10

1.5K 201 11
                                    

***

     Түүнд зориулсан шигээ их хайрыг буцааж хүртээгүй ч гэсэн түүнтэй хамт өнгөрүүлсэн сүүлийн долоо хоног миний амьдралын хамгийн аз жаргалтай өдрүүд байсан юм.

Тэнгэр цэлмэг байсан.

Сүүлийнх гэдгийг мэдсэн юм шиг л...

     Би бодолдоо автсаар хойш налан тэнгэр өөд ширтэнгээ санаа алдав.

     Яагаад өмнө нь анзаараагүй юм бол? Тэнгэр ийм үзэсгэлэнтэй гэдгийг... Миний эргэн тойрон, миний амьдрал сайхан зүйлсээр дүүрэн гэдгийг...

Зүгээр л үзэсгэлэнтэй юм.

     Эсвэл түүнийг өөрийн мэтээр мэдрэх энэ хоногуудыг тэр минь л ийм үзэсгэлэнтэй болгоод өгчхөв үү?

Өмнө нь ийм сайхан харагддаг байгаагүй шүү дээ.

"Тэхён?"

     Сэрагийн дуу гарсан зүг рүү өөрийн мэдэлгүй инээмсэглэсээр хартал тэр бага зэрэг гайхсан харц тодруулав.

"Энд юу хийж байгаа юм?"

"Эхнэрээ ажлаас нь авч байна."

     Түүнийг жаахан хүүхэд шиг гүйсээр ирэхэд би шууд л өргөөд хөнгөхөн эргүүлнэ.

Мөрөөдөл шиг...

"Чи сайхан харагдаж байна."

     Харин тэр бяцхан өгүүлбэрээ чихэнд минь шивнээд надад наалдана.

Нулимс дуслуулам...

"Би үргэлж сайхан харагддаг."

     Намайг итгэлтэй нь аргагүй ингэж хэлбэл тэр инээд алдлаа.

"За тэгвэл... Үргэлж сайхан харагддаг нөхөр минь~ Харьцгаах уу?"

     Гэтэл гэнэтхэн түүний гар хүрэмний халаасан дахь миний гартай нийлж, би туйлын хүйтнийг мэдрэв.

"Жаахан ингээд байя..."

Яг энэ мөчид...

     Дэлхий анх удаа миний талд байж, зөв тийшээ эргэж байгаа юм шиг мэдрэгдэнэ.

     Энэ бүсгүйн гар миний халаасанд байхад амьдарч байгаагаа мэдрэх шиг л болох юм.

     Хайр ийм сайхан байх нь ээ? Хайр үргэлж өвтгөж, дотроос минь сийчдэггүй юм байна.

"Тэхён... Яагаад ингэж хараад байгаа юм бэ?"

"Би яаж харсан гэж?"

     Түүнийг гараа татах гэхэд нь би зөөлнөөр өөр лүүгээ татав.

Жонгүгийг түүнд минь чанга хүрэхгүй гэж найдъя. Жаахан л хүч гаргавал тэр минь өвдчихнө шүү дээ. Энэ дэлхийн хамгийн нандин оршихуй гэдгийг Жонгүгт захих хэрэгтэй юм байна.

BOY WITH LUV ||KTH [Completed]Where stories live. Discover now