... Миний Сэра өвдөх болохоор л өвдөж байна.

***

"Тэхён чи зүгээр үү?"

     Сэрагийн хоолой дуулдахад би гартаа байх дэвтрээ хурдхан хаан ардаа нуув.

"Юу болсон юм?"

Тэр ийн хэлчхээд инээмсэглэсээр "Хоол болчихсон." гэлээ.

Миний амь амьдрал... Миний сахиусан тэнгэр. Зүрхнээс ундрах хүсэл минь!

     Ямар сэтгэл эмтрэм нөхцөлд байгаагаа мэддэг ч болоосой...

     Сэргээд нэг хардаг ч болоосой...

"Зүгээр ээ..."

     Би түүнийг удаан харж тэвчилгүй хажуугаар нь зөрөхдөө нөгөө дэвтрийг харуулчихгүйг хичээх аж.

"Тэхён..."

     Гэтэл тэр гэнэтхэн нуруунд минь бүтнээрээ наалдаж хоёр гараараа бэлхүүсээр минь тэврээд чангалж орхих нь тэр. Тэгэхэд нь гэдсэнд минь мянга мянган эрвээхэй нисэлдэх шиг болно. Саяхан л эмтрэн унаж байсан сэтгэл минь тэр нурман дээрээ жижигхэн сарнай ургуулж байгаа мэт бяцхан инээмсэглэл тодрох аж.

"Би хичээж байгаа..."

Хичээж байгаа.

Тийм ээ! Тэр хичээж байгаа.

     Би одоо ч түүний хэтэвчинд Жонгүгийн зураг байдгийг мэднэ. Өдөр бүр хогийн саванд хийчхээд буцааж авдгийг нь бас л мэднэ. Шөнө бүр санаа алдаж, өглөө бүр хүчээр инээмсэглэдэг гэдгийг нь ч мэднэ.

Би мэддэг.

"Би мэднэ ээ."

"Бас энэ..."

     Жижигхэн гар нь намайг татан эргүүлээд ягаан зүрхтэй хормогчныхоо халааснаас тасалбар шиг зүйлийг гарган өгөв.

BOY WITH LUV ||KTH [Completed]Donde viven las historias. Descúbrelo ahora