3-р бүлэг

140 11 0
                                    

Орой нь Намулун орондоо ганцаараа бодлогшрон сууна. Шөнийн тэнгэрт тэргэл саран манджээ. Гунигтай харцаар цонх руу ширтэх түүний төрх тун үзэсгэлэнтэй. Тэрээр турьхан цагаан гараа өргөн алгаа сар луу харуулаад:
-Танийг аав минь алчихсан гээд байх юм. Бүх үннийг би л зөвхөн мэдэх байтал өөрөөсөө өөр хэнд ч итгэж болохгүй юм гэж үү?
Намулун хөмсгөө зангидаад дээш өргөж, алгаа дэлгэсэн байсан гараа буцаан атгаад:
-Үгүй ээ. Бороо шивэрсэн тэр шөнө харсан зүйлээ би хэзээ ч мартахгүй. Тэнд байсан хүн яах аргагүй миний аав биш. Тэр новшийг хайж олоод бидэнд өгсөн тэр доромжлолыг заавал өөрт нь эргүүлж амсуулах болно доо. Тиймээс би яг одоо энд юу ч хийлгүй зүгээр суугаад байж чадахгүй нь.
Ийнхүү хэлээд тэрээр босож ширээн дээр байсан шархны боолт, хайч хоёрыг хармаалаад зугтахаар эмнэлгийн үүд рүү очсон ч хаалга цоожтой байхад “Тч, цоожтой байх шив.” гээд буцан 3 давхарт байх өрөө рүүгээp очиж ор хөнжлийн даавуугаа ураад, хооронд нь уян урт олс хийв. Ийнхүү олсыг цонхоор унжуулж, нөгөө үзүүрийг хаалганаас уяад цонхоор доош бууж эхэллээ. Хоёрдугаар давхар хавьцаа явж байтал гэнэт гар халтирчих нь тэр. Ингээд доош
уналаа гэж бодтол түүнийг доороос хэн нэгэн тосон авав. Намулун нүдээ нээгээн хартал хэдэн хоногийн өмнө түүнийг үхэх гээд хэвтэж байхад нь хараад зогсож байсан эрэгтэй байх нь тэр.
Намулун:
-Чи чинь… Тэр үеийн...
-Өө, намайг санаж байгаа хэрэг үү?
Хэмээн залуу бага зэрэг гайхширсан байдалтай хэллээ.
-Сайн санаж байна. Үхэх гэж байгаа хүн лүү ширтээд зогсож байдаг хачин сонирхолтой нөхөр. Гэснээс намайг зугтаж байгааг яаж мэдсэн юм?
-Тэр үеээс хойш чамайг өдөр бүр зогсолтгүй ажиглаж байсан юм.
Хэмээн түүнийг инээмсэглэн хэлэв.

Үзэсгэлэнт Намулун авхайWhere stories live. Discover now