1.

874 97 21
                                    


Нар шингэж аль хэдийн бүрэнхий болсон бөгөөд энэ үед нэгэн эмэгтэй нилээд ядарсан гэртээ орж ирэв.

Залуухан энэ бүсгүйн харж буй харц,хийж буй үйлдэл нь ихээхэн гунигт автсан байх ба хөргөгчөө уудлан идэж болохоор зүйн хайн зогсож байх шиг.

Эцэст нь тэр өлсөөгүй бололтой.Үүний оронд шилтэй дарсыг амаар нь хэд том балгалж удалчгүй өрөөндөө аваад орчихов.

_____

Бүсгүйг унтсаны дараагаар дахин нэгэн залуухан эр орж ирэх нь тэр.Шууд л дээд давхар луу гарах ба өнөөх бүсгүйн эсрэг талын өрөө рүү яваад орсон нь тэр хоёрыг эхнэр нөхөр биш гэх бодлыг төрүүлэв.

_________________

Шүршүүрт орсныхоо дараа өрөөнөөсөө гартал түүнтэй тааралдчихав.Удалгүй хажуугаар минь зөрөн гарахад нь түүнээс нөгөө л нэгэн эмэгтэй хүний сүрчиг үнэртэх нь тэр.

Байнга л үнэртдэг.Түүнээс энэ нялуун үнэр.

Бид зүгээр л энэ олон жил эхнэр,нөхөр гэсэн пайз зүүсэн найзууд.Үгүй ээ зүгээр л танил хүмүүс байх.

Яагаад одоог хүртэл ийм байдалтайгаар хамт амьдраад байгаагаа ойлгодоггүй юм.Түүний ч тэр миний ч тэр сэтгэл нэг нэгнээ хүсэхгүй байхад яагаад хүчээр энэ дээвэр доор хориод байгаагаа ч ойлгодоггүй.

Бид үнэхээр жаргалтай байсан.Пак Жимин гэх хүн нөхөр минь болоход тэсэж чадалгүй уйлж байсан минь ч саяхан санагддаг.

Хуримын ёслол дээр өөд өөдөөсөө харан уйлцгааж байсан бид хоёрыг хараад зарим нь инээлдэж,зарим нь бүр хамт дагаад уйлж байсан юм.

Ингэж зогсохын тулд бид ямар их бартаа саадыг даван туулж ирснийг зөвхөн тэр даган уйлж буй хүмүүс л мэддэг болохоор тэр.

Гэтэл одоо...

Бидний хайр хөрсөн.
Үгүй ээ бүр унтарсан байх.
Хэн нэгнээр ус асгуулж биш
Өөрсдөө аажим аажмаар
Бие биенээсээ холдсоор унтарсан.

"Салцгаая"

Ингээд л би ийм шийдвэрт хүрсэн.

Бие биенийхээ үнэ цэнийг мэдрэхээ больсон хосууд,хосууд мөн гэж үү?.

Намайг ийн хэлэхэд тэр ууж байсан цайгаа ширээн дээр тавиад над руу удаанаар ширтэх нь тэр.

"Чи мэдэж байгаа.Хоёулаа урдных шигээ байхаа больчихсон.Чи ч надаас залхаж би ч чамаас...залхсан."

Mr.HusbandᵖʲᵐWhere stories live. Discover now