19. Wonderland

738 94 47
                                    

Өвлийн амралт эхэлчихсэн болохоор ийш тийшээ явж сайхан амраад авъя гэж бодсон ч Хэёоныг хамаагүй авч явж гадуур хоноод дэмий байх гэж бодох юм. Тэгээд Хэёоныг орхиод залуустай хэд хоног явна гэхээр бас муухай санагдаад байна.

Дараа жил л өөрийнхөө цанаар гулгах чадвараа Хэёондаа харуулъя даа-- тэгсэн чинь манай хүн надаас сайн гулгадаг байх вий дээ? Кан Хэёон чаддаг ч байж мэднэ шүү, сүүлийн үед Хэёоны ур чадвараас айдаг болоод байна шүү.

Бодосны эцэст хотод хийж болох олон зүйлсийн жагсаалт гаргаад Хэёоныгаа залхтал болзоонд авч явахаар шийдээд ийнхүү явж байна даа.

"Хунжүнаа бид хаашаа явж байгаа юм бэ?" хэмээн сониучхан асуухад би жуумалзаад "Хэлэхгүй ээ очоод мэднэ" гэсээр түүнийг гараас атган түүнийг дагуулаад явлаа. Өнөөдөр юу болсон юм бүү мэд манай хүн зориг гарган түрүүлж миний гараас атгасан гээд боддоо?

Түүний бяцхан дулаахан гарыг мэдрэх үед золтой зүрх зогсчихсонгүй. Яг л холоо хол санагдаж байсан мөрөөдөлдөө хүрчихсэн мэт үүлэн дээгүүр хөвж байгаа мэдрэмж авч байна.

Зорьсон газраа ирэхэд Хэёон хөл нь газар хүрэхгүй мэт баярласаар над руу хараад эрхийн хуруугаа гозойлгоод "Манай Хунжүн хамгийн шилдэг нь шүү! Вооаав би ч ийм юм сэдэж олоогүй байхад--- чи үнэхээр гайхалтай" хэмээн намайг шүтэж байгаа мэт царайлсаар ийнхүү айлдав.

Бид хоёр дотогш ороод гадуур хувцсаа тайлаад хормогч өмсөөд багшийн зааж өгсөн газар сууцгаав. Хэн хэн нь томоотой багшийн хэрхэн шавраа хэлбэрт оруулж хийх талаар заахыг сонсоно.

"Хунжүнаа хоёулаа юу хийх үү? Хос аяга хийх үү?" хэмээн Хэёон бодлогошрон асуухад би түүний санааг бодолцож үзлээ. Хос аяга? Муугүй өдөр бүр хэрэглэж болно тэгээд харах бүрдээ нэгнээ бодоод харин ч их сайхан санаа байна шүү.

"Тэгье тэгээд болохоор нь танайд аваачиж тавья" ийнхүү шир царайлаад хэлчихлээ одооноос сайхан шир царайлна аа хөө. Нэгэнт бид үерхэж байгаа юм чинь нэгнээсээ ичиж санаа зовохгүй байцгаая.

Одооноос илүү шийдэмгий бөгөөд зоригтой амьдарна аа манай Хэёон хүртэл түрүүлж алхам хийгээд байхад би зүгээр суугаад байж болохгүй. Ингээд эргээд харахад Хэёонтой учирснаас хойш, хувь хүний хувьд би өөрийгөө их хөгжүүл сайжруулсан юм байна. Ганцхан би Хэёоныг өөрчлөлт хийхэд нөлөөлөх биш тэр ч бас надад эергээр нөлөөлж байгаа, магадгүй энэ тийм илт харагдахгүй байж болох юм.

Metanoia: MoonlightWhere stories live. Discover now