2.

598 83 23
                                    


Төрсөн гэртээ орж ирэхэд дүүрэн дурсамж мэдрэгдэж байв.

"Ээж,Би ирлээ."

Олон сар ганц охиныхоо дууг ч сонсоогүй ээж минь гал тогооноосоо итгэж ядан гарч ирэх нь намайг хэтэрхий сэтгэлгүй охин шиг санагдуулж байв.

Шууд л очин тэвэрч сэтгэл доторх хэмжээлшгүй их зовлон,гунигаа энэ тэврэлтээр л дамжуулан ойлгуулахыг хүсэв.

Удалгүй үүдэнд байх цүнхтэй хувцаснуудыг минь нэг харчихаад хуучин байсан өрөө рүү минь зөөж эхлэв.

Тийм дээ.Ээж минь надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа байх.Ийм зүйлийг нь дахин асууж охиныхоо сэтгэлийг үймүүлэх хэрэггүй биз гэж бодож байгааг нь түүний харцнаас л нэвт шувт ойлгохоор байлаа.

__________

Оройн хоолоо идэхээр суух ба ийм их халамж сэтгэлийг хамгийн сүүлд хэзээ авч байснаа бодно.

Аль амттай шимтэй гэсэн бүхнээ будаан дээр минь тавин хайр дүүрэн харцаар ширтэж буй ээж минь үнэхээр хөөрхөн харагдаж байх юм.

Гэнэтхэн л Жиминыг бодов.Жил гаруй хугацаанд ганц ч удаа тэвэрч бүр байтугай хамтдаа өөд өөдөөсөө харан сууж хоол идсэн удаа байхгүй шүү дээ.

Харин тэр сурагч охиныг тэвэрч энхрийлж байгаа нь үнэхээр...

Гоё байсан.

Бид яг л тэгэж харагддаг байсан байхдаа.Бусад хүмүүс атаархмаар.

___________________

Унтахаар орондоо орон хэвтэж байтал утас дуугарах нь тэр.

Тэнэг Жимин.

Анх танилцаж байхдаа түүний дугаарыг ингэж хадгалж байсан юм.Одоог хүртэл хэвээрээ байх нь ээ.

"Байна уу?"

"Маргааш салах өргөдөл дээр гарын үсгээ зурцгаая.9 цагт гэрээс чинь очиж авна."

Миний хариуг ч сонсолгүй утсаа тасалчих нь тэр.Ядаж мэндийг минь мэдчихгүй.

Тэгэж их салахыг хүссэн юм уу Жимин.

__________________

Болдог бол энэ гэрээс гармааргүй байна.Даанч Жимин үүдэнд хүлээж байхад нь яаж эндээ хоргодоод зөвхөн өөрийгөө бодох билээ.

Түүнийг бяцхан охин нь гэртээ хүлээж байгаа шүү дээ.

Шууд л гэрээсээ гаран түүний машинд суулаа.

Mr.HusbandᵖʲᵐNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