3. Illusion

922 123 41
                                    

Магадгүй Хэёоны айдастай дүр төрхийг хараад дотоод хүн маань түүнийг хамгаалах хэрэгтэй гэж бодсон байх. Нөгөө залуу чинь уучлалт гуйсаар нэг юм цаашаа яваад өглөө. Бид хоёр хоёулхнаа үлдэх үед би Хэёоны өмнө доош явган суугаад түүн рүү ширтвэл түүний нүүрний урдуур унжсан үс бага зэрэг хажуу тийш болсон агаад нулимстай нүд надад харагдав.

Тэрээр одоо ч айж чичирсэн хэвээр байв, Кан Хэёон чамд юу тохиолдсон болоод санаандгүй эрэгтэй хүнд хүрээд ийм дээрээ тулж байгаа юм бэ?

Түүний амьсгалж түргэсэж юу юугүй нулимсандаа хахаж амьсгал нь түгжрэх гэж байгаа аятай болох бөгөөд түүнийг харсан би дагаад амьсгалж чадахаа больж байгаа мэт санагдаад явчихлаа. Зүгээр түүнийг байдлыг хараад ийм мэдрэмж авч байгаа надад ийм хэцүү байхад яг энэ бүхнийг өөрийн сэтгэл зүй болон махан бодоороо мэдэрч байгаа түүнд ямар хэцүү байгаа бол доо?

Аймшгийн кинон дээр л хүмүүс алуурчин мангас энэ тэртэй нүүр тулж айж зугтаж байхдаа ийм үйлдэл гаргаж байхыг харж байснаас биш бодит амьдрал өөрийн хоёр нүдээр ийм дүр зураглал анх удаа харж байна. Үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрөөд яг яахаа мэдэхгүй, болдогсон бол тэвэрч аваад бүх юм зүгээр гээд аргадах сан.

Гэхдээ хэрвээ би түүнд хүрвэл байдал улам дордоно уу гэхээс дээрдэхгүй биз ээ. Өөрийн мэдэлгүй нэг нэгэндээ хүрч тус хүргэнэ гэдэг ямар энгийн зүйл болохыг одоо мэдэрч байх шиг байна. Кан Хэёон гэх энэ үл таних охиныг ийм байдалтай байхыг нь олж мэдчихээд зүгээр орхиод явах зүрх надад байсангүй.

Түүний харц надад дээр буусан ч түүний нүдэнд Ким Хунжүн гэх хүн бус харин өөрийг нь юу юугүй идэх гэж байгаа араатныг харж байгаа мэт над руу харж байх нь сэтгэлд сэвтэй. Яг түүний бие энд байгаа ч түүний оюун ухаан түүнийг ийм байдалд хүргэсэн газраа эргээд оччихсон мэт.

Нүдээ анин санаа алдаж дараа нь нэг гүнзгий амьсгаа авчхаад цүнхээ уудлан дотроос нь өнөөдөр багшид өгөх ёстой бие даалтын цаасаа гаргаж ирлээ. Цаас руугаа эргэлзсэн мөн харууссан харцаар харсаар эцэст нь нүдээ анин цаасыг хуйлж ороов.

Хуйлсан цаасаа саваа шиг ашиглан цаасны нөгөө үзүүрээр Хэёоны мөрнөөс тохой хүртэл нь дээш доош илээд "Зүгээр дээ Хэёонаа бүх юм зүгээр, энд би байна. Би чамайг хамгаалах болно" гэж намуухан хоолойгоор түүнийг аргадан тайвшруулахыг оролдов.

Миний хийсэн үйлдэл Хэёоныг аймшигт дурсамжаас татан бодит амьдрал руу авч ирж чадсан бололтой түүний харц зөөлөрч, амьсгал нь бага багаар удааширч нулимстай нүдээр над руу аврал эрсэн харцаар харлаа. Эвий дээ ингээд харвал түүнийг тэвэрч аваад хорвоо дэлхийгээс хамгаалмаар байх юм.

Metanoia: MoonlightWhere stories live. Discover now