5. My Way

825 132 62
                                    

Өнөөдөр Хэёон хичээлдээ ирсэнгүй, түүнийг ирээгүйд ч гайхсангүй, өчигдрийн явдлаас болж их цочирдсон байлгүй эвий минь.

Тиймээс өнөөдөр хичээл тарсны дараа замаараа дэлгүүр орж хэдэн амттан авчхаад Хэёоны гэрийн зүгт алхаж байна. Юу л хийгээд байна даа Ким Хунжүн минь, яасан илүүдээ гарсан завтай юм бэ? Хийх хичээл чинь овоорчихсон байх ингээд явж байдаг.

Өөрийгөө яагаад түүнд ингэтлээ санаа зовоод байгаагаа ойлгохгүй байгаа ч миний хийж байгаа зүйл зөв зүйл мэт санагдана. Энэ бүхнийг хийхгүй байх өч төчнөөн шалтгаан байхад би л хийхгүй бол өөр хэн ч хийхгүй гэх ганцхан шалтгаан намайг түүн рүү хөтөлнө.

Тортой амттан руугаа хараад түүнд таалагдах эсэхэд санаа зовон нэг гүнзгий амьсгаа аваад гэрийнх нь хаалгыг нүдлээ. За хаалгаа л тайлж өгдөг юм шүү бусад нь одоо дүүрч хэмээн дотроо залбирах нь холгүй тэнгэрийн өөдөө харан зогсож байхад миний хүслийг сонссон мэт хаалга онгойв.

Янзтай миний хүсэл ч хүчтэй юм даа гэж бодсоор нүүрэндээ бах минь ханасан инээмсэглэл тодруулаад харцаа хаалга руу шилжүүллээ. Хаалга арван Сантиметр орчим онгойсон бөгөөд хаалганы завсраар цухуйг Хэёоны царайг хармагц дотор ямар нэгэн дулаахан мэдрэмж асна.

Тортой амттанаа дээш өргөн "Үүнийг чамд авч ирсэн юм, намайг оруулахгүй юм уу?" хэмээн инээмсэглэлээ дарж ядан түүнээс асуухад тэр хариу хэлсэнгүй. Түүний хажууд сэтгэл хөдлөлөө жоохон дарж байхгүй бол гэнэт танихгүй шахуу залуу ирснээ малийтлаа инээгээд зогсоод байхаар эвгүй байх бөгөөд буруу ойлголт өгөх юм болов уу гэж эмээх юм.

Хэёоноос болж бүхнийг нэг алхмаар түрүүлж боддог болох нь ээ. Тэр өөртэйгөө хэлэлцэж дууссан бололтой хаалгаа арай том онгойлгох агаад үүнийг би намайг дотогшоо урьж байна гэж ойлгон гэрт нь орлоо.

Дотогш ороод үүдэнд нь гутлаа тайлаад гэрийг нь тойруулж харвал ээж нь харагдсангүй. Тэгэхээр тэр гэртээ ганцаараа байгаа байх нь, ийм үед гэртээ ганцаараа байж болж байгаа юм байх даа? Гэнэт гэрт нь шуудан ирвэл яах юм? Шуудан зөөгч нар ихэнх нь эрчүүд байдаг биз дээ?

Эсвэл зүгээр зар сурталчилгааны нөхдүүд ирээд хаалгыг тайван орхихгүй бол яах болж байна? Эх охин хоёрыг ийм бодлогогүй үйлдэл хийсэнд жоохон бухимдах ч ээж нь ажилдаа явахгүй бол санхүү гийн хувьд хэцүүднэ гэж бодохоор хэнийг ч буруутгаж чадахгүй юм.

Metanoia: MoonlightWhere stories live. Discover now