17-р бүлэг

74 8 2
                                    

Намулун өрөөндөө байна. Сүүлийн үед болсон зүйлс түүнд бага зэрэг стресс өгсөн бололтой бодолд автан дээш харан хэвтсээр л. Энэ үеэр Силва орж ирэн түүний хажууд орон дээр суугаад:
-Хатагтай та өнөөдөр өрөөнөөсөө огт гарсангүй.
Гэж хэлсэн ч Намулун үг дуугарсангүй. Энэ янзаараа хэсэг хэвтсний дараа тэр гэнэт Силва руу харан:
-Өнөөдөр дэлгүүр хэсье. Би ч стрессээ тайлаад, чамд ч бас гоё хувцаснууд авна.
Гэхэд Силва бага зэрэг гайхширан:
-На-надад уу?...
Хэмээн өөртөө итгэлгүй байдлаар хариуллаа.
-Мэдээж. Чи чинь одоо миний гэр бүлийн нэг хэсэг шүү дээ.
Ийнхүү хэлээд Августуст хэлэхээр гаран явлаа.

Хэсэг хугацааны дараа тэд нэгэн томоохон их дэлгүүр дэх хувцасны тасагт ирсэн байлаа. Тэд Силвад гоёмсог даашинз, нэвсгэр ноосон цамц, том загвартай жисэн өмд, cool хослол гэх мэт олон төрлийн гоё хувцас өмсгөж үзэн бүгдийг нь авав. Үүнийг далимдуулан Намулун өөртөө ч бас хөөрхөн хувцаснууд аваад амжлаа. Харин Августус л бүхий л эрчүүдийн жам ёсоор юу ч аваагүйгээс гадна бүх бараануудыг ганцаараа барьж явах ажээ. Гэсэн ч тэр ядарсан шинжгүй инээмсэглэсээр л явж байгаа нь гайхалтай ч гэх юм уу? Хачирхалтай ч гэх юм уу? Ийнхүү явсаар нэг л мэдэхэд орой болж тэдний харих цаг болжээ. Оройны үзэсгэлэнт гэрэл цацруулсан хотын гудамжаар тэд явж байв. Гэтэл гэнэт тэдний дэргэдэх байшинд дэлбэрэлт болж гал цацрахад Намулун дэлбэрэлтийг харсан ч хөдлөхөд хэтэрхий оройтсон байх нь тэр. Тэрхэн мөчид хамгийн түрүүнд түүний толгойд “Үхэл...” гэх бодол зурвасхийн орж ирэв. Аз болж Августус Силва, болон түүнийг дэлбэрэлтээс хормын дотор халхалж бэртэл гэмтэл багатайгаар хол шидэгдэв. Намулун шоконд оржээ. Хүчтэй амьсгаадаж харцаа дэлбэрэлтээс үл салгаж чадна. Гэтэл Силва гэнэтхэн нэг тийшээ хуруугаараа заан:
-Тэнд бас нэг хүн байна.
Гэж ухаан алдсан нэгэн охин луу заалаа. Намулун хэсэг нүдээ анин тайвшраад тийшээ очин газар хэвтэж буй шаргал намирсан үстэй, уулга алдам хөөрхөн охиныг хараад:
-Энэ охин… Саяхан гарсан шинэ кинонд тоглосон жүжигчин байна.
Гэхэд Августус:
-Түргэн тусламж дуудах уу? Авхай?
Хэмээн асуувал Намулун:
-Тэг, тэг.
Гэж хариуллаа. Гэтэл өнөөх охин гэнэт сэрж:
-Болохгүй ээ… Тийшээ очвол… Би алуулна… Гуйя намайг түр өөр газар хоргодуулаач…
Гээд Намулуны гараас атгаж, нулимс дуслуулан хэллээ. Августус Намулунаас яах талаар асуувал тэрээр:
-Ингээд орхиод явалтай нь биш. Түүнийг аваад явъя. Энэ дэлбэрэлт ээжийн хэрэгтэй холбоотой байж ч мэднэ.
Хэмээгээд санаа алдлаа. Ингээд Августус охиныг 2 гараараа тэврэн Намулунгийн араас явав. Харин үүнийг ардаас нь харж хоцорсон Силва үүнд сэтгэл дундуур байгаа бололтой бага зэрэг дургүй байгаа царай гаргаад араас нь гүйн очлоо. Маргааш өглөө нь Намулуны гэрт сэрсэн охин гайхан өндийгөөд:
-Би хаана байна аа?
Хэмээн гайхан өөр, өөрөөсөө асуух үеэр Силва орж ирэн:
-Битгий өөрийгөө хүчил. Энд чи аюулгүй.
Гээд орны хажуудах сандал дээр суун түүн лүү ширтээд суучихав. Магадгүй өчигдөр болсон зүйлээс болж дайсагнаж буй царай нь бололтой. Гэвч охин юу ч мэдэхгүй учраас хэсэг будилан дуугүй сууснаа:
-Ингэхэд би энэ гэрийн эзэнтэй уулзаж болох уу? Талархалаа илэрхийлэх гэсэн юм.
Гэхэд Силва буцан хэвийн байдалдаа ороод:
-Аа, болно оо. Намайг дагаад яв.
Гээд бослоо. Ингээд Намулун өглөөний цайгаа ууж суух зуур Силва охиныг дагуулсаар бууж ирэв. Намулун:
-Өө, сэрчихэв үү? Августус түүнд цай аягалж өг.
Гэхэд августус:
-За авхайтаан.
Хэмээгээд цай аялгалаа.

Шинэ дүрүүд нэмэгдсээр л... : 3 Дараа эргэн уулзатлаа түр баяртай ><

Үзэсгэлэнт Намулун авхайWhere stories live. Discover now