Bonus chapter

1.2K 115 29
                                    


Маргааш өглөө нь Хэёон бид хоёр өглөөний цайгаа уухаар өөд өөдөөсөө харан сууж байгаад энэ боломжийг ашиглан тайлбар тавихаар шийдлээ. Хоолойгоо засаж Хэёоны анхаарлыг өөрөө дээрээ татаад "Хайраа нөгөө-- тэр бэлгэвч Сонхвагийн өгсөн зүйл байсан шүү. Тэр сар болгонд бидэнд бэлгэвч тарааж өгч байгаа, бусдаар бол би өөрөө аваагүй шүү" хэмээн өчөөд гартаа атгасан сэрээгээрээ шарсан өндгөөрөө тоглов.

Хэёоныг харчхаад элдвийн юм бодож сэтгэлээр унах байх гэж эмээгээд өөрт байсан бүх бэлгэвчүүдээ хаяад биедээ авч явахаа байсан. Сүүлийн үед Сонхва үглэсээр бидэнд хүчээр бэлгэвч тарааж өгч байгаа болохоор хүссэн хүсээгүй авч далд хийсэн юм. Тиймээс ингээд бүхнийг тайлбарлаад Хэёоны хариуг хүлээгээд сууна.

Хэёон толгойгоо хажуу тийшээ гилжийлгэн над руу сонин харснаа "За би таая. Хэрвээ чамд бэлгэвч байхыг би харчихвал өөрийгөө хүчлэх болно гэдгийг мэдээд бүгдийг нь гаргаж хаясан уу? Тэгсэн чинь Сонхва гуай Сонхва царайлаад та нарыг хүсээгүй жирэмслэлт бий болгочих вий гэж үглээд та нарт бэлгэвч өгдөг болсон тийм үү?" гэж тэрээр намайг нэвт шувт харж буй мэт асуухад би хурдан хурдан толгой дохилоо.

"Аргагүй манай Сонхва ухаалаг бас хариуцлагатай шүү" гэж тэрээр хэлэхэд би ярвайн "Хүүе би яачхаад байгаа юм? Тэглээ ч та хоёр хэзээдээ ийм сүрхий болчихсон юм айн? Жуну Үёон хоёртой л дотно байгаад байдаг биз дээ" гэхэд тэр өөдөөс хэлээ гаргах нь тэр.

"Паааа чи бид гуравыг Сонхватай урдуур тавьж байгаа хэрэг үү?" хэмээн уулга алдсаар асуухад "Асуудал байна уу?" гэж янз үзэж байгаа мэт асуух бөгөөд тэрээр чи яах юм гэсэн харцаар харах аж. Үгүй ээ энэ эмэгтэй чинь өдөр ирэх тусам бүр л айхтар болоод байх юм аа. Би одоо найз охиноо сайн найзаасаа харамлах ёстой юу? Сайн найзыгаа найз охиноосоо харамлах ёстой юу?

Үүнээс гадна ярих сэдвээ хөндөхөөр шийдэн гараа явуулаад Хэёоны сул гараас атгаад "Чи яамаар байна?" гэж зөөлхөн хоолойгоор лавлахад Хэёоны гаргах царай түүнийг ойлгоогүйг илтгэнэ. "Хоёулаа одоохондоо хүүхэдтэй болоход эртдэж байна уу?" хэмээн илүү тодорхой асуулаа.

Хэёон бодосхийн хэсэг сууж байгаад "Одоо арай эрт юм шиг байна аа. Хэн хэн нь ямар ч олигтой орлогогүй байж яаж тэжээх юм бэ? Яахав хоёр гэрээс нийлээд ядах юмгүй тэжээж болно л доо. Гэхдээ би тэгэхийг хүсэхгүй байна" хэмээн бодлоо хуваалцахад би толгой дохисоор түүний яриаг сайн чагнан сууж байтал тэр "Тэглээ ч би одоохондоо хүүхэдтэй болмооргүй байна" хэмээн хэлэв.

Metanoia: MoonlightWhere stories live. Discover now