3.

533 96 17
                                    


Бие биенээ хайрладаг байсан тэр үе рүү буцацгаая.

Намайг хайрладаг байсан тэр үе рүү очицгооё.

Чи надад яагаад ийм төсөөлж ч байгаагүй дүр зураглалыг өдөр ирэх тусам мэдрүүлээд байгаа юм бэ?.

Миний сэтгэл даахгүй шүү дээ.

Зүгээр л бие биенээ дахиж харалгүй үүрд алга болцгооё тэгэх үү?.

Чамд биш ч надад илүү амар шүү дээ.

______________

Урлангийнхаа өрөөнд орж ирэхэд харц минь өнөөх шүхэр болон хүрэм дээр тогтов.

Ядаж үл таних залуугийн нэрийг мэдээд талархсанаа хэлэх ёстой байсан юмсан.

Даанч үг хэлж ч амжаагүй байхад яваад өгчих нь гэж хэн санах билээ.

____

Өдрийн цайны дараа эргээд зургаа дуусгахаар ажилдаа оров.

Гэнэт хаалга тогших ба би ч орохыг зөвшөөрөв.

"Сайн байна уу?.Эгч ээ."

Нүдэндээ ч итгэсэнгүй.Өнөөх охин энд юугаа хийж явдаг билээ.

Ичих ч үгүй орж ирээд юу ч болоогүй мэт өрөөнд байх зургуудыг минь сонирхон үзнэ.

"Чи энд яах гэж ирсэн юм!"

Гэтэл өнөөх охин миний хамгийн анх зурсан Пак Жимины зураг дээр очоод таг зогсчихов.

"Яг одоо гар!"

Намайг дахин ийн хэлтэл тэр эргэж хараад

"Арай Жимин ахад одоог хүртэл хайртай юм биш биздээ?"

Тийм бол юу гэж?.Энэ охин үнэхээр ямар санаатай миний эргэн тойронд эргэлдээд байгаа юм бол.

"Гар гэж хэлсэн байх аа."

Тэр охин үгэнд минь лав орохгүй нь бололтой.Харин ч өөдөөс минь ширүүн харах ба гэнэт л цүнхнээсээ савтай ус гарган өнөөх Жимины зурган дээр асгачихав.

Төсөөлж ч байсангүй.

Хамгийн хайртай зураг минь.Тэгэж их хайрлаж нандигнаж байсан энэ зураг ямар их дурсамж агуулж байдгийг тэр мэдэх болов уу?.

Эхлэл нь байсан.Бид хоёрын эхлэл байсан юм.

Өөрийн мэдэлгүй нулимс минь урсаж хүн харахын эцэсгүй болсон зураг руу ширтэж байлаа.

Энэ зургийг харах болгондоо түүнийг санадаг.Улам удаанаар ширтвэл энэ зурганд гүн орж яг л бидний анх танилцаж байсан үе рүү буцаадаг.

Mr.HusbandᵖʲᵐWhere stories live. Discover now