16-р бүлэг

72 8 6
                                    

Намулун буйдан дээр тухлан сууж, Августус болон Силва ард нь зогсох бөгөөд эсрэг талд нь 2 түшлэгтэй сандал дээр Саран, Ээнээ 2 сууж харагдана. Саран:
-Тэгэхээр, бидний энд цугласан шалтгаан юу билээ?
Ээнээ:
-Хэрэгтэн яагаад энэ хүнийг эрхэндээ оруулсан, мөн түүнээс гадна яагаад Намулуны ээжийг түүгээр алуулсан талаар… Биз дээ?
Августус:
-Тийм ээ. Намулуны ээж болох Намуун авхай шуламнуудын бай болсон нь ойлгомжтой болсон.
Намулун:
-Зүгээр тэр шулмынхаа талаар мэддэг бүхнээ хэлээд өг.
Гэж залхсан байдалтай хэлэв. Ээнээ:
-Хэдэн өдрийн өмнө бид хоёр шиг энхийг сахиулагч энэ хавьд явж байхдаа хүний ертөнц рүү зорчих эрхгүй шулам харсан гэсэн.
Саран үргэлжлүүлэн:
-Гэхдээ тэр бидэнд юу болсныг хэлэх гэж байхдаа гэнэт галзуурчихсан. Одоо түүнээс юу ч асуугаад нэмэргүй болсон.
Гэж хүүрнэн өгүүллээ. Ээнээ:
-Тэгээд бид 2 энэ хавьцаа эргүүл хийж байхдаа саяны эрэгтэйг хүний ертөнцөд үйлдэврлэх боломжгүй, зөвхөн шулмын ертөнцөд хийгддэг онцгой хутгыг барьчихсан гүйж явахыг харсан юм.
Гэхэд Намулуны хүүхэн хараа жижигрэн уур нь хүрсэн ч тайвширч, тэдний ярианд анхаарлаа хандуулж эхэллээ. Саран:
-Эхлээд тэрнийг ямар нэгэн юм хийх гэж байна гэж бодсон ч андуурсан байж таараад түүнийг хэрэг хийчихээд явж байхад нь таарсан. Үүний дараагаар чамаас мэдээлэл олж авахын тулд би чамтай сувилагчийн дүрээр ойртох гэж оролдсон ч олигтой мэдээлэл авч чадаагүй байхад чи явчихсан. Тэгээд л энэ эрэгтэйгээс мэдээлэл хүчээр олж авах гээд өнөөдөр ирсэн юм.
Гэхэд Намулун:
-Тэр хутга нь одоо байгаа юм уу?
Ээнээ:
-Байхгүй ээ. Тэр хутгыг хөтөч хутга гэж нэрлэдэг. Хэн нэгний сүнсийг авсны дараа амар амгалан газар луу хүргэж өгөөд 1 өдрийн дотор үйрээд, тоосонцор болоод алга болчихдог. Магадгүй тэр шулам ээжийг чинь алах санаатай байсан ч муу санасандаа тэгээгүй байх.
Намулун:
-Ойлголоо. Гэхдээ тэглээ гээд тэр манай гэр бүлийг шившигт хутгасан нь өөрчлөгдөхгүй. Заавал олж хариугаа авах л болно.
Хэмээн тайван боловч хүйтэн өнгө аясаар хэлээд:
-Явъя. Августус, Силва!
Ийнхүү хэлээд суудлаасаа босон гарч явлаа. Августус инээмсэглэн Силватай хамт түүний араас дагав.

Хэсэг хугацааны дараа:

Намулун унтлаганыхаа өрөөнд Силвагаар үсээ сүлжүүлэнгээ дахин өнөөх бөгжөө ширтээд сууж байв. “Ядаж л та амар амгалан газар байгаа юм байна… 2 охин гэл үү? Та 2 охинд алуулахаар яг юу хийчихсэн юм бэ? Надаас яг юу нууж байсан юм бол?” хэмээн бодлогширч байлаа. Тэгээд Силвагаас:
-Чи ээжтэйгээ хэр дотно байсан бэ?
Гэж асуув. Силва:
-Огт дотно байгаагүй ээ. Хатагтай.
Гэлээ. Намулун:
-Тэгвэл чи энэ мэдрэмжийг ойлгохгүй л дээ. Би ээжээрээ байнга үсээ шүлжүүлдэг байсан юм. Өнөөдөр ээжийг минь орлож үсийг минь шүлжиж өгч байгаад баярлалаа.
Хэмээн намуухан бөгөөд үзэсгэлэнтэй боловч бага зэрэг гунигтай харцаар мишээн хэллээ.
Силва бага зэрэг ичиж, баярласан бололтой бага зэрэг хацар нь улайсан ч ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр:
-Орой болгон шүлжиж өгсөн ч болно шүү.
Гэхэд Намулун:
-Тэгээрэй. Баярлалаа.
Хэмээлээ. 

Энэ хүртэл уншсанд баярлалаа \(>о<)/

Үзэсгэлэнт Намулун авхайOpowieści tętniące życiem. Odkryj je teraz