22-р бүлэг

72 6 0
                                    

"Оддоор бороо асгарах нь уу?" Гэлтэй тэнгэрээр дүүрэн гялалзах одод түгж, саран авхай үзэсгэлэн гоогоо гайхуулах мэт маш тодооор гялалзана. Сэвшээ салхинд хааяа, хааяа найгах өвстэй тэрхүү нам, гүм талд ганц хуучин сургууль дүнхийн үзэгдэх аж. Намулун авхай болж буй үйл явдлыг тун тайвнаар анхааралтай ажиглангаа суух ба Августус болон нууцлаг охин нар өөд, өөдөөсөө харан чимээгүйхэн зогсоцгоож байна. Өнөөх нууцлаг охин:

-Чамайг басамжлах хэрэггүй байж. Өдийг хүртэл хайж ирсэн хүчтэй өрсөлдөгч минь өнөөдөр гарч ирэх юм гэж бодсонгүй. Чиний царайг бүр гишгэлээд хаямаар санагдчихлаа!

Гэж тэр өөртөө итгэлтэйгээр хэлэхэд, түүний нил ягаан болор чулуу мэт эрдэнийн нүд нь маш хурцаар гялалзах агаад түүний инээмсэглэл жихүүцэл төрүүлэм зэвүүн байлаа. Үүний хариуд Августус:

-Өөр шиг чинь залуу авхайд ийм үгс хурцдах биш үү?

Хэмээн тайвнаар, бага зэрэг мишээн өгүүлээд шууд түүн рүү дайрав. Августус нь тун хурц үзүүртэй хумснуудтай ба алгаа дэлгэж хуруунуудаа нийлүүлэн гартаа хүч өгснөөр түүний хумснууд сэлэмнээс ч хурц иртэй болдог. Тэрээр дайралт хийх үедээ ийнхүү хумснуудаа зэвсэг болгон ашигладаг билээ. Өнөөх хачирхалтай охин энэ удаад өмнөхөөсөө илүү хурдан, бас хүчтэй болжээ. Августусыг дахин хурдтай дайралт хийх үед тэр ч бас маш хурдтайгаар бултаж өнөөх хоёр аварга шүршигч буугаараа хариу довтолгоо хийв. Үүний улмаас Августус дахин түүнээс үсрэн холдлоо. Энэ удаад Намулуны урд байгаагүй учраас шархгүй үлдлээ.

-Хэдий эдгэдэг ч гэсэн бууны сумнаас бултана гэдэг тэр өвдөлт мэдэрдэг гэсэн үг. Хэрвээ тэр шархаа дахин, дахин эдгээгээд байвал хүч нь шавхагдах болов уу?... Хурдан хүчийг нь шавхья гэвэл том шарх...

Ийнхүү охин тулааны дундуур бодох зуураа тулааныг чимээгүйхэн ажиглан суух Намулунг хараад нэг санаа төрөв бололтой шууд дахин хормойноосоо "Shotgun" гаргаж ирэн Намулун руу буугаа чиглүүлээд:

-Чи бол тэр охиныг хамгаалж л таараа!

Тэрээр зэвүүн инээмсэглэл тодруулан ийнхүү хэлээд шууд л буудаж орхив. Гэтэл Намулун руу чиглүүлсэн байсан охины буу өөр тийшээ буудчихсан байх юм. Гайхаад харвал Августус түүний гарыг тохойлдон өөр зүг рүү чиглүүлсэн байжээ.

-Түүнд гар хүрнэ гэж бодохын ч хэрэггүй шүү!

Хэмээн Августус хэллээ. Энэ удаад түүний царайнд найрсаг инээмсэглэл бус гүн уур хилэн тодорсон байх аж. Зэвүүцэл төрсөн охин дахиад л нэг буу хормой дотроосоо гаргаж ирэн түүнээс холдож тулааныг үргэлжлүүлэнгээ дахин бодож эхэллээ:

-Ядаргаатай юм. Тэр намхан охиныг гэмтээх гэж оролдсоор байтал өөрөө гэмтчих юм байна л даа! Энэ мангас саяжингаа дахин, дахин гэмтсэн юм хойно ингэсгээд ядарч л таараа! Үргэлжүүлэх хэрэгтэй.

