2-р бүлэг

190 12 0
                                    

Өглөөний нар мэлмий дээр нь тусах үед охины торгомсог урт бөгөөд өтгөн сормуустай, маргад эрдэнийн чулуу санаанд ором үзэсгэлэнтэй гүн ногоон өнгөт, давхраалаг нүд намуухнаар нээгдлээ. Тас хар бөгөөд шулуун үстэй байх ба энэ нь түүний үзэсгэлэн гоог улам тодотгож өгчээ. Охин сая л өөрийгөө эмнэлэгт байгаа гэдгээ анзааран:
-Эмнэлгийн ор? Эмнэлгийн хувцас? Юу боллоо? Санахгүй байна...
Гэтэл гэнэт нэгэн сувилагч өрөө рүү шагайн:
-Өө, Намулун сэрчихсэн үү?
-Тийм ээ. Нөгөө... Надад юу тохиолдсон юм бэ?
-Чи 2 долоо хоног унтсан. Мөрөн тус газраа буудуулсан шархтай. Аз болж амин цэгүүдээс зөрсөн учраас аюул багатай байгаа. Гэхдээ л чиний эдгэх чадвар үнэхээр гайхалтай юм. Магадгүй хэдэн хоногийн дотор л шарх чинь эдгэх байх.
-Буудуулсаан?
Тэр одоо л нэг юм шархаа анзаарав. Тэгээд гэнэт бүгдийг саналаа. Хамгаас хайртай ээжийг нь танил царайтай этгээд гэрт нь орж ирэн нүдэн дээр нь хутгалан алж буй дүр зураг байх бөгөөд хэрэгтний араас хөөж байхдаа Намулун буудуулжээ.
-Ээж... Миний ээж! Ээжид минь юу тохиолдсон? Тэр хаана байна?
-Уучлаарай... Би... Сайн мэдэхгүй байна.
Намулуны хацрыг даган нулимс урсах аж.

-Хэд хоногийн дараа-

Намулун нэгэн цагдаагийн офицертай хамт сууна . Офицер:
-Бид чамайг буудсан бууг хэргийн газрын ойролцоогоос олж, илрүүлсэн. Тэр буу болон ээжийн чинь цогцсон дахь хутгыг шинжлээд үзтэл үлдсэн байсан хурууны хээ нь танай аавынхтай чинь таарж байна.
-Юу? Би тэр үед байсан хүн миний аав биш байсан гэдэгт 100% итгэлтэй байна!
-Гэхдээ чи царайг нь сайн харж чадаагүй гэсэн шүү дээ. Мөн танил царайтай байсан гэхээр аав чинь байх магадлал улам ихсэж байна.
-Юу гэсэн үг вэ? Та нар чинь цорын ганц гэрчдээ итгэхгүй байгаа юм уу? Ийм байж өөрсдийгөө цагдаа гэх гээ юу!
Хэмээтэл гэнэт офицерийн утас дуугарч, офицер ч ярихаар гарлаа. Намулун сэмээрхэн араас дагаж юу ярьж байгааг нь сонсвол:
-Тийм ээ. Яг л чиний хэлснээр. Аавыг нь гүтгэчихлээ. Цагдаа хүнээр тийм зүйл хийлгэчихээд багагүй төлбөр төлөх юм байгаа биз дээ? Хахаха.
-Новш! Энэ цагдаа хөлслөгдсөн байжээ?
-За би эргээд залгъя.
Гэхэд Намулун түргэхэн шиг өрөө лүүгээ сэмээрхэн орж, офицер ч араас нь ирлээ. Офицер:
-Тэгэхээр үнэн ийм байгаа тул чи томоотойхон шиг бодит байдалтай эвлэрсэн нь дээр байх шүү.
-Ойлголоо.
Хэмээн Намулун чимээгүйхэн хэллээ.

Үзэсгэлэнт Намулун авхайWhere stories live. Discover now