4.

418 71 17
                                    


Гэрэл цацарсан өргөн гудамж, хаа нэг унтаагүй айлтай өндөр байшингуудын цонх руу харж түр зуур бодол хийв.

Яг одоо Пак Жимин гэгч миний хувьд хэн болоод хувирчихав аа?.

Ингээд л огт танихгүй хүн шиг хоёр өөр амьдралаар амьдрах гэж үү?.

Гагцхүү түүнийг мартаж аз жаргалтай амьдрал руу нь тавьж явуулах нь надад ч тэр түүнд ч тэр илүү амар байх болов уу?.

Хөндлөнгийн хүмүүс харвал би яг л салж өгдөггүй хачиг шиг санагдах байх.

Өөрөө түрүүлж явуулчхаад ардаас нь зуураалдаад байдаг ядаргаатай хүүхэн биз.

Гэхдээ энэ сэтгэл гэдэг зүйлийг би огт ойлгодоггүй юм.Өмнө нь тэгж мэдрэгдэж байгаагүй хэрнээ одоо бол зүрх маш их өвдөж байх юм.

Түүнийг бодох тоолонд...

___________________

Хан эмчийн хэлснээр хэсэг зуур амралт авахаар болов.

___________

Нар шингэх үест далайн эргийн дагуу алхах хэчнээн сайхан гээч.

Тайвширал өгдөг юм.Болж байгаа бүх л зовлон,хэцүү байгаа зүйлсийг энд ирэхэд л бүгдийг нь мартаж жаргалтай болдог.

Эргэн тойронд байх хосууд ч мөн аз жаргалаар гэрэлтэж бие биедээ хайрын харцыг харамгүй өгч байлаа.

Бага ч болов жаргалтай байсан мөч минь гэнэт л ширүүн харцаар солигдов.

Нүд минь гайхалтай үзэсгэлэнтэй байгалийг ширтэж байсан гэнэт л дахиж хэзээ ч харахыг хүсэхгүй байгаа хүн дээр тогтчихсон.

Пак Жимин...бас түүний хайрт бүсгүй.

Ийм зүйлийг дахиж харахгүй гэж өөртөө амласан ч чадахгүй нь.Яг одоо инээлдэн зогсох хоёр хосыг ширтэн ухаан санаач орон гаран болж эхлэхийг мэдрэв.

Өнөөх охин түүний гараас атган гүйх бол Пак Жимин түүнд чирэгдэн араас нь явж байх ба холгүйхэн байх хөөсөн чихэрийн газар луу зүглэж байгаа нь илт.

Түүнээсээ зөвхөн өнөөх охинд авч өгсөн бололтой буцан алхах ба үл ялиг хөмсгөө зангидсан нь толгойг минь бодлоор дүүргэчихэв.

Хэцүү байгаа биздээ?.Тэр охин чинь залхмаар байгаа биздээ?.Намайг байсан бол гэж бодож байгаа биздээ?.Намайг үнэхээр их санаж байгаа биздээ Жимин?.Тийм!.Тийм гээд хэлэлдээ Пак Жимин.

Би чамайг үнэхээр их санаж байна.

Хэдхэн секундын дараа бодсон бодол минь ангал руу унасан юм.Энд байж чадахгүй нь.Удах юм бол би галзуурчих байх.

Mr.HusbandᵖʲᵐWhere stories live. Discover now