-1-

1K 52 1
                                    



Мэдээ: Өнөөдрийн байдлаар Сөүл хотод нас барагчдын тоо 36 боллоо .
Үүнээс гадна хичнээн хүн алагдсан байхыг бид тогтоогоогүй байна.
Одоогийн байдлаар цагдаа байгууллага нар минь бүх хүчин чадлаа шамдуулан ажиллаж байгаа гэдгийг та бүхэндээ дуулгая .
Та бүхэн минь аль болох тайван байж анхаарал болгоомжтой гадуур явахыг хүсье.

~~~

Жисон:"Хисолоо найз нь ингээд явлаа . Гэртээ болгоомжтой хариарай . Очоод шууд залгаарай санаа зовно шүү"

-"Заа ойлголоо . Баяртай . Болгоомжтой хариарай"

Жисон:"Заа баяртайй"

Сургуулиас гарахад гадаа үнэхээр харанхуй орой болчихсон байв . Цүнхнээсээ утас болон чихэвчээ гаргаж ирээд дуртай дуугаа тултал нь чангалан харанхуй гудамжаар ганцаараа алхана .

Замын хажуугаар бараг машин явахгүй ганцаархнаа гудамжаар алхаж байхад хажууд нэг машин хүрч ирээд зогсчихлоо . Айгаад алхаагаа илүү хурдан болгоход тэр машин ч яг адилхан хурдаар урагшилж байсан юм . Би айгаад хамаг хурдаараа урагшаагаан гүйхэд нөгөө машин миний хажуугаар зөрөөд явчихлаа .

Арай гэж амьсгаагаа дараад айж байсан айдас минь бага зэрэг дарагдсан ч айсан хэвээр алхаж байхад миний хөлийн чимээнээс ахин нэг хөлийн чимээ сонсогдоод эхэсэн юм . Нөгөө хөлийн чимээ улам ойртоод ирэх үед би ухаан алдчихлаа уначихлаа .

____________________________

Ухаан минь бага багаар орж ирэх үед тохилог жирийн нэгэн өрөөнд сэрэв .
Босох гэтэл хөл гарыг минь төмөр гинжээр чанга гэх чинь гинжилчихсэн байсан учир бүр хөдөлж ч чадалгүй хэвтлээ  . Энэ үед өөрийгөө хулгайлагдчихсан байна гэдгийг ойлгосон юм .

-"Сэрчихэв үү зулзага минь" гэх нэгэн хоолой гарлаа .

Би гайхан :"Чи хэн бэ? Яах гэж намайг энд авчирсан юм . Мөнгө төгрөг хүсэж байвал өгье . Намайг зүгээр явуулчих тэхүү"

-"Чшш зулзага минь . Би чамайгаа тэгээд л явуулчихгүй шүү " гээд гараад өгөв .

Энэ яг хэн юм бэ? Магадгүй би алуурчины гэрт байгаа юм болов уу . Бас яагаад намайг зулзага гээд байгаа юм бэ . Үзэн ядаж байна .

Би аль болох тийчэгнэж гинжнээсээ мултрах гэж оролдсон ч бүтсэнгүй . Хий дэмий л улам гар хөлөө өвтгөчихлөө . 

"Намайг эндээс гарга . Гарга гэж хэлж байна . Энэ бүх тоглоомоо боль" гэж хамаг байдаг чадлаараа хашгирав .

Хэн ч ирсэнгүй .

Удалгүй нэг лоли хоолойтой жижигхэн хөөрхөн охин хүрч ирээд

-" Тайвшир даа . Чи зүгээрээ" гэж маш тайван сонсогдох төдийд дууграв.

Би:"Та нар хэн юм бэ? Надаар яах гээд байгаа юм"

-"Охин минь дуугүй бол . Чи хэдэн хоног сэрээгүй . Өлсөхгүй байна уу энийг идчих" гээд надад хөнгөн зууш маягийн юм өгөв . Баахан хашгирсан ч гэж хэлэх үү үнэхээр өлсөөд байсан болохоор шууд л идчихлээ .

-"Сайн охин . Одоо амар даа" гэж хэлээд гараад явчихлаа . Би яагаад амарна гэж?
Надад идүүлсэн зүйл нь тайвшруулагчтай гэдгийг идэснийхээ дараа л ойлгосон
. Бие минь хөнгөрч гинжтэйгээ орон дээрээ томоотой хэвтэхээс өөр аргагүй болов .
Хаалганы зүг гөлрөн хэвтэж байхад анх хажууд байсан залуу ороод ирлээ .

-"Зулзага минь одоо тайван
болсон гэж найдъя " гээд гинжийг минь нэг нэгээр зөөлөн тайлж өгөв . Хөхөрсөн газруудыг минь хараад зөөлнөөр илж өгнө .

Би:"Чи яг хэн юм бэ? Надаар яах гээд байгаа юм? Намайг явуулчих л даа тэгэх үү"
-"Тайван хонгор минь , Намайг Шиүмин гэдэг . Харин энэ өрөө бол чи бид 2ын өрөө "

Би:"Айнн юуу??? Бид 2ын гэдэг чинь юу гэсэн үг вэ? Би чамайг танихчгүй"

Шиүмин:"Зулзага минь дээ . Удахгүй танидаг болчихно доо . Битгий санаа зов "

Би:"Юу болоод байгааг хэлчих тэгэх үү . Энэ чинь зүгэээр л тоглоом биз дээ . Надаар битгий тогло тэгэх үү . Одоо тоглоомоо дуусгахгүй бол яг одоо би цагдаа руу залгана шүү"

Хүүхэлдэй /COMPLETED/Where stories live. Discover now