21. Hala Hala

645 92 30
                                    

Хэёоны өрөөнд орж ирвэл тэр хар дарж байгаа бололтой нүднээс нь нулимс гоожчихсон үе үе орилж амандаа юм бувтнаад байв. Яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй дороо тэвдэн орны хажууд байх жижиг гэрлийг нь асаагаад за бүх юм дүүрч гэсэн бодолтой түүний мөрөнд хүрлээ.

Түүнийг бага зэрэг сэгсэрч нойрноос нь сэрээх гэж оролдох үед тэр огцом нүдээ нээхэд би айгаад гараа татаж авах гэхэд тэр миний гараас тас зуурах нь тэр. Тэр над руу тийм гэхийн аргагүй харцаар хараад "Хунжүнаа" гэснээ уйлаад эхлэх нь намайг бүр айлгана.

Гол нь тайван Хунжүнаа гол нь тайван гэж өөртөө сануулан гүнзгий амьсгаа аваад Хэёон руу харсаар "Зүгээр дээ би энд байна одоо айх хэрэггүй" гээд түүнийг тайвшруулах санаатай явж түүнд халуун юм хийж ирэх гэхэд тэр надаас  улам чанга зуурав. "Намайг битгий орхиоч" гэж хэлэхэд тэр яг л зүүднээсээ гүйцэд сэрээгүй мэт сонсогдож байлаа.

"Би чамайг орхихгүй ээ би зүгээр явж чамд халуун юм хийгээд ирье" гэхэд тэр толгой сэгсрээд "Гуйж байна надтай хамт үлдээч" би түүнд татгалзаж чадахгүй бууж өгөөд түүний орны хажууд өвдөгдөж суугаад түүний нүд рүү ширтэнэ "Чи байнга ингэж хар дардаг юм уу?" намайг ингэж асуухад тэр бага зэрэг толгой дохилоо.

Тэр дээшээ өндийж суугаад "Хааяа" гэтэл би мэдээгүй явж байдаг, намайг гэртээ жаргалтай гэгч нь сайхан унтаж байхад тэр минь шөнийг ийм байдалтай өнгөрөөдөг гэж бодоход цээж минь хөндүүрлэнэ.

Би хүндээр санаа алдаад түүний гараас атгаад "Хэёонаа чи надад юуны тухай хар дардаг болох оо ярьж өгөх үү?" гэж эвтэйхэн асуулаа магадгүй одоо би энэ талаар мэдсэн нь дээр юм шиг юм байна. Уг нь түүнийг бэлэн болоод өөрөө ярих хүртэл нь хүлээх болно гэж бодсон түүнийг ийм байдалтай байхыг зүгээр хараад суух надад хэцүү байна.

Хэёон улам цаашаа суугаад хажуудаа гарсан хоосон зайнд намайг суу гэж дохиход өндийж босоод түүний адил орны толгой налан суув. Хэёон гүнзгий амьсгаа аваад намайг өөрийнхөө сэтгэл дотор хадгалдаг бүхнээ уудалж эхэлнэ.

Намайг бүр жоохон байхад аав маань өөр эхнэр хүүхэдтэй болоод ээж бид хоёрыг хаяад явчихсан юм. Тэр үед би хангалттай хөөрхөн сайн охин байгаагүй болохоор өөр хүүхдийн аав болохоор явчихсан гэж боддог байсан. Яг л төрсөн эцэгтээ гологдоод хаягдсан мэдрэмжийг авсан энэ явдал надад ихэд хүндээр нөлөөлсөн юм.

Ээж минь чадах бүхнээрээ хичээж амьдралаа авч явахаас гадна надад маш сайн хандсан болохоор би ч бас хичээхээр шийдсэн. Уран гулгалт минь миний хөдөлмөрийн нэг хэсэг байсан уран гулгалтаар амжилт олж ээжийгээ баярлуулъя гэж бодсон. Тэгээд магадгүй би амжилтанд хүрвэл аав минь нэг өдөр хараад намайг хаяж явсандаа харамсах байх гэж горьдож байснаа нуухгүй ээ.

Metanoia: MoonlightWhere stories live. Discover now