Харин энэ хойгуур Намулун:

-Энэ хачин охины хурд Августусынхтай бараг л адилхан байна. Түүний хурдыг гүйцэх хүн байдаг гэж үү? Нүдээрээ гүйцэж харах ядаргаатай юм. Гэхдээ... Энэ охины хормойн дотор яг хэр их зэвсэг байгаа юм бэ?... Удахгүй зэвсэгнүүд нь дуусах л ёстой. Тийм байтал яагаад сандарч, зугтахыг оролдох бус, өөртөө ийм их итгэлтэй байгаа юм бэ?...

Ийнхүү Намулун тунгаан суух зуур өнөөх охин сүүлийн зэвсгээ ашигласан бололтой хормойгоо тэмдрээд, "Тч" хэмээн амандаа ууртай шивнэчихээд гэнэт өөр тийшээ гүйж эхэллээ. Августус харин түүний хойноос хөөн одлоо. Намулун өөрийгөө тэдний араас яваад ямар ч нэмэргүйг мэдэж байсан юм. Тийм ч учраас эргэн тойрноо шалгахаар шийдэн болсон явдлын учрыг тайлахын тулд өнөөх нүд халтирам цусаар будагдсан, цогцос, хүүр цөхрөлөөр дүүрэн өрөө рүү оров. Хальт харахад л дотор муухайрж, бөөлжмөөр аймшигтай дүр зураг байсан учраас аргагүйн эрхэнд Намулун харц бурууллаа. Гэсэн хэдий ч тэрээр сул дорой байдлыг үзэн ядаж, үргэлж өөрийн бахархлыг илүүд үзэх Намулун билээ. Иймээс тэрээр одоогийн нөхцөл байдалд сул дорой зан гаргах нь бахархлаа хаясны шинж хэмээн үзэн тэсэхээр шийдлээ.

-Гучаад гаруй нэг үеийн хүүхдүүд болон нэг багш гэхээр нэг ангийн хүүхдүүд бололтой... Бүгдээрээ цүнхтэйгээ, хичээлийнхээ дүрэмт хувцастайгаа, мөн... Дэвтэр ном нь ил байсан гэхээр... Хичээл тарсны дараах давтлага орж байсан байх нь... 3-11А анги... Гурав?...

Ийнхүү тэрээр хэргийн газар шинжилгээ дүгнэлт хийж явахдаа нэгэн зүйлийг анзаарах нь тэр. Цонхны дэргэдэх хагарсан цэцгийн сав. Түүнчлэн цэцгийн саван доторх хөрснөөс цухуйх гар буу сарны гэрэлд тодрон үзэгдэх ажээ.

-Гар бууг... Цэцгийн саван дотор нууж. Тэгэхээр арай тэр охин сандрахгүй байсан шалтгаан нь... Зэвсэгнүүдээ энэ сургууль дотор бүгдийг нь нуучихсан байсан болохоор тэр үү? Хэрвээ тэр олон зэвсэг нуусан бол энэ янзаараа бүхэл бүтэн 3 өдрийн турш цус уугаагүй Августус сумнуудад нь оногдсоор байгаад ядрах магадлалтай. Ямар нэгэн юм хийхгүй бол...

Энэ үеэр:

-Хичнээн мангас байсан ч эцэст нь чиний эдгэх хүч чинь хязгааргүй биш болж таарах шив. Чамайг ингээд ядарна гэсэн таамаг минь зөв байсан нь аз болж.

Хэмээн аварга шүршигч буугаа гартаа барьсан охин зэвүүнээр инээвхийлэн хэллээ. Үүнд Августус:

-Үгүй дээ, залуу хатагтай. Буруугаар ойлгох хэрэггүй. Би огтхон ч ядраагүй байна.

Хэмээн дахин шархаа эдгээнгээ тэрээр зэвхий нүүрэндээ бага зэрэг мишээл тодруулан хариу хэлэв.

-Тэгвэл... чиний амьсгаадаад байгаа чинь юу юм?...

Төгсөв.

Үзэсгэлэнт Намулун авхайWhere stories live. Discover now